메뉴 건너뛰기


Солонгос дахь гадаад ажиллах хүчнийг дэмжих төвийн сургалтын программ

Хамрагдах хүрээ: Визний ангилал E-9, H-2

Бүртгэлийн хугацаа: 2017. 1.22 ~ 2.26(бүртгэлийн дарааллаар)

Сургалтын агуулга: Солонгос хэл, компьютер, Тэквондо

Сургалтын төлбөр: Үнэгүй

Эхлэх өдөр: 2017. 2. 5(Ням гариг)

Сургалтын хугацаа: 2017. 2. 5 ~ 6.25(20долоо хоног)

Бүртгүүлэх арга: 09:00~18:00(Бямба гаригаас бусад өдөр) өөрийн биеэр очиж бүртгүүлэх

Анхан шатны анги(1-1)нь онлайнаар бүртгүүлэх боломжтой(вэп сайтыг харна уу)

Бусад: E-9, H-2 визний ангилалтай иргэдийг нэн түрүүн бүртгэж авна.

Солонгос хэлний сургалт нь анхан шатнаас бусад ангиас түвшин тогтоох шалгалт авсны дараа анги хувиарлалт хийгдэнэ.

Компьютерын сургалт нь санхүү, интернэт худалдаа, ITQ эрх олгох

анги шинээр нээгдсэн.

 

000005.JPG

 

 

Суралтын болон бүртгэлийн талаарх мэдээлэл: 02-6900-8243/8241(Сургалт соёлын хэлтэс)

1644-0644-2 (олон орны хэл дээр утсаар зөвлөгөө өгөх )

홈페이지: www.migrantok.org

E-mail: info@migrantok.org

 

<참고>

1. E-9->E-7 өөрчлөх

Мэргэжлийн бус ажил эрхлэх (E-9) ангилалаар 4 жилээс илүүтэйгээр үйлдвэрийн салбарт хууль ёсны дагуу ажилласан хүмүүсийг нас, боловсрол, мэргэжлийн чадвар болон цалин хөлс зэрэг нь тохирсон тохиолдолд чадварлаг ажилтанд тусгай олгох (E-7) ангилалаар өөрчлөх зөвшөөрөл

Зөвшөөрөл олгох шаардлага: (①②③ бүгд хангагдсан байх ёстой. )

 ① Мэргэжлийн бус ажил эрхлэх (E-9), усан онгоцонд ажил эрхлэх (E-10), айлчлан ирж ажил эрхлэх (H-2) визээр сүүлийн 10 жилийн дотор E-9, E-10, H-2 эрхээр үйлдвэр, барилга, хөдөө аж ахуйн салбарт 4 жилээс илүүтэйгээр ажилласан байх.

② 35 аас доош насны мэргэжлийн коллежоос дээш боловсрол эзэмшсэн (зөвхөн, үндсэн үйлдвэр аж ахуйн нэгжийн хэрэгжүүлэлтийн хуулийн 2-р заалтын дагуу үндсэн үйлдвэрт ажилладаг ажилладаг ажилчны хувьд 40 хүртэлх насны ерөнхий боловсролын сургууль төгссөн хүний) хувьд хамрагдах салбартаа мэргэжлийн ажлыг хийж мэргэшсэн хүн болон сүүлийн 1 жилээс дээш хугацаанд тухайн салбартаа цалингийн төвшин нь хүрсэн дундаж цалингаас илүү авдаг ажилчин.*

*Мэргэжийн эрхийн төрөл нь одоо байгаа F-2 эрхээр техник технологи, төмрийн үйлдвэр зэрэг 15 салбарт 48 мэргэжлээр ангилагдаж байгаа бөгөөд, хамрагдах ажилчид нь тухайн салбарт дундаж цалингаас дээш цалин авдаг болохыг хөдөлмөрийн яамнаас тогтоосон “хөдөлмөрийн глобол судалгааны тайлан”д үндэслэн “салбар тус бүрийн цалин хөлс” гэсэн заалтын дагуу тогтооно.

③ 3-р зэргээс дээш(зөвхөн, үндсэн үйлдвэр аж ахуйн нэгжийн хэрэгжүүлэлтийн хуулийн 2-р заалтын дагуу үндсэн үйлдвэр аж ахуйн нэгжид ажиллаж байсан 2-р зэргээс дээш) Солонгос хэлтэй, нийгмийн нэгдсэн програмд хамрагдсан хүн

* Солонгос хэлний мэдлэгийг Солонгосын олон улсын боловсрол судлалын төвийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалт ТОПИК ийн дүнгээр дүгнэх ба, нийгмийн нэгдсэн хөтөлбөрт суралцан төгссөн гэсэн гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх албаны даргын нотолгоотой нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн үнэмлэхийг шалгах
 

 

2. E-9 -> F-2 өөрчлөх

Чадварлаг ажилчны тодорхойлолттой гадаадын ажиллах хүчний талаарх оршин суух эрхийг өөрчлөх зөвшөөрөл

Визний ангилалын өөрчлөлтөнд хамрагдах хүрээ

Дараах нөхцөлыг бүгдийг нь бүрдүүлсэн хүн

①Бүртгүүлэх үедээ мэргэжлийн бус ажил эрхлэх (E-9), усан онгоцонд ажил эрхлэх (E-10), айлчлан ирж ажил эрхлэх (H-2) эрхээр ажиллаж байсан хүн.

