메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг улс төрийн тавцангаас зайлуулахын төлөө тэмцэгчид 2016 оны сүүлийн өдрийг жагсаж тэмдэглэв.

Өчигдөр Сөүл хотноо жагссан иргэд 2017 онд тус улсын улс төр, нийгмийн амьдралд ил тод байдал авчрахыг уриалжээ.

new.jpg

Аравдугаар сарын 29-нд эхэлж долоо хоног бүрийн Бямба гарагт зохиогдож байсан эсэргүүцлийн жагсаалын 10 дахь нь өчигдөр болсон юм. 10 дахь жагсаалд орон даяар 900,000 хүн оролцсон нь 10 жагсаалын нийлбэр дүнгээр 10 сая хүн оролцсон амжилтыг үзүүлснийг зохион байгуулагчид мэдээлжээ.

10 дахь удаагийн эсэргүүцлийн жагсаал өчигдөр орой 18:00 цагт эхэлж, залгаад шинэ оноо угтсан байна.

Шинэ жилээ тэмдэглэхээс өмнө жагсагчид ерөнхийлөгчийн ордон, үндсэн хуулийн шүүх, ерөнхий сайдын ордон гэсэн байгууламжуудыг чиглэн жагссан гэнэ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэг тус улсын парламент албан тушаалаас нь түдгэлзүүлээд байгаа бөгөөд одоо Үндсэн хуулийн шүүх энэхүү шийдвэрийг нягтлан шалгаж байгаа. Хэрвээ үндэслэлтэй гэж үзвэл Пак Гын Хэ даруй албан тушаалаасаа огцорч, ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарлана. Харин үндэслэлгүй гэж үзвэл Пак Гын Хэ буцан ерөнхийлөгчийн албан тушаалдаа суух юм.

Тиймээс эсэргүүцэгчид Үндсэн хуулийн шийдвэрийг ерөнхийлөгчийн эсрэг гарах хүртэл тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа ажээ.

 

Эх сурвалж: Korea Times

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
77 БНСУ-д оршин суугаа эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх нь file МИX 2017.01.30 1266
76 Солонгосын ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцрууллааа МИX 2017.03.10 1293
75 2016 оны 2-р улирлын Явуулын Солонгос хэлний сургалтын бүртгэл(Хэ Хуа хороонд) МИX 2016.08.10 1296
74 “ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г үзүүлэхээр болсон байна. [1] file МИX 2019.03.26 1296
73 эм худалддаг автомат машин бий болно file МИX 2016.05.19 1306
» Өмнөд Солонгосчууд шинэ жилийн баяраа тэмцэлтэй хамтатган тэмдэглэв file МИX 2017.01.01 1307
71 “Samsung” группын өв залгамжлагчийг баривчлахгүй file МИX 2017.01.19 1321
70 “СМОХ НАМРЫН БАЯР-2016” спорт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа file МИX 2016.11.30 1322
69 Солонгос улсын тогтолцоонд орсон зарим өөрчлөлтүүд МИX 2017.01.16 1355
68 7 дугаар сарын Жолооны шалгалт болон Зам тээврийн аюулгүйн сургалт file МИX 2016.06.29 1357
67 10 дугаар сарын Гадаад Иргэдийн Үзэсгэлэн Худалдаа file МИX 2016.10.12 1361
66 Пак Гын Хэгийн номны монгол хувилбарыг дахин хэвлэжээ file МИX 2016.07.17 1369
65 Амьтан дээр гоо сайхны бүтээгдэхүүн туршвал 1 сая воноор торгоно file МИX 2016.11.28 1369
64 Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ file МИX 2016.05.03 1382
63 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-д эрүүгийн хэрэг үүсгэж, түр саатуулах байранд хорьжээ file МИX 2017.03.31 1382
62 Орчлонгийн бүх сайхан бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе ээ file МИX 2017.03.08 1388
61 Хамгийн их “уудаг” орнуудын жагсаалтыг Өмнөд Солонгос тэргүүлжээ МИX 2016.08.07 1391
60 БНСУ-н Гёнги дүүргээс Сөүл хүртэл 2 давхар автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэн. file МИX 2016.08.21 1394
59 Энэ сарын 26-нд шилжих шөнө цаг ухарна МИX 2016.09.11 1394
58 Бизнес Солонгос хэлний ангийн бүртгэл МИX 2016.05.03 1401