메뉴 건너뛰기


iPhone-ий эсрэг анхны Galaxy ухаалаг гар утсаа 10 жилийн өмнө гаргаж байсан Самсунг Электроникс компани өчигдөр Galaxy S10 шинэ загварын хэд хэдэн хувилбарыг танилцууллаа.

Танилцуулах арга хэмжээ Сан Франциско хотын Bill Graham Civic Auditorium танхимд болсон юм. Apple компани олон шинэ бүтээгдэхүүнээ энд танилцуулж байсан түүхтэй.

Самсунгийн S10 загварт энгийн S10, том дэлгэцтэй S10+, хямд үнэтэй S10e, тав дугаар үеийн сүлжээний стандартад нийцсэн S10 5G хувилбарууд багтаж байна.

 

Өчигдөр бас тус компани Galaxy Fold хэмээх цоо шинэ бүтээгдэхүүн танилцуулсан нь дэлгэгдэхээрээ 7.3 инч дэлгэцтэй таблет болдог нугардаг гар утас байв.

Бүх хувилбар нь Самсунгийн HD Infinity Display дэлгэцтэй. Хэмжээний хувьд S10 нь 6.1 инч, S10e нь 5.8 инч, S10+ нь 6.4 инч дэлгэцтэй.

Харин S10 5G нь 6.7 инч буюу бараг л таблет шиг том юм байна.

S10e хувилбар нь хурууны хээ уншигчийг хажуу ирмэгтээ байрлуулсан бол бусад гурав нь дэлгэцэн дотроо байрлуулжээ.

Үнийн хувьд S10 нь $900, S10+ нь $1,000, S10e нь $750-аас эхэлнэ. Харин S10 5G хувилбарын үнэ тодорхой болоогүй байна.

Энэ удаа Самсунг компани шинэ гар утас худалдаж авах гол шалтгааныг тэдгээрийн камерны технологи, батарейн багтаамж хоёроор үзүүлэхийг зорьсон байна.

Тухайлбал S10, S10+ хувилбарууд тус бүр 12-16 мегапикселийн гурав, гурван арын камертай бөгөөд 123 градусын өргөн өнцгөөр панорам зураг буулгах чадвартай юм байна.

Харин S10 5G хувилбарын дөрөв дэх арын камер нь алслалтыг (depth) мэдрэх зориулалттай. S10+ болон S10 5G хувилбарууд нүүрэндээ хоёр хоёр камертай. Энгийн S10, S10e хувилбарууд нүүрэн хэсэгтээ нэг, нэг камертай, зөвхөн S10e нь ардаа хоёр камертай ажээ.

Дөрвөн хувилбар нь тус бүр 4,500mAh, 4,100mAh, 3,400mAh, 3,100mAh багтаамжтай батарей агуулсан нь бүхэл өдрийн турш нэмж цэнэглэлгүй хэрэглэх боломж олгож байна.

Бүх хувилбар утасгүй цэнэглэгдэх боломжтойгоос гадна нэг нь нөгөөгөө цэнэглэх “PowerShare” горимтой. 

Galaxy S10, S10+, S10e хувилбаруудын захиалга өнөөдрөөс эхэлж, гуравдугаар сарын 21-нд худалдаанд гарна. Урьдчилсан захиалсан хэрэглэгчдэд өчигдөр шинээр танилцуулсан $130-ын үнэтэй Galaxy Buds утасгүй чихэвчийг дагалдуулж өгөх гэнэ.

Харин Galaxy S10 5G хувилбар энэ оны сүүлийн хагаст зөвхөн АНУ-ын Verizon операторын сүлжээнд ажиллахаар худалдаанд гарч, дараа нь зах зээлийн хүрээгээ тэлэх ажээ.

Цоо шинээр зах зээлд гаргаж байгаа Galaxy Fold загварыг Самсунг “тансаг ангилал”-ын төхөөрөмж хэмээн нэрлэсэн нь учиртай.

 

Учир нь нугарахаараа 4.6 инч, дэлгэгдэхээрээ 7.3 инч дэлгэцтэй болдог энэхүү төхөөрөмжийн эхлэх үнэ $1,980 бөгөөд дээр дурдсан Galaxy Buds чихэвч гурван ширхэг дагалдах юм байна.

Гар утас, таблетын эрлийз Galaxy Fold нь нүүрэндээ нэг, дотор талдаа хоёр, ар талдаа гурав, нийт зургаан камертай.

Анхны нугардаг дэлгэцтэй төхөөрөмж тул худалдаж авах босго өндөр, хэрэглэгчдийн таашаалд нийцэхгүй байх эрсдэл байгаа ч яваандаа энгийн хэрэглээ болох нь тодорхой. Самсунг Электрониксийн ерөнхийлөгч Ко Дон Жин “Суудлын бүсээ зүүгээрэй. Ирээдүйн аялал эхэлж байна” гэж Galaxy Fold-ийг танилцуулахдаа хэлсэн нь үүнийг илэрхийлж байна.

 

Эх сурвалж: Quartz


www.ikon.mn

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
29 Дэлхийн хамгийн өндөр хурдтай Wifi хаана байдаг вэ? file МИX 2017.03.08 15171
28 Солонгос Улс 2019 он гэхэд бүх нийтээрээ интернэтийн 5G хурдыг хэрэглэх ажээ [1] file МИX 2017.06.22 11347
27 Хятадын ухаалаг утас Оросын зах зээлд давамгайлж эхэллээ МИX 2017.03.13 6907
26 iPhone-ий цэнэгийг бүр удаан барих хялбар аргууд МИX 2015.11.06 5959
25 Samsung-ын ухаалаг бугуйн цагны шинэ загвар МИX 2014.06.27 5439
24 LG Electronics компанийн Лайфхак: LG G4 ухаалаг гар утасны зайны цэнэг барих хугацааг хэрхэн сунгах вэ МИX 2015.11.06 5275
23 iPhone 6 ухаалаг гар утас 4 сая захиалга авчээ file МИX 2014.09.16 5253
22 Nokia 3310 гар утас шинээр мэндэллээ. file МИX 2017.03.01 4826
21 “Galaxy Note 7”Шинэчлэн сайжруулсан -г дэлхийн зах зээлд гаргана file МИX 2017.03.28 4380
20 Фэйсбүүк чат шинэчлэгдлээ МИX 2016.04.26 3518
19 Galaxy S8-ын талаарх таамаглалууд file МИX 2017.01.26 3188
18 "Galaxy S8"-ыг ирэх сарын сүүлчээр худалдаанд гаргана МИX 2017.03.01 3018
17 Өмнөд Солонгос улс нь 2019 онд бүх нийтээрээ 5G интернэт хэрэглэдэг дэлхийн анхны орон болох гэж байгаа билээ. file МИX 2017.11.20 2849
16 "I PHONE 6S" утас худалдаалагдаж эхэллээ МИX 2015.11.06 2843
15 Keyboard-аа ашиглан хурдан шуурхай ажиллацгаая file МИX 2015.11.06 2683
14 “Facebook” хуурамч мэдээлэлтэй тэмцэнэ file МИX 2016.11.14 2622
13 Хамгийн үнэ цэнэтэй брэндээр "Galaxy" ухаалаг утас шалгарчээ МИX 2015.12.08 2521
12 “YouTube”, “Facebook”, “Twitter”, “Microsoft” компаниуд хамтран ажиллана МИX 2016.12.06 2401
11 “Google” компани 2017 он гэхэд зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашигладаг болно МИX 2017.01.06 2385
10 Samsung Galaxy Note 7-г алгасахаар шийдлээ file МИX 2016.10.12 2337