메뉴 건너뛰기



Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. Хоёр Солонгос маргааш хийхээр товлосон дээд түвшний уулзалтад оролцох төлөөлөгчдөө томилсон тухай Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр Солонгосын хооронд оршдог Панмүнжом тосгонд маргааш болох уг уулзалтад талуудаас тус бүр таван хүн оролцох аж.

Өмнөд Солонгосын талаас хэлэлцээнд оролцох төлөөлөгчдийг Улс орноо нэгтгэх яамны тэргүүн Чо Мён Гён ахлах бол Умард Солонгосын төлөөлөгчдийг Солонгосыг энх тайвнаар нэгтгэх хорооны тэргүүн Ри Сон Гвон ахлах ажээ.

Талууд ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадамд Умард Солонгосын тамирчдыг оролцуулах асуудлыг голлон хэлэлцэх төлөвтэй байна.

Тус хоёр улс 2015 оны 12 дугаар сараас хойш анх удаагаа хоёр талын дээд түвшний уулзалт хийх гэж байгаа нь энэ юм. Мөн энэ нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр Мүн Жэ Ин сонгогдсоноос хойших хоёр талын анхны яриа хэлэлцээ билээ.

Энэ яриа хэлэлцээгээр дамжуулан Солонгосын хойгийн байдлыг намжааж, улмаар АНУ болон Умард Солонгосын хооронд яриа хэлэлцээ хийх орчныг бүрдүүлэхийг Мүн Жэ Ин зорьж байна гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
77 Та татвараа төлсөн үү?! Виз сунгуулахад бас нэгэн анхаарах зүйл нэмэгдлээ!!! file МИX 2017.11.20 2062
76 Экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн аав Пак Жонг Хи-д зориулсан хөшөө бэлэн болжээ file МИX 2017.11.13 1565
75 БНСУ дах монгол иргэдийн тоон үзүүлэлт 2017оны 8сарын байдлаар: file МИX 2017.10.24 3460
74 Seoul fashion week S/S 2017.10.17-10.21 file МИX 2017.10.24 1102
73 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 22 дахь удаагийн шүүх өнөөдөр эхэлжээ file МИX 2017.06.22 5656
72 тав хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 100.000 вон олгохоор болжээ file МИX 2017.06.17 3512
71 Ерөнхийлөгчид нэр дэвшигч дугуйгаар сонгуулийн сурталчилгаагаа хийж байна file МИX 2017.04.27 11899
70 Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file МИX 2017.04.07 2383
69 Зуныхаа амралтыг Монголдоо өнгөрүүлзгээе file МИX 2017.04.03 6847
68 ХИЙСЭН ХЭРЭГТЭЭ ЭЗЭН БОЛОХ ЁС ЗҮЙ file МИX 2017.04.03 5012
67 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-д эрүүгийн хэрэг үүсгэж, түр саатуулах байранд хорьжээ file МИX 2017.03.31 1382
66 Гадаад иргэдэд зориулсан тэтгэврийн даатгал file МИX 2017.03.15 1475
65 СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file МИX 2017.03.12 2511
64 Пак Гын Хэгийн эмгэнэлт түүх үргэлжилсээр file МИX 2017.03.11 1439
63 Солонгосын ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцрууллааа МИX 2017.03.10 1293
62 Орчлонгийн бүх сайхан бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе ээ file МИX 2017.03.08 1388
61 3.1 file МИX 2017.03.01 1789
60 БНСУ-ын цагдаа нар гадаадын иргэдийн мэдээллийг гар утсаараа шалгаж, түр саатуулах эрхтэй болжээ file МИX 2017.02.13 5822
59 Монгол, Хятадын агаарын бохирдол Солонгосын хойгт хүрч байна file МИX 2017.02.08 1543
58 БНСУ-д оршин суугаа эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх нь file МИX 2017.01.30 1266