메뉴 건너뛰기


Интернет хайлт, зар сурталчилгааны технологийг хөгжүүлэгч “Google” компани 2017 он гэхэд зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашигладаг болно гэж тус компанийн блогт бичсэн байна.

Тус компанийн Техникийн дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч захирал Урс Хойлцлэ-гийн бичсэнээр, дэлхийн өнцөг булан бүрт байрлах “Google”-ийн дата төвүүд болон оффисууд зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашиглах аж.

Жил тутам хийгддэг олон их наядаар хэмжигдэх тооны хайлтыг гүйцэтгэхэд “Google” асар их эрчим хүч зарцуулдаг байна.  Жишээлбэл, “Google”-ийн “Youtube”-ийн дүрс бичлэгийн санд минут тутамд 400 цагийн видео бичлэг тавигддаг ажээ. “Google”-ийн дата төвийн үйл ажиллагааг боловсронгуй болгохын тулд манай инженерүүд олон жилийн нөр их хөдөлмөр зарцуулсны үр дүнд салбартаа дундаж үзүүлэлтээс 50 хувиар илүү хэмжээний эрчим хүч хэмнэх боломжтой боллоо ” гэж У.Хойлцлэ бичжээ.

“Гэсэн хэдий ч бидэнд илүү их эрчим хүч шаардлагатай хэвээр байна.  2010 онд бид Айова муж улс дахь 114 мегаваттын салхин цахилгаан станцын үйлдвэрлэдэг цахилгаан эрчим хүчийг бүгдийг нь худалдан авч байсан бөгөөд түүнээс хойш тус станцаас эрчим хүч худалдан авсаар байна” гэж тэрбээр дурдлаа. 

"Google" компани 2.6 гигаватт /2600 мегаватт/ хүртэлх хэмжээний сэргээгдэх салхи болон нарны эрчим хүч худалдан авах зорилт тавьсан дэлхийн хамгийн том хэрэглэгч, худалдан авагч корпораци болжээ.

Сэргээгдэх эрчим хүчний үнэ буурч байгаа, тодруулбал, салхи болон нарны эрчим хүчний үнэ 60 ба 80 хувиар тус тус хямдарсан энэ үед "Google" компани дэлхийн хэмжээнд хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний 20 төсөлд оролцож байна.

Х.Сарнай

Эх сурвалж: Монцамэ

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
29 Дэлхийн хамгийн өндөр хурдтай Wifi хаана байдаг вэ? file МИX 2017.03.08 15171
28 Солонгос Улс 2019 он гэхэд бүх нийтээрээ интернэтийн 5G хурдыг хэрэглэх ажээ [1] file МИX 2017.06.22 11347
27 Хятадын ухаалаг утас Оросын зах зээлд давамгайлж эхэллээ МИX 2017.03.13 6907
26 iPhone-ий цэнэгийг бүр удаан барих хялбар аргууд МИX 2015.11.06 5959
25 Samsung-ын ухаалаг бугуйн цагны шинэ загвар МИX 2014.06.27 5439
24 LG Electronics компанийн Лайфхак: LG G4 ухаалаг гар утасны зайны цэнэг барих хугацааг хэрхэн сунгах вэ МИX 2015.11.06 5275
23 iPhone 6 ухаалаг гар утас 4 сая захиалга авчээ file МИX 2014.09.16 5253
22 Nokia 3310 гар утас шинээр мэндэллээ. file МИX 2017.03.01 4826
21 “Galaxy Note 7”Шинэчлэн сайжруулсан -г дэлхийн зах зээлд гаргана file МИX 2017.03.28 4380
20 Фэйсбүүк чат шинэчлэгдлээ МИX 2016.04.26 3518
19 Galaxy S8-ын талаарх таамаглалууд file МИX 2017.01.26 3188
18 "Galaxy S8"-ыг ирэх сарын сүүлчээр худалдаанд гаргана МИX 2017.03.01 3018
17 Өмнөд Солонгос улс нь 2019 онд бүх нийтээрээ 5G интернэт хэрэглэдэг дэлхийн анхны орон болох гэж байгаа билээ. file МИX 2017.11.20 2849
16 "I PHONE 6S" утас худалдаалагдаж эхэллээ МИX 2015.11.06 2843
15 Keyboard-аа ашиглан хурдан шуурхай ажиллацгаая file МИX 2015.11.06 2683
14 “Facebook” хуурамч мэдээлэлтэй тэмцэнэ file МИX 2016.11.14 2622
13 Хамгийн үнэ цэнэтэй брэндээр "Galaxy" ухаалаг утас шалгарчээ МИX 2015.12.08 2521
12 “YouTube”, “Facebook”, “Twitter”, “Microsoft” компаниуд хамтран ажиллана МИX 2016.12.06 2401
» “Google” компани 2017 он гэхэд зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашигладаг болно МИX 2017.01.06 2385
10 Samsung Galaxy Note 7-г алгасахаар шийдлээ file МИX 2016.10.12 2337