메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нарын суудаг Хөх ордныг Пак Гын Хэ хоёр дахь удаагаа бусдын шахалтаар орхилоо.

Баасан гарагт Үндсэн Хуулийн Шүүхийн гаргасан шийдвэр түүнийг ерөнхийлөгчийн суудлаас огцруулсан юм. Цэргийн эргэлтээр ерөнхийлөгч болсон Пак Чун Хэ (1917-1979)-ийн охин байсныхаа хувьд тэр хүүхэд насаа “гүнжийн амьдрал”-аар Хөх ордонд өнгөрөөжээ.

Гэвч эх нь бусдын гарт амиа алдсанаар Пак Гын Хэгийн эмгэнэлт амьдрал эхэлсэн юм. 1974 онд түүний эх Юк Ён Со алуурчны гарт амиа алджээ. Японд байрладаг Хойд Солонгосыг дэмжигч байгууллага эцгийг нь алах ажиллагааг явуулахдаа эхийг нь хөнөөсөн гэж үздэг.

Францад суралцаж байсан 22 настай Пакыг энэ үед эцэг нь буцаан ирүүлж, тэргүүн хатагтайн үүргийг хариуцуулсан байна.

 
Пак Гын Хэгийн алагдсан эцэг, эхийн хөрөг

Гэвч үүнээс таван жилийн дараа эцэг нь өөрийн баруун гар гэгддэг, Солонгосын Тагнуулын Төв Газрын захирал Ким Жэ Гюд нэгэн үдэшлэгийн үеэр алагдсан юм. Ким цаазлуулахаасаа өмнө “Энэ бол Пакын устгасан либерал ардчиллыг сэргээх хувьсгал юм. Ард түмэн минь, ардчиллыг бүрэн дүүрэн мэдэр!” гэж хэлж байжээ.

Пак 1972 онд үндсэн хуулийг өөрчлөн өөрийн засаглалыг дархалсан нь ардчиллын талынханд том цохилт болсон юм.

Түүний дэглэмийн дор улс төрийн сөрөг хүчнийхэн олноор хэлмэгдсэн. 1974 онд Ардын Хувьсгалт Намын хэрэг гэгч хуурамч түүхийг зохион долоон иргэнийг цаазалж байв.

Эцгийнхээ үхлийн дараа Пак Гын Хэ ганцаардмал амьдралтай болсон нь Чой Сүүн Сил гэгчтэй гүнзгий харилцаатай болоход хүргэсэн юм.

1997 онд улс төрд орох хүртлээ Пак өөрийгөө бусдаас ханаар тусгаарлаж байсан нь түүний амьдралдаа үзсэн зовлонтой холбоотой байв.

Тэр өөрийн дүү нартай ч холбоо харилцаагүй орчинд амьдарч байжээ.

2012 онд ерөнхийлөгч болоход нь иргэд түүнийг авлигаас хол ерөнхийлөгч болно гэсэн хүлээлттэй байсан. Time сэтгүүлд түүнийг “The Strongman’s Daughter” гэж нэрлэж байв. Энэ бүхэн нь түүний хатуу чанга эцгийнх нь нэр хүндтэй холбоотой байлаа.

Гэвч хүлээлт талаар болж Пак Гын Хэгийн авлигатай холбоотой дуулиан нийгмийг цочроосон байна.

Үүнээс гадна түүний Севол хөлгийн ослын үед хариуцлага алдсан явдал, мансууруулах бодис, гоо сайхны хагалгаа, шашны зан үйл зэрэг хов жив иргэдийн бухимдлыг улам дэврээсэн юм.

Үүнээс өмнө Пак өөрийн дүү нар болох Жи Ман, Гын Рён нартай Чой Сүүн Силээс болж муудалцаж байжээ. Дүү нар нь түүнийг эхийнхээ байгуулсан сангийн үйл ажиллагаанд Чой Сүүн Силийг хэт оролцуулж байна гэж шүүмжилж байв.

