메뉴 건너뛰기


Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Тодруулбал Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан өсөн нэмэгдэж буй зорчигч урсгал, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор талууд Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгийн давтамж, багтаамжийг нэмж долоо хоногт 70 хүртэлх нислэг үйлдэх боломж бүрджээ.

IKON.MN
Зурагзураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нислэгийн давтамж, багтаамж нэмэх чиглэлээр

Өвлийн улиралд:

  • БНСУ-ын талаас долоо хоногт: 2,500 суудлын багтаамжтай есөн удаагийн давтамжит, 3,350 суудлын багтаамжтай 12 удаагийн давтамжит нислэг
  • Монгол Улсын талаас долоо хоногт: 2,500 суудлын багтаамжтай 11 удаагийн давтамжит, 3,350 суудлын багтаамжтай 15 удаагийн давтамж нислэг

Зуны улиралд:

  • БНСУ-ын талаас долоо хоногт: 5,000 суудлын багтаамжтай 18 удаагийн давтамж, 6,000 суудлын багтаамжтай 22 удаагийн давтамжит нислэг
  • Монгол улсын талаас долоо хоногт: Долоо хоногт 5,000 суудлын багтаамжтай 20 удаагийн давтамжит, 6,000 суудлын багтаамжтай 27 удаагийн давтамжит нислэг

Мөн Улаанбаатар-Бусан чиглэлд: 585 суудлын багтаамжтай гурван удаагийн давтамжит, 1,200 суудлын багтаамжтай зургаан удаагийн давтамжит нислэг үйлдэхээр тохиролцжээ.

Монголын талаас Ховд, Мөрөн, Дорнод, Өмнөговийн нисэх буудлуудыг санал болгожээ

БНСУ-ын талаас өмнө нь Монгол руу “Инчон”, “Гимхэ” гэсэн хоёр олон улсын нисэх буудлаас нислэг үйлдэх боломжтой байсан бол хэлэлцээрийн үр дүнгээр нэмэлтээр орон нутгийн гурван нисэх буудлаас тус бүр 600 суудлын багтаамжтай гурван удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцсон байна.

Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын дарга Ч.Мөнхтуяа "Аялал жуучлалд зориулаад тусгай тариф буюу хөнгөлөлттэй тариф гаргасан. Энэ жил Монгол Улс нэг сая олон улсын зорчигч агаарын тээврээрээ авна гэж төлөвлөсөн. Үүнд нисэх буудлын хүчин чадал хүрэлцээтэй гэж үзэж байгаа" гэв. 

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийг дэмжих салбар болгох зорилго тавин ажиллаж байгаатай холбогдуулан БНСУ-аас Монгол Улсын орон нутгууд руу шууд нисэх боломжийг тохиролцлоо.

Үүнийгээ дагаад Монгол Улс аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Шууд нислэг үйлдэх боломжтой болсон хэдий ч зорчигчгүй, эрэлт хэрэгцээ байхгүй бол нислэг буурах эрсдэлтэй тиймээс аялал жуулчлалын салбартай хамтран ажиллаж байгаа гэдгийг албаны хүмүүс мэдэгдэв.

Шууд нислэг үйлдэх боломжтой болсон орон нутгууд тодорхой болоогүй байгаа бөгөөд Монголын талаас Ховд, Мөрөн, Дорнод, Өмнөговийн нисэх буудлуудыг санал болгосон байна.  

Цаашид карго нислэгийн давтамж нэмэх, агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа талууд онцоллоо.

Эх сурвалж Ikon.mn

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
17 7 дугаар сарын Жолооны шалгалт болон Зам тээврийн аюулгүйн сургалт file МИX 2016.06.29 1357
16 Севол"세월호"-ыг татаж гаргах ажиллагаа эхэллээ МИX 2016.06.13 1667
15 Зуны олимпийн түүхээс: Сөүл 1988 file МИX 2016.06.08 1817
14 HaHa Festival 2016-Монголчууд тэргүүн байруудийг "түүсэн" сайхан үйл явдал боллоо. file МИX 2016.05.30 2317
13 БНСУ-тай Нислэгийн тоог нэмэгдүүлэх, Хот байгуулалтын төсөлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. file МИX 2016.05.19 2263
12 ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО file МИX 2016.05.19 3295
11 ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ СӨҮЛ ХОТЫН “ХҮНДЭТ ИРГЭН” БОЛЛОО file МИX 2016.05.19 1538
10 эм худалддаг автомат машин бий болно file МИX 2016.05.19 1306
9 FC SEOUL vs JEONNAM BIG MATCH 29 file МИX 2016.05.17 1619
8 "Хүүхдийн Наадам " 어린이 대축제 2016 file МИX 2016.05.16 1172
7 ДЭЛХИЙН АВЬЯАСЛАГ МИСС” ТЭМЦЭЭНД МОНГОЛ МИСС 1-р байранд орлоо. file МИX 2016.05.13 2163
6 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ МИX 2016.05.13 1671
5 эрүүл мэндийн үзлэг file МИX 2016.05.10 1563
4 Бизнес Солонгос хэлний ангийн бүртгэл МИX 2016.05.03 1401
3 Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ file МИX 2016.05.03 1382
2 2016 оны 2 дахь удаагийн Солонгос хэлний “Түвшин тогтоох шалгалт”-д бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file МИX 2016.05.03 1976
1 СӨҮЛ ХОТ ДАХЬ 5-Р САРЫН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА file МИX 2016.05.03 1549