메뉴 건너뛰기


Бидний нэрлэж заншсанаар Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт өргөн дэлгэр тэмдэглэдэг. Түүх сөхвөл 1857 оны 3-р сарын 8-нд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын үйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бүрдүүлэх, эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авч байх шаардлага тавин жагсчээ. Учир нь тэр үед эмэгтэйчүүд өдөрт 16 цаг цалингүй шахам ажиллаж байхад эрчүүд 10 цагаар ажилладаг байв.

mart8.jpg

Энэ үед АНУ-д олон үйлдвэрүүдэд Ажилчдын холбоо хэмээх байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1857 оны 3-р сарын 8-нд дахин нэг байгууллага шинээр бий болж анх удаа эмэгтэйчүүд гишүүнээр элсэж эхэлжээ. Мөн энэ өдөр Нью-Йоркийн олон хотуудад сонгох сонгогдох эрх эдлүүлэхийг шаардсан олон зуун эмэгтэйчүүдийн сүрт жагсаал болжээ. 1910 онд Копенгагед болсон Олон Улсын Социалист эмэгтэйчүүдийн их хурал дээр Клара Цеткин 3-р сарын 8-ны өдрийг Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэлд нэгдэхийг уриалан Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх санал дэвшүүлжээ. Үүнийг дэлхийн олон улс орны эмэгтэйчүүд уриаг хүлээн авч хөдөлмөрлөх эрх, нэр төрөө хамгаалах, хүндлүүлэх эрх, энх тайвны төлөө, ядуурлын эсрэг тэмцэлд нэгдсэн байна.

1911 онд Австри, Дани, Герман, Швейцарь зэрэг оронд 3-р сарын 19-ний өдрийг анх удаа тэмдэглэж сая гаруй хүний жагсаал цуглаан болсон аж. Дараа нь 1912 оны 5-р сарын 12- нд уг баярыг тэмдэглэх болжээ. 1913 онд тухайн үеийн Оросын нийслэл Петербург хотод анх удаа Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэсэн байна. Хотын даргын нэр дээр ирсэн өргөдөлд "эмэгтэйчүүдийн асуудлаарх шинжлэх ухааны төлөө” хэмээх байгууллагын тухай тусгагдсан байв. Засгийн газраас өгсөн зөвшөөрлийн дагуу 1913 оны 3-р сарын 2-нд Полтавскийн гудамжинд орших Калашниковын талхны биржийн байранд 1500-гаад хүн цуглаж эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх чөлөө, төр засгаас, төрсөн эхчүүдэд халамж үзүүлэх, амьдралын өртөг өндөр байгааг хэлэлцжээ.

Дараа жил нь Европын олон оронд 3-р сарын 8-нд эсвэл энэ өдрийг дөхүүлэн эмэгтэйчүүд дайныг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулах болсон байна. 1917 онд Оросын эмэгтэйчүүд 2-р сарын сүүлийн 7 хоногийн ням гаригт "Энх тайван ба талхны төлөө” гэсэн уриа лоозон барин гудамжинд жагсжээ. Үүнээс 4 хоногийн дараа эзэн хаан II Николай ширээнээсээ татгалзаж, түр засгийн газар эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг баталгаажуулсан байдаг.Тухайн үеийн Оросын мөрдөж байсан цаг тооны бичиг болох Юлианы тооллоор 2-р сарын 23 -ны энэ түүхт өдөр нь Григорианы тооллоор 3-р сарын 8- нд байсан аж.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
37 70 хоногийн эрчимжүүлсэн үнэртүүлгийн шалгалт гарна хэмээн мэдэгдэж байна. file МИX 2016.11.23 1602
36 Солонгосын ерөнхийлөгчийн айлчлал Монгол улсад маань их үр өгөөжөө авчирна гэж бодож байна. file МИX 2016.07.15 1607
35 FC SEOUL vs JEONNAM BIG MATCH 29 file МИX 2016.05.17 1619
34 Сөүл Глобал төв (7 сар) file МИX 2016.07.20 1619
33 Бан Ги Мүн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байна file 뉴스 2017.01.13 1627
32 Севол"세월호"-ыг татаж гаргах ажиллагаа эхэллээ МИX 2016.06.13 1667
31 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ МИX 2016.05.13 1671
30 2017 оны цалингийн доод хэмжээ.1.352.230\ file МИX 2016.07.20 1764
29 3.1 file МИX 2017.03.01 1789
28 Зуны олимпийн түүхээс: Сөүл 1988 file МИX 2016.06.08 1817
27 “Сөүл метро” хамгийн хөл хөдөлгөөн ихтэй метроны буудлуудтай танилцах нэг өдөр file МИX 2016.11.07 1869
26 2016 оны 2 дахь удаагийн Солонгос хэлний “Түвшин тогтоох шалгалт”-д бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file МИX 2016.05.03 1976
25 Та татвараа төлсөн үү?! Виз сунгуулахад бас нэгэн анхаарах зүйл нэмэгдлээ!!! file МИX 2017.11.20 2062
24 Өмнөд Солонгос улсын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийн талаар мэдээлэл хийжээ file МИX 2017.01.17 2142
23 ДЭЛХИЙН АВЬЯАСЛАГ МИСС” ТЭМЦЭЭНД МОНГОЛ МИСС 1-р байранд орлоо. file МИX 2016.05.13 2163
22 БНСУ-тай Нислэгийн тоог нэмэгдүүлэх, Хот байгуулалтын төсөлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. file МИX 2016.05.19 2263
21 HaHa Festival 2016-Монголчууд тэргүүн байруудийг "түүсэн" сайхан үйл явдал боллоо. file МИX 2016.05.30 2317
20 Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file МИX 2017.04.07 2383
19 СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file МИX 2017.03.12 2511
» Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. file МИX 2018.03.08 2608