메뉴 건너뛰기


Вьетнамын нийслэл Ханой хотод энэ сарын 27, 28-нд болох АНУ болон БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Солонгосын дайныг /1950-1953/ албан ёсоор дуусгах найрамдлын гэрээ байгуулах тохиролцоонд хүрч магадгүй байна. Энэ тухай “Yonhap” агентлаг Хөх ордны /БНСУ-ын ерөнхийлөгчийн ордон/ албан ёсны төлөөлөгч Ким Ый Гёмийн мэдээллээс иш татан уламжилжээ.


“Хамтарсан мэдэгдлийн талаар одоо ямар нэг таамаг дэвшүүлж болохгүй, гэхдээ АНУ болон БНАСАУ дайныг дуусгах найрамдлын гэрээ байгуулах зөвшилцөлд хүрч магадгүй гэдэгт итгэлтэй байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

tropm.jpeg



Дээд хэмжээний уулзалтын үеэр Цагаан ордны тэргүүн Дональд Трамп Солонгосын дайныг албан ёсоор дуусгах найрамдлын гэрээ байгуулах санал тавьж магадгүй гэж “The Washington Post” сонинд улс төрийн шинжээчдийн мэдээллээс иш татан хоёрдугаар сарын 24-нд бичжээ. БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тал дээр хийх тодорхой арга хэмжээнүүдийг тусгаагүй ийм шуугиан тарьсан мэдэгдэл нь АНУ-ын улс төрийн дотоод асуудлуудаас олны анхаарлыг холдуулах боломжтой гэж улс төрийн шинжээчид үзэж байна.


https://montsame.mn/mn/read/181135

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
17 7 дугаар сарын Жолооны шалгалт болон Зам тээврийн аюулгүйн сургалт file МИX 2016.06.29 1357
16 Севол"세월호"-ыг татаж гаргах ажиллагаа эхэллээ МИX 2016.06.13 1667
15 Зуны олимпийн түүхээс: Сөүл 1988 file МИX 2016.06.08 1817
14 HaHa Festival 2016-Монголчууд тэргүүн байруудийг "түүсэн" сайхан үйл явдал боллоо. file МИX 2016.05.30 2317
13 БНСУ-тай Нислэгийн тоог нэмэгдүүлэх, Хот байгуулалтын төсөлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. file МИX 2016.05.19 2263
12 ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО file МИX 2016.05.19 3295
11 ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ СӨҮЛ ХОТЫН “ХҮНДЭТ ИРГЭН” БОЛЛОО file МИX 2016.05.19 1538
10 эм худалддаг автомат машин бий болно file МИX 2016.05.19 1306
9 FC SEOUL vs JEONNAM BIG MATCH 29 file МИX 2016.05.17 1619
8 "Хүүхдийн Наадам " 어린이 대축제 2016 file МИX 2016.05.16 1171
7 ДЭЛХИЙН АВЬЯАСЛАГ МИСС” ТЭМЦЭЭНД МОНГОЛ МИСС 1-р байранд орлоо. file МИX 2016.05.13 2163
6 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ МИX 2016.05.13 1671
5 эрүүл мэндийн үзлэг file МИX 2016.05.10 1563
4 Бизнес Солонгос хэлний ангийн бүртгэл МИX 2016.05.03 1401
3 Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ file МИX 2016.05.03 1382
2 2016 оны 2 дахь удаагийн Солонгос хэлний “Түвшин тогтоох шалгалт”-д бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file МИX 2016.05.03 1976
1 СӨҮЛ ХОТ ДАХЬ 5-Р САРЫН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА file МИX 2016.05.03 1549