메뉴 건너뛰기


СӨҮЛ. /Yonhap/. “Galaxy Note 7” шинэ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаад амжилт олоогүй боловч “Samsung Electronics” корпорацийн дөрөвдүгээр улирлын ашиг 50 хувиар өссөн дүнтэй гарах төлөвтэй байна.

Тус корпорацийн олох ашгийн хэмжээ шинжээчдийн таамаглаж байснаас хамаагүй өндөр, 2013 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлттэй гарахаар байгаа ажээ.

Ухаалаг гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Samsung Electronics”-ийн худалдаанд гаргаад удаагүй байсан “Note 7” гар утас шатаж дэлбэрсэн тохиолдол нэг бус удаа гарсантай холбогдуулан тус компани дотоод, гадаадын зах зээлээс энэ бүтээгдэхүүнээ эргүүлэн татсан билээ. Мөн түүнийг худалдан авсан хэрэглэгчдэд хуучин гар утсыг  нь орлуулан тус корпорациас өгсөн “аюулгүй” гэгдэх шинэ гар утас дэлбэрч шатсан тохиолдлууд цөөнгүй гарсан тул өнгөрсөн 10 дугаар сард  уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээ бүрмөсөн зогсоосон юм.

Тус компанийн хагас дамжуулагч болон дэлгэцний борлуулалт мөн өндөр үзүүлэлттэй гарах төлөвтэй байна. 2016 оны 9-12 сарын үйл ажиллагааны ашиг 9.2 их наяд вон буюу 7.8 тэрбум доллар болох төлөвтэй байгаа аж. “Samsung Electronics”-ийн санах ойн бичил схем болон дэлгэц 2017 онд ч эрэлт ихтэй хэвээр байх бололтой.

Тус компани өнгөрсөн дөрөвдүгээр улирлын ашиг орлогын дэлгэрэнгүй тайлангаа энэ сарын сүүлчээр гаргах ажээ.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
29 Дэлхийн хамгийн өндөр хурдтай Wifi хаана байдаг вэ? file МИX 2017.03.08 15171
28 Солонгос Улс 2019 он гэхэд бүх нийтээрээ интернэтийн 5G хурдыг хэрэглэх ажээ [1] file МИX 2017.06.22 11347
27 Хятадын ухаалаг утас Оросын зах зээлд давамгайлж эхэллээ МИX 2017.03.13 6907
26 iPhone-ий цэнэгийг бүр удаан барих хялбар аргууд МИX 2015.11.06 5959
25 Samsung-ын ухаалаг бугуйн цагны шинэ загвар МИX 2014.06.27 5439
24 LG Electronics компанийн Лайфхак: LG G4 ухаалаг гар утасны зайны цэнэг барих хугацааг хэрхэн сунгах вэ МИX 2015.11.06 5275
23 iPhone 6 ухаалаг гар утас 4 сая захиалга авчээ file МИX 2014.09.16 5253
22 Nokia 3310 гар утас шинээр мэндэллээ. file МИX 2017.03.01 4826
21 “Galaxy Note 7”Шинэчлэн сайжруулсан -г дэлхийн зах зээлд гаргана file МИX 2017.03.28 4380
20 Фэйсбүүк чат шинэчлэгдлээ МИX 2016.04.26 3518
19 Galaxy S8-ын талаарх таамаглалууд file МИX 2017.01.26 3188
18 "Galaxy S8"-ыг ирэх сарын сүүлчээр худалдаанд гаргана МИX 2017.03.01 3018
17 Өмнөд Солонгос улс нь 2019 онд бүх нийтээрээ 5G интернэт хэрэглэдэг дэлхийн анхны орон болох гэж байгаа билээ. file МИX 2017.11.20 2849
16 "I PHONE 6S" утас худалдаалагдаж эхэллээ МИX 2015.11.06 2843
15 Keyboard-аа ашиглан хурдан шуурхай ажиллацгаая file МИX 2015.11.06 2683
14 “Facebook” хуурамч мэдээлэлтэй тэмцэнэ file МИX 2016.11.14 2622
13 Хамгийн үнэ цэнэтэй брэндээр "Galaxy" ухаалаг утас шалгарчээ МИX 2015.12.08 2521
12 “YouTube”, “Facebook”, “Twitter”, “Microsoft” компаниуд хамтран ажиллана МИX 2016.12.06 2401
11 “Google” компани 2017 он гэхэд зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашигладаг болно МИX 2017.01.06 2385
10 Samsung Galaxy Note 7-г алгасахаар шийдлээ file МИX 2016.10.12 2337