7 дугаар сарын Жолооны шалгалт болон Зам тээврийн аюулгүйн сургалт
2016.06.29 21:36
7 дугаар сарын Жолооны шалгалт болон Зам тээврийн аюулгүйн сургалт
Зорилго: Гадаад иргэдийн дундах жолооны шалгалтад бэлтгэх болон зам тээврийн аюулгүйн сургалт нь гадаад иргэдийн Солонгосын амьдралд дасан зохицоход тус болох үүднээс зам тээврийн соёлыг танилцуулах сургалт юм.
Зохион байгуулагч: Сөүл Глобал төвийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих хэлтэс /
Жунру Цагдаагийн Газрын Гадаад Иргэдийг Хариуцах хэлтэс
Огноо: 2016 оны 7 сарын 6 өдөр( Лха) 13:30~17:30 / 7 сарын 8өдөр(Баа) , 13:30~17:30
2016 оны 7 сарын 13өдөр(Лха), 13:30~17:30 / 7 сарын 15өдөр(Баа) 13:30~17:30
(өдөр бүр 4цагаар нийт 4 өдөр 16 цагийн сургалт явагдан.)
Сургалтын танхим: Сөүл Глобал төв 4 давхар 404тоот
Сургалтын агуулга:
- Жолооны дүрмийн шалгалтад бэлтгэх сургалт
- Техник болон жолооны хот доторх дадлагын шалгуурт тэнцэхэд туслах зөвлөгөө өгөх
Сургалтын давуу тал
- Жолооны дүрмийн шалгалтад бэлтгэх сурах бичиг үнэгүй олгох
- Дурсгалын бэлэг олгох
Багш: Сөүл хотын Жунру дүүргийн цагдаагийн газрын гадаад иргэдийг хариуцах хэлтэс Пак Ин Бэ дэслэгч
Бүртгэх хугацаа : 2016. 6.21 – 07.05( Эхний 20 хүн)
Бүртгүүлэх арга: Утсаар мөн Мэйлээр бүртгүүлж болно. (Нэр,Харьяалал,Утас)
Лавлах : Сөүл Глобал төвийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих хэлтэс
Хариуцсан ажилтан: Ц. Санчирмаа , 02-2075-4133 , hotline@seoul.go.kr
<Анхаарах зүйлс >
- Дээрх сургалт нь зөвхөн Солонгос хэл дээр явагдана.
- Сургалтын төлбөр үнэгүй.
- Жолооны үнэмлэх олгох 1-дэх дүрмийн шалгалтад бэлтгэх сургалт юм.
- Техник болон жолооны дадлагын сургалт явуулахгүй.