Samsung-ын ухаалаг бугуйн цагны шинэ загвар
2014.06.27 13:54
Өчигдөр эхэлсэн Google I/O 2014 арга хэмжээний үеэр өнгөрсөн таван сард шинээр зарлагдсан Android Wear системтэй анхны төхөөрөмжүүдийг танилцуулжээ.
Ийм системтэй анхны төхөөрөмжөөр LG компаний G Watch, Samsung-ийн Gear Live хоёр тодорсон байна. Эдгээр нь шинэ төрлийн ухаалаг бугуйн цагнууд бөгөөд анх удаа зөвхөн зүүдэг төхөөрөмжинд зориулагдсан системтэй гарч байгаагаараа онцлог.
Өмнөх цагнуудаас ялгаатай нь удирдахад илүү хялбар, бас Notification дээр илүү тулгуурласан. Гар утсан дээрх үйлдлүүдтэй давхцахгүй.
Удирдахдаа нэг бол дуу хоолойгоор эсвэл swipe буюу гарын хуруугаар дээш доош, хажуу тийш гүйлгэх замаар удирдана.
Жижиг дэлгэцэн дээр товч олж дарах гэдэг тун хүндрэлтэй тул ийм арга сонгосон бололтой.
Жишээ нь функцүүд сонгохдоо дээш доош гүйлгэх бол сонгосон функц дээр үйлдэл хийхдээ хэвтээ чиглэлд гүйлгэхэд командын сонголт гарна.
Энэ удаа зөвхөн туршилтын загвараа танилцуулсан ба ирэх сараас худалдаанд гарах гэнэ.
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
9 | “IPHONE” ХЭРЭГЛЭДЭГ ХҮМҮҮС ИЛҮҮ УХАМСАРТАЙ БАЙДАГ “iPhone” хэрэглэдэг хүмүүс илүү ухамсартай байдаг | МИX | 2016.12.02 | 2336 |
8 | Galaxy Note 7 шатаж дэлбэрсэн нь батарейтай холбоотой болохыг тогтоожээ | МИX | 2017.01.23 | 2315 |
7 | "Note 7”-гоос үл хамааран "Samsung"-ийн ашиг эрс өсчээ | МИX | 2017.01.06 | 2242 |
6 | "Google Korea" компанийг Өмнөд Солонгос улсын засгийн газраас олгосон 1 сая 200 мянган воны санхүүжилтийн зарцуулалтыг ил болгохыг шаарджээ | МИX | 2017.11.13 | 1770 |
5 | TWITTER АНХ УДАА АШИГТАЙ АЖИЛЛАЛАА | МИX | 2018.02.12 | 1135 |
4 | Самсунг эвхдэг гар утсаа хоёр сарын дараа танилцуулна гэлээ | МИX | 2018.09.11 | 445 |
3 | Самсунг “хагардаггүй” OLED дэлгэцэндээ сертификат авлаа | МИX | 2018.08.07 | 344 |
2 | Самсунг компани Galaxy S10 загварынхаа хэд хэдэн хувилбарыг танилцууллаа | МИX | 2019.02.22 | 99 |
1 | Samsung анхны “5G” ухаалаг гар утсаа худалдаанд гаргана | МИX | 2019.04.01 | 82 |