15 бүсд онц байдал зарлаад байна.
2019.03.12 10:49
БНСУ~д сүүлийн өдрүүдэд агаарын тоосжилт ихэссэнттэй холбогдуулж 15 бүсд онц байдал зарлаад байна. Энэ тоосжилт хятадаас орж ирдэг бөгөөд хүний биед маш хортой жижиг тоосонцор тул гадагшаа гарахдаа энгийн маск биш болж өгвөл нарийн шүүлттэй маск хэрэглэх ба хэрэглэсэн маскаа дахин хэрэглэхгүйг зурагт хэвлэлийн хэрэгсэлээр байнга сануулж байна.
Ус шүршдэг машинууд тодорхой цагуудад гудамж зам услах, автомашинуудыг хөдөлгөөнд хязгаарлах, ард иргэдээ нийтийн тээвэр хэрэглэхийг уриалан бүхий л боломжтой арга хэмжээг авч байгаа юм байна.
2,5 тонноос дээш ачааны автомашин,5- р зэрэглэлийн автомашин Сөүл дотор тодорхой хугацаанд хөдөлгөөнд оролцохыг хориглосон ба бусад автомашин тэгш сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцох бөгөөд хэрвээ үүнийг зөрчсөн тохиолдолд 100.000 воны торгууль ноогдуулна гэнэ.
#Солонгост байгаа монголчууд минь гадуур гарахдаа заавал маскаа марталгүй зүүж гараарай.