LG Electronics компанийн Лайфхак: LG G4 ухаалаг гар утасны зайны цэнэг барих хугацааг хэрхэн сунгах вэ
2015.11.06 11:24
LG G4 ухаалаг гар утсанд 3000 мАч хүчин чадалтай сольдог зай суулгаж өгсөн нь орчин үеийн ухаалаг гар утсуудад ховорхон тохиолдох үзүүлэлт болсон юм. Энэ зай нь эрчим хүч хэмнэгч Qualcomm® Snapdragon™ 808 процессорын санал болгож буй давуу талуудтай хослон ухаалаг гар утсыг бүтэн өдрийн турш сааталгүй ажиллуулдаг. Зайны цэнэг барих хугацааг хэрхэн улам сунгах талаархи 7 практик зөвлөгөөг бид танд санал болгож байна!
- Ашиглаагүй цэснүүдээ хаагаарай
Ингэхийн тулд цэсний Settings – General – Account & sync гэсэн хэсэг рүү орж, танд хэрэггүй ашигладаггүй цэсийг унтраагаарай. Ухаалаг гар утсанд суулгасан янз бүрийн аппликейшн болон үйлчилгээг анхааралтай судлаад өөрийн сонголтоор тэдгээрийг салгаарай.
- Зай хэмнэх горимыг асаагаарай.
Settings - General - Battery and power savings цэснээс "Energy Saving" хэсгийг идэвхижүүлнэ. Энэ үзүүлэлт нь эрчим хүч хэмнэх горим автоматаар ажиллан зайны цэнэгийн түвшинг хувилан тогтоох боломж олгодог.
- Хүрэхэд чичрэх үйлдлийг салгаарай
Энэхүү тохиргоог хийхийн тулд Settings - Sounds & Notifications - Advanced Settings - Options and disable the vibration when you touch гэсэн хэсэг рүү орж, хүрэхэд чичрэх үйлдлийг салгана.
- Байршил тогтоох үйлчилгээг салгаарай
Settings - General - Location and select "Mode" Save battery-г идэвхижүүлснээр GPS заагч идэвхигүй болж гар утасны сүлжээ, Wifi ашиглан таны байршлыг үзүүлэх болно.
- Google Play үйлчилгээний мэдээллийг цэвэрлээрэй
Applications - Loaded - Find Services Google Play,цэс рүү орон icon дээр дарна. Энэ цонхон дотор “Санамжийг удирдах” тэмдэгийг дарсны дараа “Бүх мэдээллийг устгах” товчлуурыг дараарай.
- «Snapdragon Battery Guru» хавсралтыг суулгаарай
Snapdragon Battery Guru хавсралт нь Snapdragon зөөврийн процессорт суурилсан гар утаснуудад зайны цэнэгийг илүү удаан бөгөөд үр ашигтай хадгалах боломж олгодог.
zaluu.com
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
9 | “IPHONE” ХЭРЭГЛЭДЭГ ХҮМҮҮС ИЛҮҮ УХАМСАРТАЙ БАЙДАГ “iPhone” хэрэглэдэг хүмүүс илүү ухамсартай байдаг | МИX | 2016.12.02 | 2336 |
8 | Galaxy Note 7 шатаж дэлбэрсэн нь батарейтай холбоотой болохыг тогтоожээ | МИX | 2017.01.23 | 2315 |
7 | "Note 7”-гоос үл хамааран "Samsung"-ийн ашиг эрс өсчээ | МИX | 2017.01.06 | 2242 |
6 | "Google Korea" компанийг Өмнөд Солонгос улсын засгийн газраас олгосон 1 сая 200 мянган воны санхүүжилтийн зарцуулалтыг ил болгохыг шаарджээ | МИX | 2017.11.13 | 1770 |
5 | TWITTER АНХ УДАА АШИГТАЙ АЖИЛЛАЛАА | МИX | 2018.02.12 | 1135 |
4 | Самсунг эвхдэг гар утсаа хоёр сарын дараа танилцуулна гэлээ | МИX | 2018.09.11 | 445 |
3 | Самсунг “хагардаггүй” OLED дэлгэцэндээ сертификат авлаа | МИX | 2018.08.07 | 344 |
2 | Самсунг компани Galaxy S10 загварынхаа хэд хэдэн хувилбарыг танилцууллаа | МИX | 2019.02.22 | 99 |
1 | Samsung анхны “5G” ухаалаг гар утсаа худалдаанд гаргана | МИX | 2019.04.01 | 82 |