메뉴 건너뛰기



НЬЮ-ЙОРК. /TASS/. “YouTube”, “Facebook”, “Twitter”, “Microsoft” компаниуд цахим террорист ажиллагаатай тэмцэх зорилгоор мэдээллийн нэгдсэн сан байгуулахаар тохиролцжээ.

"Харгислалыг харуулсан зураг, террористуудыг элсүүлэх зорилго бүхий дүрс бичлэг зэрэг хэт давруу үзлийг сурталчилсан контентууд цахим ертөнцөд тархахаас сэргийлэх зорилгоор дижитал “хурууны хээ” буюу “хэш” бүхий мэдээллийн нэгдсэн сан байгуулахаар төлөвлөж байна. Ийм төрлийн мэдээллийг харилцан солилцох нь цахим терроризмтой тэмцэхэд тус дөхөм болно" гэж мэдэгдэлд дурджээ.

"Терроризмыг сурталчилсан зураг, дүрс бичлэгүүдийн хэшийг бид харилцан солилцож эхэлнэ. Компаниудын мэдээллийн санд бүртгэгдсэн террорист агуулга бүхий зураг, дүрс бичлэгийн хэшийг бүртгэлийн санд оруулснаар тус дөрвөн компанийн бодлогод харшлах контентуудыг өөрийн үйлчилгээнээс хасах боломжтой болох юм" гэж тус дөрвөн компанийн удирдлагууд мэдэгдлээ.

Компани тус бүр дүрс бичлэг, зургийн хэшийг бие даан тодорхойлж, нэгдсэн мэдээллийн санд оруулах юм. Тохирсон контент автоматаар устахгүй ажээ.

Нэгдсэн мэдээллийн сан байгуулахад чиглэсэн энэ алхам нь ямар зорилготой вэ гэдгийг мэдэгдэлд дурдаагүй боловч “Лалын улс” бүлэглэл террорист агуулга бүхий контентуудыг цахим ертөнцөд түгээж байгаагийн эсрэг тэмцэхэд тусална уу гэж АНУ-ын Засгийн газар дээрх дөрвөн компаниас хүссэн тухай өнгөрсөн хоёрдугаар сард хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

Д.Нямтулга

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
29 Samsung анхны “5G” ухаалаг гар утсаа худалдаанд гаргана file МИX 2019.04.01 82
28 Самсунг компани Galaxy S10 загварынхаа хэд хэдэн хувилбарыг танилцууллаа file МИX 2019.02.22 99
27 Самсунг “хагардаггүй” OLED дэлгэцэндээ сертификат авлаа file МИX 2018.08.07 344
26 Самсунг эвхдэг гар утсаа хоёр сарын дараа танилцуулна гэлээ file МИX 2018.09.11 445
25 TWITTER АНХ УДАА АШИГТАЙ АЖИЛЛАЛАА МИX 2018.02.12 1135
24 "Google Korea" компанийг Өмнөд Солонгос улсын засгийн газраас олгосон 1 сая 200 мянган воны санхүүжилтийн зарцуулалтыг ил болгохыг шаарджээ МИX 2017.11.13 1770
23 "Note 7”-гоос үл хамааран "Samsung"-ийн ашиг эрс өсчээ file МИX 2017.01.06 2242
22 Galaxy Note 7 шатаж дэлбэрсэн нь батарейтай холбоотой болохыг тогтоожээ file МИX 2017.01.23 2316
21 “IPHONE” ХЭРЭГЛЭДЭГ ХҮМҮҮС ИЛҮҮ УХАМСАРТАЙ БАЙДАГ “iPhone” хэрэглэдэг хүмүүс илүү ухамсартай байдаг МИX 2016.12.02 2336
20 Samsung Galaxy Note 7-г алгасахаар шийдлээ file МИX 2016.10.12 2337
19 “Google” компани 2017 он гэхэд зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашигладаг болно МИX 2017.01.06 2385
» “YouTube”, “Facebook”, “Twitter”, “Microsoft” компаниуд хамтран ажиллана МИX 2016.12.06 2401
17 Хамгийн үнэ цэнэтэй брэндээр "Galaxy" ухаалаг утас шалгарчээ МИX 2015.12.08 2521
16 “Facebook” хуурамч мэдээлэлтэй тэмцэнэ file МИX 2016.11.14 2622
15 Keyboard-аа ашиглан хурдан шуурхай ажиллацгаая file МИX 2015.11.06 2683
14 "I PHONE 6S" утас худалдаалагдаж эхэллээ МИX 2015.11.06 2843
13 Өмнөд Солонгос улс нь 2019 онд бүх нийтээрээ 5G интернэт хэрэглэдэг дэлхийн анхны орон болох гэж байгаа билээ. file МИX 2017.11.20 2849
12 "Galaxy S8"-ыг ирэх сарын сүүлчээр худалдаанд гаргана МИX 2017.03.01 3018
11 Galaxy S8-ын талаарх таамаглалууд file МИX 2017.01.26 3188
10 Фэйсбүүк чат шинэчлэгдлээ МИX 2016.04.26 3518