Samsung Galaxy Note 7-г алгасахаар шийдлээ
2016.10.12 14:06
Баттерейн хэт халалтаас гал гардаг нь удаа дараа батлагдсан Galaxy Note 7 гар утсыг үйлдвэрлэхээ бүр мөсөн зогсоож байгаагаа саяхан Самсунг корпораци зарлалаа.
Өчигдөрхөн тэд үйлдвэрлэлээ түр зогсоож байгаагаа зарлаж байсан юм.
Түр зогсоож байгаа шалтгаанаа Самсунг “үйлдвэрлэлийн процесст засвар оруулах” зорилготой гэж тайлбарлаж байв.
Харин одоо тэд Galaxy Note 7-г үйлдвэрлэхээ бүрмөсөн зогсоож байна.
Самсунгийн мэдэгдэлд “хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих шалтгаанаар бид Galaxy Note 7 утасныхаа үйлдвэрлэл, худалдааг зогсоож байна” гэжээ.
Цаашдаа Самсунг корпораци яах нь тодорхойгүй байна. Note 7-г шинэчлэн дахин гаргах магадлал маш бага. Шинэчилсэн хоёр дахь хувилбар нь бүтэлгүйтсэн тул гурав дахь хувилбарыг гаргалгүй орхиж дараагийн шинэ загвартаа анхаарал хандуулах магадлал өндөр байна.
2017 оны хоёрдугаар сард гарах сурагтай байгаа Galaxy S8, S8 Edge загваруудаа чанартай үйлдвэрлэхийг зорих нь тэдний хувьд үлдсэн ганц зөв зам байж магадгүй юм.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
9 | “IPHONE” ХЭРЭГЛЭДЭГ ХҮМҮҮС ИЛҮҮ УХАМСАРТАЙ БАЙДАГ “iPhone” хэрэглэдэг хүмүүс илүү ухамсартай байдаг | МИX | 2016.12.02 | 2336 |
8 | Galaxy Note 7 шатаж дэлбэрсэн нь батарейтай холбоотой болохыг тогтоожээ | МИX | 2017.01.23 | 2316 |
7 | "Note 7”-гоос үл хамааран "Samsung"-ийн ашиг эрс өсчээ | МИX | 2017.01.06 | 2242 |
6 | "Google Korea" компанийг Өмнөд Солонгос улсын засгийн газраас олгосон 1 сая 200 мянган воны санхүүжилтийн зарцуулалтыг ил болгохыг шаарджээ | МИX | 2017.11.13 | 1770 |
5 | TWITTER АНХ УДАА АШИГТАЙ АЖИЛЛАЛАА | МИX | 2018.02.12 | 1135 |
4 | Самсунг эвхдэг гар утсаа хоёр сарын дараа танилцуулна гэлээ | МИX | 2018.09.11 | 445 |
3 | Самсунг “хагардаггүй” OLED дэлгэцэндээ сертификат авлаа | МИX | 2018.08.07 | 344 |
2 | Самсунг компани Galaxy S10 загварынхаа хэд хэдэн хувилбарыг танилцууллаа | МИX | 2019.02.22 | 99 |
1 | Samsung анхны “5G” ухаалаг гар утсаа худалдаанд гаргана | МИX | 2019.04.01 | 82 |