메뉴 건너뛰기


“Гадаад иргэдэд зориулсан Солонгос хэл дээрх зохион бичлэгийн уралдаан” амжилттай болж өндөрлөлөө.

Ёнсей Их Сургуулийн Солонгос хэлний тэнхимээс жил бүр Солонгос цагаан толгой зохиогдсон ойн өдрийг тохиолдуулж “Гадаад иргэдийн зохион бичлэгийн уралдаан”-ыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жил 25 дахь жилдээ зохион байгуулагдсан уг уралдаан 10 дугаар сарын 7-ны өдөр 74 орны нийт 2450 гадаад иргэд оролцож, тив тивийн оюутан залуусыг хамарсан өргөн хүрээтэй зохион байгуулагдлаа. Тэмцээн ЭССЭ, шүлэг гэсэн үндсэн 2 төрлөөр зохиогддог ба тэмцээн эхлэхийн өмнө битүүмжилсэн бөмбөлөг дотор сэдвүүдийг бичиж агаарт өлгөсөн байв. Харин оролцогчид уг бөмбөлөгийг задалж, сэдвийг олонд зарласан нь нэг төрлийн нээлтийн сонирхолтой үзүүлбэр байлаа. Оролцогчид цаг хагасын хугацаанд өөрийн сонгосон сэдвийн дагуу чөлөөт байдлаар бүтээлээ бичлээ. Оролцогчдыг бичих явцад ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагуудын зүгээс төрөл бүрийн үйл ажиллагаа, хөтөлбөрийг явуулж байсан юм. Уг тэмцээний нэг онцлог нь хэдийгээр олон оролцогч ордог ч гэлээ тэмцээний хариуг тухайн өдөртөө гаргаж, тэмцээний төгсгөлд шагнал гардуулах ёслол болдог.

Мэргэжлийн шүүгч нар дүн гаргах хугацаанд Ёнсей их сургуулийн гадаад оюутнуудын бэлдсэн төрөл бүрийн урлагийн үзүүлбэр ба Солонгосын ёс заншил, соёлыг илтгэсэн мэргэжлийн уран бүтээлчдийн тоглолт олны нүдийг хужирлаж байлаа.

Тэмцээнд Гранпри (2 хүн), тэргүүн байр (3 хүн),  дэд байр (3 хүн), шагналт байр (10 хүн), хүндэт шагнал (20 хүн), шилдэг бүтээл (30 хүн), “Олон соёлын зохицол” шагнал (1 хүн), иргэншлээ сольсон Солонгосчуудын шагнал (1 хүн), Цэвэр бичигтэн шагнал (1 хүн) гэсэн төрлүүдээр нийтдээ 75 хүн шагналын эзэн болсон юм.

“Гадаад иргэдийн зохион бичлэгийн уралдаан” –д зөвхөн Ёнсей их сургууль бус өөр сургууль, өөр хотоос зорин ирсэн нийтдээ 20 гаруй монгол залуус оролцлоо. Зарим оролцогчдын сэтгэгдлийг хүргэж байна.

 

Солонгос улсад оршин суугаа гадаад иргэдийн дунд зохиогддог "Migrant Arirang Multiculturural festival- 2016" олон улсын дулаачдын 11 дэх удаагийн уралдааны Гранпри шагналын эзэн С.Гантогоо:

Та саяхан том тэмцээнээс гранпри хүртээд удаагүй, байнгын тоглолттой завгүй байдаг болов уу. Энэ тэмцээнд хэрхэн, яагаад оролцохоор болсон бэ?

Би топикын шалгалтанд бэлтгэх сургалтанд сууж байхдаа энэ талаарх мэдээллийг авч байсан. Хэдийгээр оюутан биш ч гэлээ оролцоод өөрийгөө сорьж үзэхийг хүссэн. Залуу хүн олон зүйлд өөрийгөө дайчилж, хичээж байх нь зөв болов уу гэж боддог. Энэ тэмцээнд ЭССЭ бичлэгийн төрөлд оролцлоо.

Тэмцээний зохион байгуулалт хэр санагдсан бэ?

Ямар нэгэн дүрэм байхгүй, оролцогчид цаасаа бариад л хаана ч очоод дуртай газраа суугаад бичиж болж байгаа юм шиг хэрнээ энэ олон хүн маш сайн зохион байгуулалттай, бүх зүйл төлөвлөгөөрөө, эмх цэгцтэй явагдаж байгаа нь маш их таалагдлаа. Монгол оюутан залуус маань ирэх жилүүдэд илүү идэвхитэй, олуулаа оролцоосой гэж хүсч байна.

Танд баярлалаа, ажлын амжилт хүсье.

Баярлалаа.

