Солонгос улсын тогтолцоонд орсон зарим өөрчлөлтүүд
2017.01.16 11:21
2017 оноос БНСолонгос улсын тогтолцоонд орсон зарим өөрчлөлтүүд (Монголчууддаа хамааралтай байх гэсэн хэсгийг түүв):
1) Цалингийн доод хэмжээ 1цагт 6470вон болж, 7.3% хувиар өсөв.
2) Өөрөөр хэлбэл 7 хоногт 40цаг ажиллаа гэж үзвэл, сард 1сая 350 - мянга орчим вон авна гэсэн үг.
3) 2017 оноос эхлээд бүх ажлын газруудын тэтгэвэрийн насныг 60 наснаас дээш болгож өөрчиллөө.
4) 6 сараас эхлээд замын осол гаргасан тохиолдолд хохирогч талд заавал хувийн мэдээлэл, утасаа өгөх ёстой болжээ.
5) Зогсоолд тавьсан эзэнгүй машин, түр зогсож буй машиныг мөргөсөн ч, хувийн мэдээлэл,холбогдох утсаа өгөхгүй бол ослын газраас зугтсанд тооцох ажээ.
○ Дикритний цалинг сард 1,500,000 вон хүртэл болгож өсгөв. Мөн үр зулбах, эндэх үеийн амралт авсан ажилчинд олгогддог байсан тэтгэмжийг 1,350,000воноос 1,500,000вон болгохоор болов.
○ Онлайнаар (интэрнэт дэлгүүр) зарагдаж буй бүх гоо сайханы барааны найрлагыг энгийн дэлгүүрт зарж байгаатай адил тэмдэглэх ёстой болжээ.
○ 2017оны 5 сарын 19ний өдрөөс эхлээд бэлэн хоол(рамён), гоймон, хүйтэн гоймон,гамбургер, хачиртай талх(сандвич) зэрэг хүнсний бүтээгдэхүүнд орсон "Натри"~н хэмжээг заавал тэмдэглэх ёстой болгох аж . Худалдан авагчид нь хүнсэнд агуулагдах натрийн хэмжээг харьцуулж хүнсээ худалдан авах боломжтой болно.
○ 6 сараас эхлээд замын хөдөлгөөний торгууль төлөх нөхцөл 5~аар нэмэгджээ.
Үүнд:
~ Машин замын цагаан шугамаасаа гарах
~ Замын уулзвараар өнгөрөхдөө мөрдөх ёстой дүрмийг зөрчсөн тохиолдолд
~ Ачааны машин ачаагаа сайн бэхлээгүй хөдөлгөөнд орох тохиолдолд
~ Машин замын гарцаар өнгөрч буй явган хүнийг сүрдүүлэх тохиолдолд
~ Мотоцикл болон 2 дугуйтай тээврийн хэрэгсэл хүний замаар явсан тохиолдолд
тус тус торгох болжээ.
Орчуулсан Ж.Нармандах 2017.01.15