메뉴 건너뛰기


СӨҮЛ. /Yonhap/ Умард Солонгос өдөөн хатгасан үйлдлийг хэзээ ч хийж болзошгүй байгаа учир ямагт бэлтгэлтэй байхыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ улсынхаа холбогдох албаны хүмүүст анхааруулжээ.

Мягмар гарагт болсон засгийн газрын хуралдааны үеэр Пак хэлэхдээ “манай улс болон АНУ даваа гарагт Умард Солонгосыг нухацтай ажигласан” гэв. Өчигдөр умард солонгосчууд эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн нам үүсэн байгуулагдсаны 71 жилийн ойг тэмдэглэсэн билээ.

Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгаж, тус улсад шахалт үзүүлэхийн тулд манай улс бусад улстай хамтран ажиллана гэж Ерөнхийлөгч Пак хэлжээ.

Пхеньянтай хэлэлцээ хийх нь зүйтэй гэсэн сөрөг хүчний намуудын уриалгатай холбогдуулан тэрбээр хэлэхдээ “хэлэлцээ хийх нь өмнөд солонгосчуудын аюулгүй байдалд хохирол учруулж, Умард Солонгост цаг хожих боломж олгосон хэрэг болно” гэсэн байна.

Мөн хатагтай Пак цааш нь хэлэхдээ “ядуурал болон Пхеньяны цөмийн ба пуужингийн хөтөлбөрийн зардал нь хоорондоо ямар хамааралтай болохыг умард солонгосчуудад ойлгуулах хэрэгтэй байна” гэжээ.

Түүнчлэн Умард Солонгосоос оргон зугтаж Өмнөд Солонгост ирсэн хүмүүсийг байрлуулах хангалттай тооны орон байр барихыг хатагтай Пак холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ

Г.Доржханa

www.montsame.mn

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
37 БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн анхааралд: file МИX 2018.08.29 979
36 БНСУ-д MERS вирусийн халдвар авсан хүн анх илэрснээс хойш 3 жилийн дараа дахин Мерс вирусийн халдвар авсан хүн илэрчээ. file МИX 2018.09.10 538
35 [Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг]2018 оны 10-р сарын 6 болон 7 ны 12.00-17.00 цагт file МИX 2018.10.02 1051
34 Сөүлд шинэ цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ. file МИX 2018.10.11 171
33 Сөүл хотод шинээр баригдсан барилгуудын гадна хананд агааржуулагч гадагшлуулах төхөөрөмж суурилуулахгүй file МИX 2018.10.11 401
32 Сөүл чиглэлийн хурдны галт тэрэг мөргөлдсөн осол гарчээ file МИX 2018.11.19 285
31 Сөүлийн Мёндуны барилгад гал гарчээ file МИX 2018.11.19 233
30 Сөүлийн Мёндунд брендийн хуурамч бараа зардаг лангууг илрүүлжээ file МИX 2018.11.19 251
29 Сөүл хотод 12 сарын турш үүрийн 3 цаг хүртэл автобус зорчино file МИX 2018.11.26 423
28 БНСУ-ын Засгийн газар 7 хоногт 52 цагаас илүү цаг ажиллуулахгүй байх хуулийн хэрэгжилтийг түр хойшлуулжээ file МИX 2018.12.13 248
27 VVIP ШИНЭ ЖИЛ 2019 file МИX 2018.12.17 59
26 БНСУ нэг удаагийн уутны хэрэглээг хориглоно file МИX 2019.01.02 89
25 Нүдэнд үл үзэгдэх тоосонцорын эсрэг Сөүл хот хамтран ажиллана file МИX 2019.01.08 62
24 Cолонгос Монголын авиа компанийн төлөөлөгчид Сөүл хотын Merriot зочид буудлын хурлын их танхимд хэлэлцээр хийж байна file МИX 2019.01.16 615
23 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛД БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО file МИX 2019.02.08 128
22 Солонгосын дайныг дуусгах тохиролцоонд хүрч магадгүй file МИX 2019.02.25 78
21 Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх нэмэлт эрхийг Asiana Airline авлаа file МИX 2019.02.26 432
20 Солонгост Гадаадыханд зориулсан International Hot Talent урлагийн уралдааныг зарлаж байгаан байна file МИX 2019.03.04 119
19 Бичил тоосонцорын анхааруулга: file МИX 2019.03.07 286
18 "Asiana Airlines" Сөүл-Улаанбаатарын чиглэлд ирэх 3-р сарын сүүлчээс эхлэн шинээр нислэг үйлдэхээр боллоо. file МИX 2019.03.11 637