메뉴 건너뛰기


Газар хөдлөхөд авах арга хэмжээ

(Газар хөдлөлтийн тусламжийн утас 119)

 

- Газар хөдлөхөд хүчтэй сэгсрэлт явагдах хугацаа нь уртдаа 1-2 минут үргэлжлэх тул энэ хооронд ширээн доогуур орж биеэ хамгаалах, ширээ байхгүй бол сандлын зөөлөвч, олбогоор толгойгоо хамгаална.

- Хаалгаа нээж гарах үүдээ баталгаажуулаад, газ болон тог цахилгаанаа салгана.

- Гал гарсан тохиолдолд сандралгүй тайван байж галыг шуурхай унтраах хэрэгтэй. Галыг эрт унтраах 3 боломж бий: хүчтэй сэгсрэлтээс өмнө, хүчтэй сэгсрэлт зогсонгуут, гал авалцсан даамжрахаас нь өмнө.

- Газар хөдлөлтийн үеэр шилэн цонх болон хавтангууд унаж, маш аюултай болдог тул яаран гадагшаа гүйж гарч болохгүй.

- Газар хөдлөлт, галын аюулын үеэр лифтэнд сууж болохгүй бөгөөд, хэрвээ лифтэнд байгаа бол бүх товчийг нь дарж зогсоогоод түргэн бууж аюулаас холдох хэрэгтэй. Хэрвээ гарч чадахгүй түгжигдсэн бол дотор холбоосоор тусламж дуудна.

- Хүчтэй сэгсрэлт зогссоны дараа тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт өргөн талбайтай газарт очиж хоргодно. Блокон хашаа, худалдааны автомат ТҮЦ машин гэх мэт газарт бэхлэгдээгүй биетүүд унаж бэртээх аюултай тул ойрхон очихгүй байх.

 

Газар хөдлөлтийн үеэр авах 10 арга хэмжээ

1. Гэр дотроо байх үед газар хөдлөлт мэдрэгдвэл

① Таны болон таны гэр бүлийн аюулгүй байдал хамгаас чухал

- Хүчтэй сэгсрэлт явагдах хугацаа нь уртдаа 1-2 минут үргэлжилдэг. Юуны түрүүнд нам дор төвтэй, бат бэх ширээн доогуур орж хөлнөөс нь чанга барина. Ширээ байхгүй бол суудлын зөөлөвч, олбог гэх мэт зүйлсээр толгойгоо хамгаалаарай.

* Гэрийн тавилга унаж бэртэхээс болгоомжлоорой.

② Гал гарсан тохиолдолд сандралгүй тайван байж, галыг үтэр түргэн унтраах хэрэгтэй.

- Том хэмжээний газар хөдлөлтийн үеэр гал командын тусламжийг хүлээх найдвар, боломж багатай байдаг. Тиймээс галыг аль болох түргэн унтраах гэсэн хүн бүрийн хичээл зүтгэл, оролдлого цаашдын хохирлыг багасгах чухал хүчин зүйл болдог.

- Ердийн үед, маш бага газар хөдлөлтийн үеэр ч гэсэн галыг дор бүрдээ унтрааж хэвшицгээе. Гэр бүл, хөрш айлуудтайгаа хамтран галыг гарсан даруйд нь шуурхайлан унтрааж чадвал цаашдын том осол аюулаас сэргийлж чадна.

 

<Газар хөдлөлтийн үеэр галыг унтраах боломж 3 удаа байдаг.>

- Эхний боломж

Хүчтэй сэгсрэлтийн өмнө, эсвэл бага зэргийн доргилттой үед. Бага зэргийн доргилтыг мэдсэн даруйд “Газар хөдөлж байна, цахилгаанаа унтраагаарай” хэмээн хашгирч асаалттай байгаа хийн газан плитка, зуух, пийшин зэргийг унтраах хэрэгтэй.

- Хоёр дахь боломж

Хүчтэй сэгсрэлт зогссоны дараа. Газар хүчтэй доргиж байхад цахилгаанаа салгах гэж байгаад зуух, плитка дээрх сав суулганд цохиулах аюултай. Хүчтэй сэгсрэлт зогсонгуут “Цахилгаанаа унтраа” хэмээн хашгирч асаалттай байгаа бүх зүйлээ унтраагаарай.

