메뉴 건너뛰기


“Гадаад иргэдэд зориулсан Солонгос хэл дээрх зохион бичлэгийн уралдаан” амжилттай болж өндөрлөлөө.

Ёнсей Их Сургуулийн Солонгос хэлний тэнхимээс жил бүр Солонгос цагаан толгой зохиогдсон ойн өдрийг тохиолдуулж “Гадаад иргэдийн зохион бичлэгийн уралдаан”-ыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жил 25 дахь жилдээ зохион байгуулагдсан уг уралдаан 10 дугаар сарын 7-ны өдөр 74 орны нийт 2450 гадаад иргэд оролцож, тив тивийн оюутан залуусыг хамарсан өргөн хүрээтэй зохион байгуулагдлаа. Тэмцээн ЭССЭ, шүлэг гэсэн үндсэн 2 төрлөөр зохиогддог ба тэмцээн эхлэхийн өмнө битүүмжилсэн бөмбөлөг дотор сэдвүүдийг бичиж агаарт өлгөсөн байв. Харин оролцогчид уг бөмбөлөгийг задалж, сэдвийг олонд зарласан нь нэг төрлийн нээлтийн сонирхолтой үзүүлбэр байлаа. Оролцогчид цаг хагасын хугацаанд өөрийн сонгосон сэдвийн дагуу чөлөөт байдлаар бүтээлээ бичлээ. Оролцогчдыг бичих явцад ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагуудын зүгээс төрөл бүрийн үйл ажиллагаа, хөтөлбөрийг явуулж байсан юм. Уг тэмцээний нэг онцлог нь хэдийгээр олон оролцогч ордог ч гэлээ тэмцээний хариуг тухайн өдөртөө гаргаж, тэмцээний төгсгөлд шагнал гардуулах ёслол болдог.

Мэргэжлийн шүүгч нар дүн гаргах хугацаанд Ёнсей их сургуулийн гадаад оюутнуудын бэлдсэн төрөл бүрийн урлагийн үзүүлбэр ба Солонгосын ёс заншил, соёлыг илтгэсэн мэргэжлийн уран бүтээлчдийн тоглолт олны нүдийг хужирлаж байлаа.

Тэмцээнд Гранпри (2 хүн), тэргүүн байр (3 хүн),  дэд байр (3 хүн), шагналт байр (10 хүн), хүндэт шагнал (20 хүн), шилдэг бүтээл (30 хүн), “Олон соёлын зохицол” шагнал (1 хүн), иргэншлээ сольсон Солонгосчуудын шагнал (1 хүн), Цэвэр бичигтэн шагнал (1 хүн) гэсэн төрлүүдээр нийтдээ 75 хүн шагналын эзэн болсон юм.

“Гадаад иргэдийн зохион бичлэгийн уралдаан” –д зөвхөн Ёнсей их сургууль бус өөр сургууль, өөр хотоос зорин ирсэн нийтдээ 20 гаруй монгол залуус оролцлоо. Зарим оролцогчдын сэтгэгдлийг хүргэж байна.

 

Солонгос улсад оршин суугаа гадаад иргэдийн дунд зохиогддог "Migrant Arirang Multiculturural festival- 2016" олон улсын дулаачдын 11 дэх удаагийн уралдааны Гранпри шагналын эзэн С.Гантогоо:

Та саяхан том тэмцээнээс гранпри хүртээд удаагүй, байнгын тоглолттой завгүй байдаг болов уу. Энэ тэмцээнд хэрхэн, яагаад оролцохоор болсон бэ?

Би топикын шалгалтанд бэлтгэх сургалтанд сууж байхдаа энэ талаарх мэдээллийг авч байсан. Хэдийгээр оюутан биш ч гэлээ оролцоод өөрийгөө сорьж үзэхийг хүссэн. Залуу хүн олон зүйлд өөрийгөө дайчилж, хичээж байх нь зөв болов уу гэж боддог. Энэ тэмцээнд ЭССЭ бичлэгийн төрөлд оролцлоо.

Тэмцээний зохион байгуулалт хэр санагдсан бэ?

Ямар нэгэн дүрэм байхгүй, оролцогчид цаасаа бариад л хаана ч очоод дуртай газраа суугаад бичиж болж байгаа юм шиг хэрнээ энэ олон хүн маш сайн зохион байгуулалттай, бүх зүйл төлөвлөгөөрөө, эмх цэгцтэй явагдаж байгаа нь маш их таалагдлаа. Монгол оюутан залуус маань ирэх жилүүдэд илүү идэвхитэй, олуулаа оролцоосой гэж хүсч байна.

Танд баярлалаа, ажлын амжилт хүсье.

Баярлалаа.

н.Баярмаа /Сүнчон Их Сургуулийн  4-р курсын оюутан/

Анх удаа оролцож байна. Ийм олон оюутан оролцдог гэж мэдсэнгүй, сонирхолтой санагдаж байна.

н.Номин-Өлзий /Сүнчон Их Сургуулийн оюутан/

Сэтгэгдэл маш өндөр байна, тэмцээнд оролцож байгаа зорилго нь шагнал авахын төлөө бус, өөртөө туршлага хуримтлуулахыг хүссэн.

