메뉴 건너뛰기


АНУ, Хойд Солонгос, Өмнөд Солонгосын өндөрлөгүүд уулзалтын мэдээ:

19.06.30~ны өдөр дэлхий дахины анхаарал солонгосын хойгруу чиглэсэн онцгой өдөр байлаа. 
Өмнөд солонгосын Мүн Жэ Ин ерөнхийлөгч, АНУ-н Трамп ерөнхийлөгч болон Хойд солонгосын Ким Жон Ын удирдагч нар хоёр солонгосын хил дээрх Панмүнзом-д уулзсан түүхэн өдөр болж өнгөрөв.

Тус өдрийн үдээс хойш 3 цаг 46 минутанд Трамп ерөнхийлөгч Ким удирдагчтай солонгосын хилийн зурвасын хажууд уулзлаа. Хоёр удирдагч нь хойд солонгосын талруу хилийн зурвасыг давсаны дараа дахин хамтдаа өмнөдийн талруу зурвас давж орж ирлээ. 
Энэ мөчид Ким удирдагч Трамп ерөнхийлөгчид "Түүхэнд анх удаа манай газар нутагт хөл тавьсан АНУ-н ерөнхийлөгч боллоо" гэж хэлэнгээ түүний хил давж орж ирсэн нь "Өмнө нь байсан муу муухай харилцааг алга болгож сайн сайхан учралын эхлүүлж байгаагаараа Трамп ерөнхийлөгч бусдаас өөр зоригтой алхам юм хийлээ" гэж гэлээ.

30203353.jpg



Трамп ерөнхийлөгч хариуд нь "Хязгааргүй их нэр төрийн хэрэг гэж бодож байна" гэж хариулангаа " Өмнө байгаагүй маш эерэг дэвшилд хүрлээ" гэж хариулжээ.

2 удирдагчын түүхэн уулзалтыг ажиглаж байсан Мүн ерөнхийлөгч тэднийг хилийн зурвасыг давж орж ирэнгүүд гар барин угтлаа.
Дэлхийн түүхэнд анх удаа 3 улсын ерөнхийлөгчид Панмүнзомд уулзалдах баярт мөч байлаа.

Мүн ерөнхийлөгч 'Түүхийн чухал цаг мөчид' хамт байгаа 2 удирдагчид хүндэтгэл үзүүллээ".
Трамп ерөнхийлөгч нь "Энэ цаг мөч нь Ким удирдагч бид 2-т аль алинд нь нэр төртэй хэрэг бөгөөд ийм боломж бий болгосон Мүн ерөнхийлөгчид талархсанаа илэрхийллээ. 
Ким удирдагч мөн "Гэрэлт ирээдүйг цогцлоохын эхлэл болох энэхүү цаг мөчийг бий болгоход тусалсан 2 ерөнхийлөгчид баярласнаа" илэрхийллээ.

Гурван удирдагчид эрх чөлөөний ордонруу морилов. 
Цагийн дараа 3-н удирдагчид гэрэлтэйгээр инээж эрх чөлөөний ордноос гарч ирлээ. 
Ким удирдагчыг хилийн зурвас хүртэл гаргаж өгсөн Мүн ерөнхийлөгч болон Трамп ерөнхийлөгч эрх чөлөөний өргөөнд хэвлэлийн бага хурал хийж, уулзалтыг дүгнэлээ. 
Мүн ерөнхийлөгч "Өнөөдрийн уулзалтаар цөмийн зэвсэггүй мөнхийн энхтайваныг цогцолоохын төлөө том давааг давлаа" гэж бодож байна гэхэд,
Трамп ерөнхийлөгч нэмээд "Бид яарах хэрэггүй. Байдлыг харах хэрэгтэй ч, хурднаас илүү зөв хэлэлцээрт хүрэх нь чухал. Одоогийн байдлаар цөмийн туршилт болон пуужин хөөрөлт хийхгүй байгаа ба 2 орон эерэг бодол санааг өвөртөлж байгаа " гэж хэллээ.