- Гурав дахь боломж

Гал авалцангуут. Гал гарч эхэлсний дараа 1-2 минутын дотор унтраах боломжтой байдаг. Гал гарсан үед шууд ашиглахын тулд гал унтраагч багаж юмуу том хувин савыг галтай ойр газар гарын доор байрлуулж хэвших хэрэгтэй.

③ Хаалгаа нээж гадагшаа гарах үүдээ баталгаажуул!

-Төмөр карказан тулгууртай бетон хийцийн барилга байшин нь газар хөдлөлтийн үеэр хаалганы хүрээ нь гажиж мурийсны улмаас онгойхоо больж дотроо гацах тохиолдол байдаг.

- Хаалгаа нээж гадагшаа гарах үүдээ баталгаажуул.

-Дотор гацсан тохиолдолд хэрхэн дайжиж аюулгүй газар луу амь хоргодох талаар урьдчилан төлөвлөгөө боловсруулсан байх нь чухал.

 

2. Гадуур явж байх үедээ газар доргилтыг мэдэрвэл

- Газар хүчтэй сэгсэрч, явах аргагүй болох үед ямар нэгэн зүйлийг налахыг эрмэлздэг. Ойрхон байгаа хаалганы багана юмуу хашааг очиж налдаг. Өнгөц харахад бат бэх мэт харагдавч эдгээр нь маш их аюултай. Өмнө нь газар хөдлөх үеэр блокон хашаа, хаалганы багана зэрэг биетүүд нурж олон хүний амь үрэгдсэн тохиолдол бий.

- Блокон хашаа болон том хаалганы багана зэрэгт ойртож очихгүй байх.

- Байшин барилга ихтэй гудамж, хороололд дээрээс унаж ирэх цонхны шил, төмөр хавтан хамгийн осолтой.

- Гараараа, гартаа барьж буй цүнх, эд зүйлсээрээ толгойгоо хамгаалах нь хамгийн чухал.

- Худалдааны автомат ТҮЦ машин гэх мэт газарт бэхлэгдээгүй том биетүүд унаж ирэх, нурах аюултай тул болгоомжлох. Барилга байшин дундуур явж байгаа бол нөхцөл байдлаас шалтгаалаад байшин дотор орж хоргодох нь илүү аюул осол багатай байдаг.

 

3. Их дэлгүүр, театр, газар доогуурх дэлгүүр дотор явж байхдаа газар хөдлөлтийг мэдэрвэл

- Их дэлгүүр, газар доорх дэлгүүр гэх мэт хүн ихтэй газруудад хамгийн гол нь эмх замбараагүй байдал үүсэх нь осолтой байдаг. Эдгээр газруудад дэлгүүрийн ажилтан, хамгаалалтын албаны ажилтны заавраар хөдлөх хэрэгтэй.

- Газар доорх дэлгүүр нь газар хөдлөлтөд харьцангуй аюулгүйд тооцогддог. Цахилгаан тасарлаа ч гэсэн ослын гэрэлтүүлэг асах тул сандарч тэвдэлгүй тайван байгаарай.

- Гал гарвал утаа нь тэр даруй дүүрдэг.

- Утаанд угаартахгүйн тулд аль болох тонгойж зайлсхийнэ.

- Гол хаалга багана зэрэгт ойртож очихгүй байх.

 

4. Лифтэнд зорчиж байхдаа газар хөдлөлтийг мэдэрвэл

-Хэрвээ лифтэнд зорчиж явахдаа газар доргилтыг мэдэрвэл товчийг дарж бүрэн зогссоны дараа түргэн бууж аюулгүй байдлыг шалгасны дараа явна.

-Өндөр байшин барилга, сүүлийн үеийн барилгуудад лифтийг удирддаг удирдлагын систем суурилуулсан байдаг. Газар хөдлөлтийн үеэр удирдлагын систем автоматаар ажиллаж лифтийг хамгийн ойрын давхарт зогсохоор програмчлагдсан байдаг.

- Хэрвээ дотор нь гацсан тохиолдолд дотоод холбоогоор тусламж дуудна.

