БНСУ-д жолоо баригчдын анхааралд:
2019.06.12 11:31
* 2019 оны 6 сарын 25-наас эхэлж согтуугаар жолоо барих хуулийн заалт улам чангарна.
* Энэ сарын 25-ны өдрөөс эхлэн жолооны эрхээ хасуулах боломжтой биен дахь спиртний дээд хэмжээ 0.05% байсаныг 0.03% болгож, жолооны үнэмлэхийг хүчингүй болгох биен дахь спиртний хэмжээг 0.1% 0.08% болгон багасган чангатгахаар болжээ.
Хууль солигдсонтой холбоотой өглөөгүүр замын цагдаа шалгалт их явуулах нь дамжиггүй.
* 'Юн Чан Ху' -ны 2 дахь хууль гэх энэ хууль хэрэгжиж эхэлвэл согтууруулах ундаа уусан өдрийн маргааш шартсан үедээ жолоо барьж яваад шалгалттай таарвал жолоо барих эрхээ хасуулах магадлал ихэслээ.
Юн Чан Ху нь цэл залуу насандаа согтуу жолоочын машинд дайрагдаж хорвоог орхисон бөгөөд найз нар нь засгийн газрын санал авах сайтанд бичсэнээр олон нийтийн саналыг ихээр авч, согтуудаа жолоо бариад хүн амь эрсдэх тохиолдолд энгийн хүн амины хэрэгтэй ижил шийтгэл өгөхөөр болж байсан юм.
* 65кг жинтэй хүний хувьд архи болон вино 1 хундага уухад, эсвэл шар айраг 1 жижиг лаазыг уухад биен дахь спиртний хэмжээ 0.03%-д (жолооны эрхээ хасуулах хэмжээ) хүрдэг байна.
Солонгост жолоо барьж буй та бид орой нь уугаад маргааш нь жолоо барина гэж саналтгүй болсоныг гэгээн оюундаа соёрхоно уу.
Мэдээг Ж.Нармандах, 19.06.13.