Сөүлийн Мёндунд брендийн хуурамч бараа зардаг лангууг илрүүлжээ
2018.11.19 15:28
Сөүл хотын Цагдаагийн газраас 2 тэрбум 400 сая воны үнэ бүхий 1000 гаруй хуурамч барааг хураан авсан талаар энэ сарын 13-ны өдөр мэдээлсэн байна.
Үүнтэй холбогдуулан Солонгосд аялж буй Япон жуулчдад брендийн хуурамч бараа борлуулдаг байсан 8 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж эхэлжээ. Эдгээр иргэд Сөүлийн Мендун гэх худалдааны гудамжны нэгэн барилгын 7 давхарт нууц лангуун дээр Япон жуулчдыг авчран бугуйн цаг, цүнх, түрүүвч зэрэг алдартай брендийн хуурамч барааг борлуулдаг байсан нь тогтоогдсон байна.