н.Баярмаа /Сүнчон Их Сургуулийн  4-р курсын оюутан/

Анх удаа оролцож байна. Ийм олон оюутан оролцдог гэж мэдсэнгүй, сонирхолтой санагдаж байна.

н.Номин-Өлзий /Сүнчон Их Сургуулийн оюутан/

Сэтгэгдэл маш өндөр байна, тэмцээнд оролцож байгаа зорилго нь шагнал авахын төлөө бус, өөртөө туршлага хуримтлуулахыг хүссэн.

н.Анударь /Сүнчон Их Сургуулийн  4-р курсын оюутан/

2 дахь удаагаа ороцлож байна, өмнөх жилээсээ ч  илүү үзэх харах юм ихтэй, бас сайн зохион байгуулалттай болж байна.

н.Лхамнаран /Сүнчон Их Сургуулийн оюутан/

Анх удаагаа оролцож байна. Манай сургуульд жил бүр ийм тэмцээн зохиогддог, 1 цагийн хугацаанд бичих ёстой байдаг. Харин энэ тэмцээний хувьд өгөгдсөн хугацаа нь яг таарсан байлаа.


Нийт Монгол оролцогчдоос 7 оюутан тусгай байрын шагнал хүртсэн нь  бусад орны оролцогчдын тоотой харьцуулбал өндөр амжилт байсан юм.

 Шагнал хүртсэн Монгол оюутнуудын төлөөлөл Куань Их Сургуулийн 2-р курсын оюутан н.Дэлгэрцэцэг: Энэ тэмцээний шүлгийн төрөлд оролцож, тусгай байранд орсондоо баяртай байна. Сургуулийнхаа сайт дээрээс мэдээллийг аваад анх удаагаа оролцлоо. Ийм олон хүн оролцдогийг мэдсэнгүй. Бас Монгол оюутнууд маань ар, араасаа тайзан дээр дуудагдахад их гайхаж, бас сайхан санагдлаа. Миний тэмцээнд оролцсон сэдэв нь “Одоо” гэдэг сэдэв. Шүлгээрээ одоо л хажуудаа байгаа хүнээ хайрла, дараа нь харамсахгүйн тулд одоо оролд,  хичээ гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
57 Пак Гын Хе ерөнхийлөгчийг "шууд огцрох"ыг шаардсан 7дахь удаагийн лаатай жагсаал боллоо. file МИX 2016.12.11 1409
56 Пак Гын Хэгийн эмгэнэлт түүх үргэлжилсээр file МИX 2017.03.11 1439
55 8-р сарын явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээний хуваарийг шалган тус үйлчилгээгээр үйлчилүүлнэ үү. МИX 2016.08.10 1442
54 Мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө file МИX 2016.10.12 1452
53 Умард Солонгос өдөөн хатгасан үйлдлийг хэзээ ч хийж болзошгүй гэв МИX 2016.10.12 1454
52 Сөүлд хэдэн мянган хүн жагсан Пак Гын Хэ-г огцрохыг шаардлаа file МИX 2016.11.07 1459
51 Гадаад иргэдэд зориулсан тэтгэврийн даатгал file МИX 2017.03.15 1475
50 Газар хөдлөхөд авах арга хэмжээ file МИX 2016.10.12 1483
49 Чой Сун Шилийн охиныг Интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ file МИX 2016.12.28 1518
48 Сөүл хотын түүхийн музей 2017он цагаан сарын баярын үйл ажиллагаа file МИX 2017.01.27 1534
47 ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ СӨҮЛ ХОТЫН “ХҮНДЭТ ИРГЭН” БОЛЛОО file МИX 2016.05.19 1538
46 Данийн цагдаа нар Чой Сун-силийн охиныг баривчилжээ file МИX 2017.01.02 1543
45 Монгол, Хятадын агаарын бохирдол Солонгосын хойгт хүрч байна file МИX 2017.02.08 1543
44 СӨҮЛ ХОТ ДАХЬ 5-Р САРЫН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА file МИX 2016.05.03 1549
43 (Анхаар )Сөүл хотын метроны буудлын дэргэд тамхи татахыг хориглоно. file МИX 2016.07.20 1552
42 Солонгос үндэстэний уламжлалт баяр. Цагаан сар МИX 2018.02.14 1556
41 эрүүл мэндийн үзлэг file МИX 2016.05.10 1563
40 Экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн аав Пак Жонг Хи-д зориулсан хөшөө бэлэн болжээ file МИX 2017.11.13 1565
39 БНСУ-д 1987 оноос хойших хамгийн том жагсаал боллоо file МИX 2016.11.28 1580
38 2016 оны 2-р улирлын Эх хүүхдийн үлгэр хүүрнэх сургалтын бүртгэл МИX 2016.08.10 1584