- Газар хөдлөлт, галын аюултай үед лифтийг ашиглахгүй байх.

 

5. Метрогоор зорчиж явах үед газар хөдлөлтийг мэдэрвэл

- Асар хүчтэй доргилтонд өртөх тул цүнхний тавиурын хөндлөн төмөр, бариул зэргээс сайн барьж унахгүйг хичээнэ. Доргилт намжсаны дараа метроны ажилтны зааврыг сонсож зааврын дагуу тайван хөдөлнө. Яарч сандран өөрийн дураар үйлдэл хийвэл эмх замбараагүй байдлыг үүсгэх аюултай.

- 5-с дээш баллын газар хөдөлвөл метро түр зогсдог. Зогсонгуут шууд яаран гадагшаа гарвал гэмтэж бэртэх аюултай.

- Метроны буудал нь цахилгаан тасарсан үед ч ослын гэрэлтүүлэг нь асаалттай байдаг. Яаран гадагш гүйж гарах нь хамгийн эрсдэлтэй алхам бөгөөд, эмх замбараагүй байдлыг үүсгэх тул ажилтны заавраар аль болох тайван сандралгүй хөдлөөрэй.

 

6. Машин барьж явах үед газар хөдлөлтийг мэдэрвэл

- Газар хөдөлвөл машины дугуй хагарсантай адил байдалд орж залуур алдагдан жолоо барих боломжгүй болно. Анхаарал болгоомжтой байж замын уулзвараас холдуулан баруун гар талд зогсооно.

- Ослын газраас холдож байгаа хүмүүс болон түргэн тусламжийн машин явахад зориулж замын гол хэсгийг чөлөөлнө.

- Гамшигийн үеэр хотын зам бүхэлдээ хаагддаг. Машины радиогоор мэдээлэл сайтар сонсож ойр орчимд цагдаагийн ажилтан байвал заавраар нь хөдөлнө. Холдон явахдаа гал машин руу орохоос сэргийлж цонхоо хаан түлхүүрийг нь зоолттой чигт нь хаалгаа түгжилгүйгээр орхиж тэр хавийн хүмүүстэй нийлж явна.

 

7. Уул ус, далайд байхдаа газар хөдлөлт мэдэрвэл

- Уулын ойр орчим, өгсүүр налуу газарт уулын нуранги, хад чулуу унаж ирэх осолтой тул аюулгүй газарт хоргодох хэрэгтэй.

- Далайн эрэг орчимд хүчтэй давалгаа түрэн орж ирэх эрсдэлтэй. Газар хөдлөлтийг мэдэрвэл, эсвэл давалгаа ирэх тухай анхааруулвал тухайн нутаг дэвсгэрийн радио нэвтрүүлэг, телевизийн мэдээллийг анхааралтай сонсож яаравчлан аюулгүй газар луу очиж хоргодоорой.

 

8. Гэмтэж бэртсэн хүн байвал

- Хүчтэй газар хөдлөлтийн үеэр олон хүн бэртэж гэмтдэг. Цахилгаан тасарч, зам харгуй түгжирч хаагдсаны улмаас түргэн тусламж, эмнэлэгийн үйлчилгээг түргэн шуурхай хүртэх боломжгүй байдаг.

- Гамшгийн үеэр гэмтэж бэртсэн хүний ойр хавьд байгаа хүмүүс зохих түргэн тусламжийн арга хэмжээг үзүүлэх шаардлага гардаг тул яаралтай авах түргэн тусламжийн талаар суралцах нь зүйтэй.

 

9. Зугатаж зайлсхийх нь сүүлийн арга

- Газар хөдлөлтөөс үүдсэн гал газар авч хүний амь насанд заналхийлсэн тохиолдолд ослын газраас түргэн шуурхай холдон явна. Ингэхдээ онцгой байдлын баг, ослын үеийн баг гэх мэт багуудад хуваагдан холбогдох төрийн албаны ажилтан, цагдаагийн ажилтны заавраар хөдлөх ба чухал шаардлагатай зүйлсээ л авч явган явах нь зохистой. Автомашин, дугуйгаар явахыг хориглодог дүрэмтэй.

- Өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тухайн газар нутгийн иргэдийн тусламж туслалцаа зайлшгүй хэрэгтэй. Үүний тулд хөрш айлуудтайгаа ослын тохиолдолд хэрхэн холдон явах тухай өмнө нь урьдчилан ярилцаж тохиролцох нь зүйтэй.

 

10. Зөв мэдээллийн дагуу зөв үйлдэл

- Хүчтэй газар хөдлөлтийн үеэр хүмүүс сэтгэлзүйн хувьд сандарч тэвддэг. Асар их эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж хүн бүр зөв мэдээллийн дагуу тайван хөдлөх нь туйлын чухал юм.

- Хөдөлгөөнт радио холбоо гэх мэт хэрэгслээр зөв мэдээллийг олж авцгаая.

- Хот дүүргийн цагдаа, гал команд гэх мэт онцгой байдлыг газраас биечлэн олж мэдсэн мэдээлэлд л итгэх ба үндэслэлгүй цуурхал, худал ярианд итгэхгүй байх хэрэгтэй.

 

 

<Эх сурвалж: Олон нийтийн аюулгүй байдлын газар, Иргэдэд зориулсан гамшигтай тэмцэх гарын авлага.>

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
37 АНУ, Хойд Солонгос, Өмнөд Солонгосын өндөрлөгүүд уулзалтын мэдээ: file МИX 2019.07.01 464
36 ӨМНӨД БОЛОН УМАРД СОЛОНГОС ДЭЭД ТҮВШИНД ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ file МИX 2018.05.15 451
35 15 бүсд онц байдал зарлаад байна. file МИX 2019.03.12 447
34 Хан Ган Дрон FESTIVAL SEOUL 2018 file МИX 2018.04.21 440
33 2019 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8350 вон болгож тогтоов. file МИX 2018.07.17 436
32 Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх нэмэлт эрхийг Asiana Airline авлаа file МИX 2019.02.26 432
31 MADE IN MONGOLIA 2019, IN KOREA SEOUL file МИX 2019.05.09 423
30 Сөүл хотод 12 сарын турш үүрийн 3 цаг хүртэл автобус зорчино file МИX 2018.11.26 423
29 Сөүл хотод шинээр баригдсан барилгуудын гадна хананд агааржуулагч гадагшлуулах төхөөрөмж суурилуулахгүй file МИX 2018.10.11 401
28 БНСУ –н Эрүүл Мэндийн даатгалын Ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын 2018 оны шимтгэлийн хувийг нэмэгдүүлсэн билээ file МИX 2018.07.17 396
27 Уулнуудад түргэн тусламжийн дрон ажиллуулна МИX 2019.09.16 391
26 СӨҮЛ ХОТЫН ДАРГА "АМЬДРАЛ" ҮЗЭХЭЭР ЯДУУХАН ХОРООЛОЛД АМЬДАРНА file МИX 2018.07.18 381
25 Сөүл хот 2022 он гэхэд дата ашиглахгүй, үнэгүй Wifi-р хаанаас ч нэвтрэх боломжтой болох нь file МИX 2019.10.24 379
24 Хойр Солонгосын дайны улмаас салан тусгаарлагдсан гэр бүлүүдийг садан төрөлтэй нь ирэх 8 дугаар сарын 20-26-нд уулзуулахаар тохиролцжээ. МИX 2018.06.26 349
23 Сөүл аюулгүй ажилгааны аппликэйшн танилцуулж байна ~ file МИX 2018.06.07 336
22 Солонгос иргэд Фэйсбүүк хэрэглэх нь багасч, Инстаграм хэрэглэх нь ихэссэн байна file МИX 2018.06.19 317
21 БНСУ-д коронавирусын халдварын тохиолдол 763 болов file МИX 2020.02.24 304
20 Монголчуудын нээлттэй өдөрлөг 2018-06.09 10:00цагаас. file МИX 2018.06.06 297
19 Бичил тоосонцорын анхааруулга: file МИX 2019.03.07 286
18 Сөүл чиглэлийн хурдны галт тэрэг мөргөлдсөн осол гарчээ file МИX 2018.11.19 285