메뉴 건너뛰기


Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Анх 1911 онд гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэж байсан байна.

1975 оноос хойш гуравдугаар сарын 8-ны өдрийг жил болгон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэсээр ирсэн түүхтэй. 

mart8.jpg

Баярлаж хөөрөхөөсөө илүүтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, эрхийг нь дээдэлдэгээрээ энэ баяр илүүтэй үнэ цэнэтэй байдаг юм. Эл өдөр хайртай ээждээ, халамжтай ханьдаа, хатан заяатай охин үрдээ мэндчилгээ дэвшүүлж хайраа илэрхийлж бэлэг бэлэглэдэг уламжлалтай сайхан баяр юм.

Гадаа хаврын урьтай дулаахан сайхан өдөр болж байна. Эрэгтэй хүн бүр эрхэм дотны хүндээ бэлэг барихаар завгүй явна. Хаашаа л харна сарнай тэвэрчихсэн, гоёмсог бэлэг барьчихсан харцуул яарна.

Харин бэлэг авахаар, хайр хүндлэлийг сэтгэл сонсох гэсэн эмэгтэйчүүд гэртээ хүлээнэ.

Ингээд Хамаг Монголын хатан заяатай эжий нарт, хацар гоо бүсгүйчүүдэдээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэж, өнөөдөр эрхээ эдэлж эрх чөлөөтэй дураараа дургиж, дуртайгаа хийж сайхан баярлахын ерөөл өргөе өө.

Ингээд энхрий ялдам, эмзэг турьхан, эрхэмсэг гоо бүсгүйчүүдэдээ зориулж баярын мэндчилгээ илгээж байна.

Өргөн монголын хатан гоо

Өнөр бүлийн эзэн гоо

Бүүвэй аялах уян гоо

Бүхнийг шаглах уран гоо

Эрийг чимэх саран гоо

Энхрий аальтай бүсгүй гоо

Эрхэмсэг тансаг хатан гоо

Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ

Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай

Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрэхдэг энэ хорвоод

Нүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай

Эрийн түшиг-гэрийн чимэг

Төрлийн язгуур-төрийн тулгуур болсон

Эрхэмсэг Монголжингоо эхчүүд Эмэгтэйчүүддээ ирж буй “МАРТЫН 8”-ны Баярын мэндийг хүргэе. Дэлхий бүүвэйлсэн ээжээрээ бахархая Дэргэд түшсэн ханиараа бахархая Энхрий ялдам охидоороо гоёцгоое

Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд

Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд

Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд

Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд

Хамаг монголын хатад

Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ Мартын 8 мэнд хүргэе!!!

Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм

Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм

Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм

Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм

Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе

үүнийг охидод нисгээрэй чамд амжилт хүсье

Амьд байгалийн гоо үзэсгэлэн 

Ариун хайрын онгон шүтээн 

Аз жаргалын нандин хэлхээ 

Аль бүхний дээд эрдэнэ 

Бүсгүй таньд Олон улсын эмэгтүүчийн баярын мэнд хүргэе

Ганган хээнцэр алхаанд тань уулс хүртэл мэхийж 

Гал улаан урууланд тань чөтгөр хүртэл шунаж Инээхэд тань цэцэгс дэлгэрч 

Ичингүйрэхэд тань эрчүүд уярдаг 

Эрхэмсэг гоо хатагтай 

Эгэл биш, эрдэнэ шиг бүсгүйчүүд та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье! 

Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан

Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан

Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан

Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн

Бүсгүй танд  Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе

Сэтгэлд чинь сүү өөрөө асгарч байг

Харцанд чинь хорвоо өөрөө гэрэлтэж байг

Алганд чинь цэцэгс өөрөө дэлбээлж байг

Зүүдэнд чинь бурхад өөрсдөө бүжиж байг

Бүсгүй танд  Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе

Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ

Нуурын ус шиг тунгалаг хайрыг нь дээдэлж яваарай

Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод

Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай.

Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд

Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд

Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд

Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд

Аз жаргалын амин түлхүүр

Ачлал хайрын ариун ундарга

Хүсэл сэтгэлийн нандин эрдэнэ

Хүний ертөнцийн гэрэл гэгээ 

Эрхэмсэг бүсгүй танд

Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе

Бүсгүй та байхгүй бол

Бүлээн голомт зэвхий дааж

Бүтэн амьдрал хагас болж

Уудам энэ хорвоо утгагүй болно.

Ертөнцийг аврагч гоо үзэсгэлэнт бүсгүй танд баярын мэнд хүргэе ээ. Та бүхэн минь сайхан баярлаарай.

 О.Сайхан

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
77 БНСУ-д оршин суугаа эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх нь file МИX 2017.01.30 1266
76 Солонгосын ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцрууллааа МИX 2017.03.10 1293
75 2016 оны 2-р улирлын Явуулын Солонгос хэлний сургалтын бүртгэл(Хэ Хуа хороонд) МИX 2016.08.10 1296
74 “ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г үзүүлэхээр болсон байна. [1] file МИX 2019.03.26 1296
73 эм худалддаг автомат машин бий болно file МИX 2016.05.19 1306
72 Өмнөд Солонгосчууд шинэ жилийн баяраа тэмцэлтэй хамтатган тэмдэглэв file МИX 2017.01.01 1307
71 “Samsung” группын өв залгамжлагчийг баривчлахгүй file МИX 2017.01.19 1321
70 “СМОХ НАМРЫН БАЯР-2016” спорт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа file МИX 2016.11.30 1322
69 Солонгос улсын тогтолцоонд орсон зарим өөрчлөлтүүд МИX 2017.01.16 1355
68 7 дугаар сарын Жолооны шалгалт болон Зам тээврийн аюулгүйн сургалт file МИX 2016.06.29 1357
67 10 дугаар сарын Гадаад Иргэдийн Үзэсгэлэн Худалдаа file МИX 2016.10.12 1361
66 Пак Гын Хэгийн номны монгол хувилбарыг дахин хэвлэжээ file МИX 2016.07.17 1369
65 Амьтан дээр гоо сайхны бүтээгдэхүүн туршвал 1 сая воноор торгоно file МИX 2016.11.28 1369
64 Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ file МИX 2016.05.03 1382
63 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-д эрүүгийн хэрэг үүсгэж, түр саатуулах байранд хорьжээ file МИX 2017.03.31 1382
» Орчлонгийн бүх сайхан бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе ээ file МИX 2017.03.08 1388
61 Хамгийн их “уудаг” орнуудын жагсаалтыг Өмнөд Солонгос тэргүүлжээ МИX 2016.08.07 1391
60 Энэ сарын 26-нд шилжих шөнө цаг ухарна МИX 2016.09.11 1393
59 БНСУ-н Гёнги дүүргээс Сөүл хүртэл 2 давхар автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэн. file МИX 2016.08.21 1394
58 Бизнес Солонгос хэлний ангийн бүртгэл МИX 2016.05.03 1401