메뉴 건너뛰기


Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Тодруулбал Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан өсөн нэмэгдэж буй зорчигч урсгал, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор талууд Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгийн давтамж, багтаамжийг нэмж долоо хоногт 70 хүртэлх нислэг үйлдэх боломж бүрджээ.

IKON.MN
Зурагзураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нислэгийн давтамж, багтаамж нэмэх чиглэлээр

Өвлийн улиралд:

  • БНСУ-ын талаас долоо хоногт: 2,500 суудлын багтаамжтай есөн удаагийн давтамжит, 3,350 суудлын багтаамжтай 12 удаагийн давтамжит нислэг
  • Монгол Улсын талаас долоо хоногт: 2,500 суудлын багтаамжтай 11 удаагийн давтамжит, 3,350 суудлын багтаамжтай 15 удаагийн давтамж нислэг

Зуны улиралд:

  • БНСУ-ын талаас долоо хоногт: 5,000 суудлын багтаамжтай 18 удаагийн давтамж, 6,000 суудлын багтаамжтай 22 удаагийн давтамжит нислэг
  • Монгол улсын талаас долоо хоногт: Долоо хоногт 5,000 суудлын багтаамжтай 20 удаагийн давтамжит, 6,000 суудлын багтаамжтай 27 удаагийн давтамжит нислэг

Мөн Улаанбаатар-Бусан чиглэлд: 585 суудлын багтаамжтай гурван удаагийн давтамжит, 1,200 суудлын багтаамжтай зургаан удаагийн давтамжит нислэг үйлдэхээр тохиролцжээ.

Монголын талаас Ховд, Мөрөн, Дорнод, Өмнөговийн нисэх буудлуудыг санал болгожээ

БНСУ-ын талаас өмнө нь Монгол руу “Инчон”, “Гимхэ” гэсэн хоёр олон улсын нисэх буудлаас нислэг үйлдэх боломжтой байсан бол хэлэлцээрийн үр дүнгээр нэмэлтээр орон нутгийн гурван нисэх буудлаас тус бүр 600 суудлын багтаамжтай гурван удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцсон байна.

Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын дарга Ч.Мөнхтуяа "Аялал жуучлалд зориулаад тусгай тариф буюу хөнгөлөлттэй тариф гаргасан. Энэ жил Монгол Улс нэг сая олон улсын зорчигч агаарын тээврээрээ авна гэж төлөвлөсөн. Үүнд нисэх буудлын хүчин чадал хүрэлцээтэй гэж үзэж байгаа" гэв. 

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийг дэмжих салбар болгох зорилго тавин ажиллаж байгаатай холбогдуулан БНСУ-аас Монгол Улсын орон нутгууд руу шууд нисэх боломжийг тохиролцлоо.

Үүнийгээ дагаад Монгол Улс аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Шууд нислэг үйлдэх боломжтой болсон хэдий ч зорчигчгүй, эрэлт хэрэгцээ байхгүй бол нислэг буурах эрсдэлтэй тиймээс аялал жуулчлалын салбартай хамтран ажиллаж байгаа гэдгийг албаны хүмүүс мэдэгдэв.

Шууд нислэг үйлдэх боломжтой болсон орон нутгууд тодорхой болоогүй байгаа бөгөөд Монголын талаас Ховд, Мөрөн, Дорнод, Өмнөговийн нисэх буудлуудыг санал болгосон байна.  

Цаашид карго нислэгийн давтамж нэмэх, агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа талууд онцоллоо.

Эх сурвалж Ikon.mn

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
17 Гэрээний ажилчдад зориулсан солонгос хэл, компьютер,тэквондогийн сургалт. МИX 2017.01.04 2829
16 ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО file МИX 2016.05.19 3295
15 Солонгос дахь имартуудад зарагдаад эхэлсэн байна. file МИX 2016.11.16 3378
14 БНСУ дах монгол иргэдийн тоон үзүүлэлт 2017оны 8сарын байдлаар: file МИX 2017.10.24 3460
13 тав хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 100.000 вон олгохоор болжээ file МИX 2017.06.17 3512
12 Хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаад иргэдэд зориулсан тусгай эрүүл мэндийн даатгал file МИX 2016.07.01 4977
11 ХИЙСЭН ХЭРЭГТЭЭ ЭЗЭН БОЛОХ ЁС ЗҮЙ file МИX 2017.04.03 5012
10 “Гадаад иргэдэд зориулсан Солонгос хэл дээрх зохион бичлэгийн уралдаан” амжилттай болж өндөрлөлөө. file МИX 2016.11.07 5319
9 Монгол залуугаас болж “Юу ч битгий асуу” уриа Сөүлд гарчээ [1] file МИX 2019.05.06 5578
8 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 22 дахь удаагийн шүүх өнөөдөр эхэлжээ file МИX 2017.06.22 5656
7 БНСУ-ын цагдаа нар гадаадын иргэдийн мэдээллийг гар утсаараа шалгаж, түр саатуулах эрхтэй болжээ file МИX 2017.02.13 5821
6 Дизайн сэтгэлгээ [Design Thinking] гэж юу вэ? file МИX 2016.07.05 6539
5 Зуныхаа амралтыг Монголдоо өнгөрүүлзгээе file МИX 2017.04.03 6847
4 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file МИX 2018.01.02 7361
3 2018 Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт" болох түүхэн өдөр. file МИX 2018.04.27 8262
2 Ерөнхийлөгчид нэр дэвшигч дугуйгаар сонгуулийн сурталчилгаагаа хийж байна file МИX 2017.04.27 11899
1 "Эерэг сэтгэлгээний давалгаа" төслийн хүрээнд Сөүл хот дах Монголчууддаа зориулсан илтгэл амжилттай болж өндөрлөлөө file МИX 2016.07.05 12461