СӨҮЛ ХОТЫН ДАРГА "АМЬДРАЛ" ҮЗЭХЭЭР ЯДУУХАН ХОРООЛОЛД АМЬДАРНА
2018.07.18 11:09
Сөүл хотын дарга Пак Вонсүн ''амьдрал'' үзэхээр ядуухан хорооллын дээд давхрын байранд сар амьдрахаар шийджээ. Тэрбээр удахгүй амьдрах газраа нүүж очих аж. Өнгөрсөн сард болсон орон нутгийн сонгуулиар гуравдагч бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлсэн тэрбээр сарын хугацаанд Сөүлийн Канбук-гу хороололд амьдарч тус дүүргийн иргэдийн тулгамдаж буй асуудлыг өөрийн биеэр үзэж харна гэдгээ амласан юм.
Дээрх шийдвэр нь Пак Вонсүны анхных биш бөгөөд тэрбээр өмнө нь буюу 2012 онд Сөүлийн хойд хэсэгт байрлах дэд бүтэц хөгжсөн шинэ бүс дэх нэгэн зарагдаагүй байранд ес хоног амьдарч иргэдийнхээ амьдралтай танилцсан гэдэг.
Тэрбээр Сөүлийн Канбук-гу хорооллыг Ганнам дүүрэг шиг хөгжүүлэх зорилготой аж.