메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагатай хамтран өнгөрсөн сард явуулсан судалгааныхаа тайланг Даваа гарагт танилцуулжээ.

Уг судалгаа нь сүүлийн жилүүдэд нийгмийн ноцтой асуудал болоод байгаа “нууц камер”-ны сэдвийг хөндсөн байна. Нийт 1,500 иргэн судалгаанд оролцсоны 69 хувь нь олон нийтийн газарт байрлуулсан нууц камерын хохирогч болохоос айж явдгаа илэрхийлжээ.

Эмэгтэйчүүдийн 80 хувь нь, эрчүүдийн 57 хувь нь байнгын ийм айдастай явдаг гэсэн байна. 

Камерт бичигдэх хамгийн өндөр эрсдэлтэй газруудын эхэнд зочид буудал, буурчийн газрууд (43 хувь) байсан бол дараа нь нийтийн бие засах газрууд (36 хувь), усан сан, угаалгын газрууд (9 хувь) нэрлэгджээ.

Эрэгтэйчүүдийг хамгийн их айлгадаг газар нь зочид буудал бол эмэгтэйчүүдийн хувьд нийтийн бие засах газрууд гэнэ.

Өмнөд Солонгосын нийгэмд нууц камерны асуудал хурц сэдэв болоод байна. Өнгөрсөн Лхагва гарагаас хэрэгжиж эхэлсэн шинэ хуулийн дагуу орон нутгийн захиргааны байгууллагууд эзнийх нь зөвшөөрөлгүйгээр үйлчилгээний газруудад камерны нэгжлэг явуулах эрхтэй болжээ.
mylife.jpg




Энэ оны сүүлийн хагаст зочид буудлын 110,000 өрөө, нийтийн бие засах газруудад камерны шалгалт явуулахаар төлөвлөснөө Сөүл хотын захиргаа мэдэгдсэн байна.

Хэрвээ үйлчилгээний газруудын эзэд өөрсдөө нууц камер байрлуулсан нь илэрвэл үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болжээ.

 

Эх сурвалж: Korea Times
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
37 Мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө file МИX 2016.10.12 1452
36 10 дугаар сарын Гадаад Иргэдийн Үзэсгэлэн Худалдаа file МИX 2016.10.12 1361
35 Газар хөдлөхөд авах арга хэмжээ file МИX 2016.10.12 1483
34 Умард Солонгос өдөөн хатгасан үйлдлийг хэзээ ч хийж болзошгүй гэв МИX 2016.10.12 1454
33 Энэ сарын 26-нд шилжих шөнө цаг ухарна МИX 2016.09.11 1393
32 2016 job fair for foreign residents 09.27 10~17:00 file МИX 2016.09.06 1223
31 "GalaxyNOTE S7" гар утасны батерей дэлбэрч байна гэсэн гомдол гарчээ file МИX 2016.09.02 1161
30 БНСУ-н Гёнги дүүргээс Сөүл хүртэл 2 давхар автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэн. file МИX 2016.08.21 1394
29 2016 оны 2-р улирлын Эх хүүхдийн үлгэр хүүрнэх сургалтын бүртгэл МИX 2016.08.10 1584
28 2016 оны 2-р улирлын Явуулын Солонгос хэлний сургалтын бүртгэл(Хэ Хуа хороонд) МИX 2016.08.10 1296
27 8-р сарын явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээний хуваарийг шалган тус үйлчилгээгээр үйлчилүүлнэ үү. МИX 2016.08.10 1442
26 Хамгийн их “уудаг” орнуудын жагсаалтыг Өмнөд Солонгос тэргүүлжээ МИX 2016.08.07 1391
25 2017 оны цалингийн доод хэмжээ.1.352.230\ file МИX 2016.07.20 1764
24 (Анхаар )Сөүл хотын метроны буудлын дэргэд тамхи татахыг хориглоно. file МИX 2016.07.20 1552
23 Сөүл Глобал төв (7 сар) file МИX 2016.07.20 1619
22 Пак Гын Хэгийн номны монгол хувилбарыг дахин хэвлэжээ file МИX 2016.07.17 1369
21 Солонгосын ерөнхийлөгчийн айлчлал Монгол улсад маань их үр өгөөжөө авчирна гэж бодож байна. file МИX 2016.07.15 1607
20 Дизайн сэтгэлгээ [Design Thinking] гэж юу вэ? file МИX 2016.07.05 6539
19 "Эерэг сэтгэлгээний давалгаа" төслийн хүрээнд Сөүл хот дах Монголчууддаа зориулсан илтгэл амжилттай болж өндөрлөлөө file МИX 2016.07.05 12461
18 Хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаад иргэдэд зориулсан тусгай эрүүл мэндийн даатгал file МИX 2016.07.01 4977