메뉴 건너뛰기


Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас урьдчилсан захиалга нь эхэлсэн “iPhone 6” болон “iPhone 6 Plus” гар утас хамгийн эхний өдрөө л гэхэд 4 сая захиалга авч дээд амжилт тогтоожээ. 24 цагийн дотор ийм хэмжээний урьдчилсан захиалга авч байсан тохиолдол ухаалаг гар утасны зах зээлд өмнө нь гарч байгаагүй аж.

Захиалга их байгаатай холбоотойгоор шинэ загварын ухаалаг гар утасны хэрэглэгчдэд хүрэх хугацаа дөрвөн долоо хоногоор хойшилжээ. “iPhone”-ийн шинэ загварууд энэ долоо хоногийн баасан гарагт буюу есдүгээр сарын 19-нөөс худалдаанд гарч, урьдчилсан захиалга өгсөн хэрэглэгчиддээ хүрэх ёстой юм.

АНУ-ын үүрэн холбооны операторуудаар дамжуулан захиалга өгсөн хэрэглэгчид гар утсаа 5-6 долоо хоног хүлээх шаардлагатай гэж “T-Mobile US”-ийн Гүйцэтгэх захирал Жон Лежере твиттертээ жиргэсэн байна.

Шинэ гар утаснуудыг хамгийн түрүүнд гаргах зах зээлд АНУ, Япон, Хонгконг, Сингапур, Их Британи зэрэг 10 орон багтаж байна.

Т.БИЛГҮҮН