메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг улс төрийн тавцангаас зайлуулахын төлөө тэмцэгчид 2016 оны сүүлийн өдрийг жагсаж тэмдэглэв.

Өчигдөр Сөүл хотноо жагссан иргэд 2017 онд тус улсын улс төр, нийгмийн амьдралд ил тод байдал авчрахыг уриалжээ.

new.jpg

Аравдугаар сарын 29-нд эхэлж долоо хоног бүрийн Бямба гарагт зохиогдож байсан эсэргүүцлийн жагсаалын 10 дахь нь өчигдөр болсон юм. 10 дахь жагсаалд орон даяар 900,000 хүн оролцсон нь 10 жагсаалын нийлбэр дүнгээр 10 сая хүн оролцсон амжилтыг үзүүлснийг зохион байгуулагчид мэдээлжээ.

10 дахь удаагийн эсэргүүцлийн жагсаал өчигдөр орой 18:00 цагт эхэлж, залгаад шинэ оноо угтсан байна.

Шинэ жилээ тэмдэглэхээс өмнө жагсагчид ерөнхийлөгчийн ордон, үндсэн хуулийн шүүх, ерөнхий сайдын ордон гэсэн байгууламжуудыг чиглэн жагссан гэнэ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэг тус улсын парламент албан тушаалаас нь түдгэлзүүлээд байгаа бөгөөд одоо Үндсэн хуулийн шүүх энэхүү шийдвэрийг нягтлан шалгаж байгаа. Хэрвээ үндэслэлтэй гэж үзвэл Пак Гын Хэ даруй албан тушаалаасаа огцорч, ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарлана. Харин үндэслэлгүй гэж үзвэл Пак Гын Хэ буцан ерөнхийлөгчийн албан тушаалдаа суух юм.

Тиймээс эсэргүүцэгчид Үндсэн хуулийн шийдвэрийг ерөнхийлөгчийн эсрэг гарах хүртэл тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа ажээ.

 

Эх сурвалж: Korea Times

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
77 Эрүүл мэндийн даатгалын 2018 оны шимтгэлийн хувийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ file МИX 2018.01.07 847
76 ХОЁР СОЛОНГОСЫН МАРГААШИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОХ ТӨЛӨӨЛӨГЧИД ТОМИЛОГДЖЭЭ МИX 2018.01.08 819
75 ХОЁР СОЛОНГОС ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ МИX 2018.01.09 762
74 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. file МИX 2018.01.09 719
73 “Mongolian Weekend School” 3 дахь элсэлтээ авч байна. file МИX 2018.01.12 729
72 "2017 онд Монголчууд сайн ажилласан тул БНСУ гэрээт ажиллагсдын тоог нэмэгдүүлнэ" file МИX 2018.01.17 856
71 Монгол, Солонгос иргэд визгүй зорчдог болох, Азийн супер сүлжээ төслүүдэд хамтран ажиллах талаар ярилцлаа file МИX 2018.01.17 1249
70 Eренхий сайд У. Хvрэлсvх Мёнжи эмнэлэгээр орж тус эмнэлэгт эмчлvvлж буй монгол иргэдтэй уулзав. file МИX 2018.01.17 799
69 Монгол-БНСУ хооронд шийдвэрлэгдсэн 16 асуудал file МИX 2018.01.18 949
68 "Mongolian Weekend School" сургуулийн салбар "Сүвон" хотноо нээгдэхээр боллоо. file МИX 2018.02.05 1144
67 УМАРД СОЛОНГОСЫН ДЭЭД ТҮВШНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИД НУТАГ БУЦЖЭЭ file МИX 2018.02.12 901
66 2018оны Гадаад иргэн жолооны дүрэмийн шалгалтанд бэлтгэх сургалт МИX 2018.02.14 1012
65 Солонгос үндэстэний уламжлалт баяр. Цагаан сар МИX 2018.02.14 1564
64 Валентины баяр нь жил бүрийн 2 сарын 14-нд болдог. file МИX 2018.02.14 778
63 БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд гадаадаас ажилчин авах сонгон шалгаруулалтын бүртгэлийг зохион байгуулах тухай зарлал file МИX 2018.03.02 861
62 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЙД СОЛОНГОС РУУ 2 ТУСГАЙ ЭЛЧЭЭ ИЛГЭЭНЭ МИX 2018.03.05 767
61 Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. file МИX 2018.03.08 2609
60 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН И МЁН БАК БАЙЦААЛТ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗЖЭЭ МИX 2018.03.26 667
59 세계 청소년들과 교류하고 꿈과 역량을 키우자 file МИX 2018.03.30 1134
58 БИДНИЙ ЗҮРХ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ 3X3 ХӨДӨЛГӨӨН file МИX 2018.03.30 854