메뉴 건너뛰기


Өмнөд Солонгос улсын хайлтын портал сайтын нэг болон Naver.com-ын захирал Хан Мёнг Сүк тус улсын интернэтийн зах зээл дээр ажиллаж байгаа АНУ-ын "Google Korea" компаний талаар өнөөдөр мэдээлэл хийжээ.
     Тэрээр Naver.com-ын талаар "Манай компани нь мэдээллийн хайлтаараа эх орондоо 1-рт бичигддэг ба компанид 8105 хүн ажилладаг төдийгүй бид өнгөрсөн жил 274 тэрбум воны татварыг улсад төлсөн. 
      Гэвч дэлхийн хэмжээнд хайлтын системээрээ 1-рт бичигддэг АНУ-ын "Google Korea" компани 2006 онд Солонгос улсад салбараа нээсэн боловч өнөөг хүртэл санхүүгийн тайлан болоод хэдэн хүнийг ажлын байртай болгосон, хэдий хэмжээний татварыг улсад төлсөн тухай мэдээлэл ил болоогүй байна.
      "Google Korea" компани нь Солонгосын зах зээл дээр ажиллахдаа Солонгосчуудад ажлын байр бий болгоно, хөрөнгө оруулалт хийнэ, зах зээлийн судалгаа явуулна гэх мэтээр засгийн газраас 2 жилийн турш 1 тэрбум 300 сая воны санхүүжилт авсан.
      Гэвч энэ их хэмжээний санхүүжилтийн зарцуулалтын талаар тайлан гаргаж өгөөгүй.
      "Google Korea" компани нь Өмнөд Солонгос улсын интернэтээс видео үзэж байгаа хэрэглэгчдийн 72%, гар утас хэрэглэгчдийн 72% болон аппликээшин хэрэглэгчдийн 54%-ийг дангаараа эзэмшиж байгаа.
      Тиймээс бид нэг зах зээл дээр ажиллаж байгаагийн хувьд "Google Korea" компанийн санхүүгийн дэлгэрэнгүй тайланг үзүүлэхийг шаардаж байна" гэж хэлсэн байна.