н.Анударь /Сүнчон Их Сургуулийн  4-р курсын оюутан/

2 дахь удаагаа ороцлож байна, өмнөх жилээсээ ч  илүү үзэх харах юм ихтэй, бас сайн зохион байгуулалттай болж байна.

н.Лхамнаран /Сүнчон Их Сургуулийн оюутан/

Анх удаагаа оролцож байна. Манай сургуульд жил бүр ийм тэмцээн зохиогддог, 1 цагийн хугацаанд бичих ёстой байдаг. Харин энэ тэмцээний хувьд өгөгдсөн хугацаа нь яг таарсан байлаа.


Нийт Монгол оролцогчдоос 7 оюутан тусгай байрын шагнал хүртсэн нь  бусад орны оролцогчдын тоотой харьцуулбал өндөр амжилт байсан юм.

 Шагнал хүртсэн Монгол оюутнуудын төлөөлөл Куань Их Сургуулийн 2-р курсын оюутан н.Дэлгэрцэцэг: Энэ тэмцээний шүлгийн төрөлд оролцож, тусгай байранд орсондоо баяртай байна. Сургуулийнхаа сайт дээрээс мэдээллийг аваад анх удаагаа оролцлоо. Ийм олон хүн оролцдогийг мэдсэнгүй. Бас Монгол оюутнууд маань ар, араасаа тайзан дээр дуудагдахад их гайхаж, бас сайхан санагдлаа. Миний тэмцээнд оролцсон сэдэв нь “Одоо” гэдэг сэдэв. Шүлгээрээ одоо л хажуудаа байгаа хүнээ хайрла, дараа нь харамсахгүйн тулд одоо оролд,  хичээ гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
57 Хан Ган Дрон FESTIVAL SEOUL 2018 file МИX 2018.04.21 440
56 2018 оны Солонгос Гадаад Судлалын Их Сургууль МИX 2018.04.24 540
55 2018 Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт" болох түүхэн өдөр. file МИX 2018.04.27 8262
54 Ким Жон Ун Сөүл дэх Ерөнхийлөгчийн Хөх ордонд айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. file МИX 2018.04.27 1175
53 БНСУ-ын ЭСЯ: Хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгвөл виз мэдүүлэх эрхийг хаана file МИX 2018.05.10 794
52 ӨМНӨД БОЛОН УМАРД СОЛОНГОС ДЭЭД ТҮВШИНД ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ file МИX 2018.05.15 451
51 “Korean Air” компани Улаанбаатар-Инчеоны чиглэлийг 19 жилийн турш үнэтэй тасалбараар монопольдож байгаа тухай нийтэлжээ. file МИX 2018.05.16 640
50 ХЭЛЭЛЦЭЭГ ЦУЦАЛСАНД ХАРАМСАЖ БУЙГАА ӨМНӨД СОЛОНГОС ИЛЭРХИЙЛЭВ file МИX 2018.05.16 623
49 СӨҮЛ ХОТНОО “ТАЛ НУТГИЙН ЭЗЭНТ ГҮРЭН МОНГОЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ. file МИX 2018.05.16 487
48 Монголчуудын нээлттэй өдөрлөг 2018-06.09 10:00цагаас. file МИX 2018.06.06 297
47 Сөүл аюулгүй ажилгааны аппликэйшн танилцуулж байна ~ file МИX 2018.06.07 336
46 Солонгос иргэд Фэйсбүүк хэрэглэх нь багасч, Инстаграм хэрэглэх нь ихэссэн байна file МИX 2018.06.19 317
45 Солонгос улсад амьдардаг хууль бус гадаад иргэдийн тоо анх удаа 300 мянга давжээ. file МИX 2018.06.19 517
44 Хойр Солонгосын дайны улмаас салан тусгаарлагдсан гэр бүлүүдийг садан төрөлтэй нь ирэх 8 дугаар сарын 20-26-нд уулзуулахаар тохиролцжээ. МИX 2018.06.26 349
43 Солонгосын шүүх Монгол эмэгтэйн талд шийдвэрээ гаргажээ. МИX 2018.07.13 1259
42 2019 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8350 вон болгож тогтоов. file МИX 2018.07.17 436
41 БНСУ –н Эрүүл Мэндийн даатгалын Ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын 2018 оны шимтгэлийн хувийг нэмэгдүүлсэн билээ file МИX 2018.07.17 396
40 СӨҮЛ ХОТЫН ДАРГА "АМЬДРАЛ" ҮЗЭХЭЭР ЯДУУХАН ХОРООЛОЛД АМЬДАРНА file МИX 2018.07.18 381
39 СОЛОНГОСТ ХЭТ ХАЛУУНААС БОЛЖ ДӨРВӨН ХҮН НАС БАРЖЭЭ file МИX 2018.07.18 892
38 Солонгос бүсгүйчүүд нууц камераар бичлэг хийгчдийн эсрэг жагслаа file МИX 2018.08.07 475