Трамп ерөнхийлөгч Ким удирдагчтай өмнөд солонгосын талын эрх чөлөөний өргөөнд уулзсаны дараа "Нарийн асуудалыг хэлэлцэх баг хүмүүсийг бий болгох бөгөөд Пумпэу ерөнхий сайдаар толгойлуулан Бигон төлөөлөгч хэлэлцээрт оролцох болно" гэжээ. 
Ким удирдагч "Түүхэн дахь тооцоог барагдуулж ирээдүй руу тэмүүлье" гэхэд Трамп ерөнхийлөгч "Энэхүү уулзалт биелэлээ олсонд баяртай байна" гэж хариулжээ. 
Трамп ерөнхийлөгч нэмээд "Бид яарах хэрэггүй. Байдлыг харах хэрэгтэй ч, хурднаас илүү зөв хэлэлцээрт хүрэх нь чухал" гэж тодотгож хэллээ.

Өмнөд солонгосын Мүн ерөнхийлөгч үгэндээ "Трамп ерөнхийлөгчийн зориг тууштай гоц ойртох арга барилд хүндэтгэл үзүүлмээр байна" гэнгээ өнөөдрийн уулзалт энхтайваныг бий болгох том давааг давлаа"гэжээ.

Өмнө нь солонгосын хилийн шугамын ойролцоо ирсэн АНУ-н бүх ерөнхийлөгчид цэргийн хувцастай байсан бол Трамп ерөнхийлөгч анх удаа энгийн хувцас өмссөн байлаа.

Хойд солонгосын Мүн ерөнхийлөгч төр барих хугацаандаа яаж ийж байгаад 2 солонгосоо нэгтгэх тал дээр илүү анхаарч ажилж байгаа нь хэрэв 2 улс нэгдвэл дэлхийд нэгэн том гүрэн бий болж, аяандаа улс орны эдийн засаг нь хөгжинө гэж үзэж буй. 
Газрын баялаг ихтэй Хойд солонгос техник технологоороо тэргүүлэх Өмнөд солонгостой нэгдээсэй гэдэг далд хүсэл солонгос хүн бүрийн зүрхэнд нууцхан байдаг ч, үүнд цаанаа дургүй улс үндэстэнүүд буй.

Гурван удирдагчийн уулзалт дэлхийг гайхшруулахаар гэнэт болж өнгөрсөн бөгөөд шинэ түүхийн бүтээх анхны алхамыг тавьсанаараа онцгой байлаа.

Мэдээллийг бэлтгэсэн Ж.Нармандах, 19.07.01.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
17 Дэлхийд анх удаа Өмнөд Солонгос улс 5G сүлжээг бүрэн утгаар нь нэвтрүүллээ file МИX 2019.04.05 271
16 Солонгосын шүүх үр хөндөлтийг хориглох нь үндсэн хууль зөрчсөн явдал гэж дүгнэлээ file МИX 2019.04.11 254
15 Сөүлийн Мёндунд брендийн хуурамч бараа зардаг лангууг илрүүлжээ file МИX 2018.11.19 251
14 Сөүлд гэр бүлийн цагаачдад зориулсан хөдөлмөрийн үзэсгэлэн болно file МИX 2019.04.02 248
13 БНСУ-ын Засгийн газар 7 хоногт 52 цагаас илүү цаг ажиллуулахгүй байх хуулийн хэрэгжилтийг түр хойшлуулжээ file МИX 2018.12.13 248
12 Сөүлийн Мёндуны барилгад гал гарчээ file МИX 2018.11.19 233
11 6 сарын 6 Эх орны төлөө амиа зориулагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр file МИX 2019.06.06 198
10 Сөүлд шинэ цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ. file МИX 2018.10.11 171
9 БНСУ-ын парламент агаарын бохирдолтой тэмцэх хуулийн төслүүд баталжээ file МИX 2019.03.15 165
8 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛД БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО file МИX 2019.02.08 128
7 - Эрүүл Монгол хүн -2019.04.28 өдөр 12:00 ~ 17:00 цагт file МИX 2019.04.10 125
6 Солонгост Гадаадыханд зориулсан International Hot Talent урлагийн уралдааныг зарлаж байгаан байна file МИX 2019.03.04 119
5 БНСУ-аас Монголын гурван аймаг руу шууд нислэг үйлдэх боломжийг тохиролцсон МИX 2023.02.19 105
4 БНСУ нэг удаагийн уутны хэрэглээг хориглоно file МИX 2019.01.02 89
3 Солонгосын дайныг дуусгах тохиролцоонд хүрч магадгүй file МИX 2019.02.25 78
2 Нүдэнд үл үзэгдэх тоосонцорын эсрэг Сөүл хот хамтран ажиллана file МИX 2019.01.08 62
1 VVIP ШИНЭ ЖИЛ 2019 file МИX 2018.12.17 59