메뉴 건너뛰기



СӨҮЛ. /Xinhua/. БНСУ-ын ард иргэд 1987 оны ардчилсан хувьсгалаас хойших хамгийн том жагсаалыг зохион байгууллаа. Жагсаалд оролцогчид БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцрохыг шаардсан байна.

270 мянга орчим хүн оролцсон энэ эсэргүүцлийн жагсаал бямба гарагт эхэлж, ням гарагийн өглөөний 05:00 цаг хүртэл үргэлжилжээ.

박근혜.jpg

Жагсагчид Пак Гын Хэг огцрохыг шаардсан уриа лоозон барьж, Ерөнхийлөгчийн ордон руу алхсан байна. Тэдний зарим нь цагдаа нартай тулгарсан боловч хараахан мөргөлдөөн гараагүй байна.

Өнгөрсөн ням гарагт БНСУ-ын прокурорууд мэдээлэхдээ, Ерөнхийлөгч Пак Гын Хэ хуучны найз Чой Сүн-сил болон хуучин туслах байсан хоёр хүний хамт хуйвалдаанд оролцсон гэсэн байна. Үүнтэй холбогдуулан өчигдөр сөрөг хүчний гурван нам тус тусдаа жагсаал зохион байгуулжээ. Тэд Пак Гын Хэг огцруулах саналыг парламентад өргөн барихаар төлөвлөсөн байна.

Энэ саналыг батлахын тулд Өмнөд Солонгосын парламент дахь эрх баригч Сэнури намын наад зах нь 28 гишүүний дэмжлэг хэрэгтэй юм.

Сэнури намын зонхилох бус гишүүдтэй хамтран ажилладаг тус намын 40 гаруй хууль тогтоогч уг саналыг дэмжихээ мэдэгдсэн гэж БНСУ-ын хоёр дахь том сөрөг хүчний Ардын намын томоохон албан тушаалтан мэдэгдэв.

Сөрөг хүчний гурван нам Пак Гын Хэг огцруулах саналыг ирэх долоо хоногтоо багтаан батлах зорилготой байна.

Д.Нямтулга

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
57 Эрүүл мэндийн даатгалын 2018 оны шимтгэлийн хувийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ file МИX 2018.01.07 844
56 ХОЁР СОЛОНГОСЫН МАРГААШИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОХ ТӨЛӨӨЛӨГЧИД ТОМИЛОГДЖЭЭ МИX 2018.01.08 817
55 Eренхий сайд У. Хvрэлсvх Мёнжи эмнэлэгээр орж тус эмнэлэгт эмчлvvлж буй монгол иргэдтэй уулзав. file МИX 2018.01.17 797
54 БНСУ-ын ЭСЯ: Хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгвөл виз мэдүүлэх эрхийг хаана file МИX 2018.05.10 794
53 Валентины баяр нь жил бүрийн 2 сарын 14-нд болдог. file МИX 2018.02.14 776
52 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЙД СОЛОНГОС РУУ 2 ТУСГАЙ ЭЛЧЭЭ ИЛГЭЭНЭ МИX 2018.03.05 764
51 ХОЁР СОЛОНГОС ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ МИX 2018.01.09 761
50 “Mongolian Weekend School” 3 дахь элсэлтээ авч байна. file МИX 2018.01.12 728
49 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. file МИX 2018.01.09 717
48 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН И МЁН БАК БАЙЦААЛТ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗЖЭЭ МИX 2018.03.26 665
47 “Korean Air” компани Улаанбаатар-Инчеоны чиглэлийг 19 жилийн турш үнэтэй тасалбараар монопольдож байгаа тухай нийтэлжээ. file МИX 2018.05.16 640
46 "Asiana Airlines" Сөүл-Улаанбаатарын чиглэлд ирэх 3-р сарын сүүлчээс эхлэн шинээр нислэг үйлдэхээр боллоо. file МИX 2019.03.11 637
45 ХЭЛЭЛЦЭЭГ ЦУЦАЛСАНД ХАРАМСАЖ БУЙГАА ӨМНӨД СОЛОНГОС ИЛЭРХИЙЛЭВ file МИX 2018.05.16 623
44 Cолонгос Монголын авиа компанийн төлөөлөгчид Сөүл хотын Merriot зочид буудлын хурлын их танхимд хэлэлцээр хийж байна file МИX 2019.01.16 615
43 Сөүл хотын оршин суугчдын 69 хувь нь "нууц камер"-ны айдас дор амьдардаг file МИX 2019.06.18 569
42 2018 оны Солонгос Гадаад Судлалын Их Сургууль МИX 2018.04.24 540
41 БНСУ-д MERS вирусийн халдвар авсан хүн анх илэрснээс хойш 3 жилийн дараа дахин Мерс вирусийн халдвар авсан хүн илэрчээ. file МИX 2018.09.10 538
40 Солонгос улсад амьдардаг хууль бус гадаад иргэдийн тоо анх удаа 300 мянга давжээ. file МИX 2018.06.19 517
39 СӨҮЛ ХОТНОО “ТАЛ НУТГИЙН ЭЗЭНТ ГҮРЭН МОНГОЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ. file МИX 2018.05.16 487
38 Солонгос бүсгүйчүүд нууц камераар бичлэг хийгчдийн эсрэг жагслаа file МИX 2018.08.07 475