Пак Гын Хе ерөнхийлөгчийг "шууд огцрох"ыг шаардсан 7дахь удаагийн лаатай жагсаал боллоо.
2016.12.11 13:04
2016.12.10ны өдөр солонгост Пак Гын Хе ерөнхийлөгчийг "шууд огцрох"ыг шаардсан 7дахь удаагийн лаатай жагсаал боллоо. Энэ өдөр бусад өдрийг бодвол хүйтний эрч чангарсан өдөр байлаа.
Энэхүү жагсаалд Сөүл хотын Гуангхуамүн талбайд 800мянган хүн, бусад орон нутагт 243мянган хүн, нийт орон даяар 1сая илүү хүн оролцож, ерөнхийлөгчийг шууд огцрохыг шаардахын хажуугаар "Халах асуудал" их хурлаас дэмжигдсэнд баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Мөн энэ өдөр сөүлийн Маруни гунвонд Бак ерөнхийлөгчийг дэмжигчидийн (Сэ нури намаас удирдсан) жагсаал боллоо. 2цуглаан уулзах хэсэгт маргалдаан цохилдоон бага зэрэг болсон бөгөөд цагдаа нар 2 цуглааныг салгаж чиглэлийг өөрчилснөөр том мөргөлдөөн болсонгүй өнгөрлөө. Огцорохыг шаардсаг лаатай жагсаалд оролцогчид "Төрд байгаа ялзралын үндэсийг одоо л таслахгүй бол хойч үе, үр хүүхдийнхээ өмнө нүүрээ хийх газаргүй болно" гэсэн сэтгэлээр цаашдаа ч ерөнхийлөгч огцрох хүртэл энхийн лаатай жагсаал хийх төлөвтэй ажээ. Өнөөг хүртэл Пак ерөнхийлөгчийг огцруулах 7н удаагийн лаатай жагсаалд нийт 7сая 450мянган хүн оролцоод байгаа юм байна. Энэ өдөр сайн дурынхан оролцогчидод зориулж үнэгүй догбүки(идэх юм) тараасан байна. Дашрамд дурьдахад 12сарын 3ны өдөр 2сая 320мянган хүн цугласан жагсаал хамгийн их хүнтэй байсан мөртлөө жагсаалын дараа оролцогчид хогоо цэвэрлэснээр, жагсаалын дараа хамгийн цэвэрхэн гудамж болгосон нь дэлхий нийтийн бахархалыг төрүүллээ. Солонгосын жагсаалыг ажиглангаа миний монголын төр ч бас цэвэрлэгдээсэй гэсэн бодол, бяцхан атаархал төрж байлаа.
Мэдээлэл сайн дураар бэлтгэсэн Нармандах, Солонгос улс, 2016.12.11