② Урьд нь 10 жилийн дотор (D-3), (E-8), (E-9), (E-10, урьд ‘усан онгоцны ажилчин’ын эрх хамрагдана) мөн (H-2) эрхээр 4 өөс дээш илүү хугацаатай үйлдвэр, барилга, газар тариалан болон загас ан агнуурт ажилласан хүн.

Нөхцөл

Дээрх визний ангилал өөрчлөхөд хамрагдах хүрээний бүх л нөхцөлүүдийг бүрдүүлсэн хүн.

① Солонгосын аж үйдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газараас хэрэгжүүлж байгаа хяналт шалгалтаар дамжуулан [дараах тэмдэгт 1] заасны дагуу технологи эзэмшсэн юмуу (цаашид, ‘технологи эзэмших нөхцөл’ гэнэ.), сүүлийн 2 жилийн турш авсан жилийн дундаж цалингийн орлого нь ажилчны жилийн ‘нийт цалингийн хэмжээ(12сар авсан цалингийн нийлбэр дүн)’ нээс дээш байх (цаашид, ‘цалингийн нөхцөл’ гэнэ.)

※ Цалингийн нийт хэмжээ = нийт цалингийн дүн(нийт цалин хөлс+нэмэлт цалин)+{жилийн турш авсан тусгай нэмэлт цалин(шагнал цалин+урамжуулал)/12}

※ ‘Цалингийн нөхцөл’ харъяалагдах салбартаа жил бүр хөдөлмөрийн яамнаас явуулдаг ‘хөдөлмөрийн глобол судалгааны тайлан ‘тайлангийн материал(хөдөлмөрийн яамнаас шалгах боломжтой)

※ Дээрх ‘цалингийн нөхцөл’д хамааралтай визийг (F-2) оор визний ангилал өөрчлөх гэж байгаа хүн нь 4 жилээс дээш ажилласан ба түүнээс 3 жилээс дээш нь нэг салбартаа ажилласан байх хэрэгтэй.

② Хувь хүн болон хамтдаа амьдардаг гэр бүл нь 20 саяаас илүү хөрөнгөтэй байж амьдралаа залгуулах боломжтой гэж үзнэ.

③ БНСУ 「иргэний хууль」иар насанд хүрсэн байх.

④ Солонгосын олон улсын боловсрол судлалын төвөөс явуулдаг Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтны 3 шатнаас дээш болон гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх албаны хуулийн 48 дугаар заалтын дагуу явуулж байгаа нийгмийн нэгдсэн программын ‘Солонгос хэл болон солонгосын соёлын сургалт’ 4р шат (дунд 2) оос илүүтэй шатанд тэнцсэн хүн.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
57 Пак Гын Хе ерөнхийлөгчийг "шууд огцрох"ыг шаардсан 7дахь удаагийн лаатай жагсаал боллоо. file МИX 2016.12.11 1409
56 Пак Гын Хэгийн эмгэнэлт түүх үргэлжилсээр file МИX 2017.03.11 1439
55 8-р сарын явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээний хуваарийг шалган тус үйлчилгээгээр үйлчилүүлнэ үү. МИX 2016.08.10 1442
54 Мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө file МИX 2016.10.12 1452
53 Умард Солонгос өдөөн хатгасан үйлдлийг хэзээ ч хийж болзошгүй гэв МИX 2016.10.12 1454
52 Сөүлд хэдэн мянган хүн жагсан Пак Гын Хэ-г огцрохыг шаардлаа file МИX 2016.11.07 1459
51 Гадаад иргэдэд зориулсан тэтгэврийн даатгал file МИX 2017.03.15 1475
50 Газар хөдлөхөд авах арга хэмжээ file МИX 2016.10.12 1483
49 Чой Сун Шилийн охиныг Интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ file МИX 2016.12.28 1518
48 Сөүл хотын түүхийн музей 2017он цагаан сарын баярын үйл ажиллагаа file МИX 2017.01.27 1534
47 ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ СӨҮЛ ХОТЫН “ХҮНДЭТ ИРГЭН” БОЛЛОО file МИX 2016.05.19 1538
46 Данийн цагдаа нар Чой Сун-силийн охиныг баривчилжээ file МИX 2017.01.02 1543
45 Монгол, Хятадын агаарын бохирдол Солонгосын хойгт хүрч байна file МИX 2017.02.08 1543
44 СӨҮЛ ХОТ ДАХЬ 5-Р САРЫН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА file МИX 2016.05.03 1549
43 (Анхаар )Сөүл хотын метроны буудлын дэргэд тамхи татахыг хориглоно. file МИX 2016.07.20 1552
42 Солонгос үндэстэний уламжлалт баяр. Цагаан сар МИX 2018.02.14 1555
41 эрүүл мэндийн үзлэг file МИX 2016.05.10 1563
40 Экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн аав Пак Жонг Хи-д зориулсан хөшөө бэлэн болжээ file МИX 2017.11.13 1565
39 БНСУ-д 1987 оноос хойших хамгийн том жагсаал боллоо file МИX 2016.11.28 1580
38 2016 оны 2-р улирлын Эх хүүхдийн үлгэр хүүрнэх сургалтын бүртгэл МИX 2016.08.10 1584