Дүү нар нь тухайн үед ерөнхийлөгч байсан Ро Дэ Уд захидал бичин “Чойд мэхлүүлэхээс манай эгчийг аварч туслаач!” гэж гуйж байлаа. Энэ зөрчлөөсөө болооод Пак өөрийн охин дүүгийн 2008 онд болсон хуриманд очоогүй юм. Эрэгтэй дүү Жи Ман нь 1989-2002 онд нийт зургаан удаа хэрэгт орооцолдож, таван удаа баривчлагдаж байжээ. Түүний оролцсон хэргүүд нь хар тамхи, биеэ үнэлэгч нартай холбоотой байв.

Охин дүү Гын Рёнийх нь нөхөр Шин Дон Вук 2007 онд Жи Маны захиалсан гэх аллагын хэргийг дэлгэснээр Пакын гэр бүлийн дотоод харилцаа улам доройтжээ. Шин Дон Вук 2011 онд сэжигтэйгээр амиа алдсан ба энэ хэрэгт Пакын хамаатнууд болох Ён Чол, Ён Сүү нарыг сэжиглэж байсан юм. Энэ хоёр хүн нь ч сүүлд цаг бусаар хорвоог орхисон байна.

Өчигдрийн шүүхийн шийдвэрийн дараа Пак Гын Хэг дэмжигч хоёр настай хүн амиа алдлаа.

Нэг үгээр хэлбэл Пак Гын Хэгийн эргэн тойронд үхэл хагацал байнга тохиолддог нь сонин. Одоо ерөнхийлөгчийн суудлаасаа буусан Пак мөн гэмт хэрэгтэн болж торны цаана суух магадлал өндөр байна.

 

Эх сурвалж: Korea Times

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
77 БНСУ-д оршин суугаа эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх нь file МИX 2017.01.30 1266
76 Солонгосын ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцрууллааа МИX 2017.03.10 1293
75 2016 оны 2-р улирлын Явуулын Солонгос хэлний сургалтын бүртгэл(Хэ Хуа хороонд) МИX 2016.08.10 1296
74 “ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г үзүүлэхээр болсон байна. [1] file МИX 2019.03.26 1296
73 эм худалддаг автомат машин бий болно file МИX 2016.05.19 1306
72 Өмнөд Солонгосчууд шинэ жилийн баяраа тэмцэлтэй хамтатган тэмдэглэв file МИX 2017.01.01 1307
71 “Samsung” группын өв залгамжлагчийг баривчлахгүй file МИX 2017.01.19 1321
70 “СМОХ НАМРЫН БАЯР-2016” спорт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа file МИX 2016.11.30 1322
69 Солонгос улсын тогтолцоонд орсон зарим өөрчлөлтүүд МИX 2017.01.16 1355
68 7 дугаар сарын Жолооны шалгалт болон Зам тээврийн аюулгүйн сургалт file МИX 2016.06.29 1357
67 10 дугаар сарын Гадаад Иргэдийн Үзэсгэлэн Худалдаа file МИX 2016.10.12 1361
66 Пак Гын Хэгийн номны монгол хувилбарыг дахин хэвлэжээ file МИX 2016.07.17 1369
65 Амьтан дээр гоо сайхны бүтээгдэхүүн туршвал 1 сая воноор торгоно file МИX 2016.11.28 1369
64 Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ file МИX 2016.05.03 1382
63 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-д эрүүгийн хэрэг үүсгэж, түр саатуулах байранд хорьжээ file МИX 2017.03.31 1382
62 Орчлонгийн бүх сайхан бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе ээ file МИX 2017.03.08 1388
61 Хамгийн их “уудаг” орнуудын жагсаалтыг Өмнөд Солонгос тэргүүлжээ МИX 2016.08.07 1391
60 БНСУ-н Гёнги дүүргээс Сөүл хүртэл 2 давхар автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэн. file МИX 2016.08.21 1394
59 Энэ сарын 26-нд шилжих шөнө цаг ухарна МИX 2016.09.11 1394
58 Бизнес Солонгос хэлний ангийн бүртгэл МИX 2016.05.03 1401