메뉴 건너뛰기


Уян хатан OLED дэлгэц үйлдвэрлэх технологи бэлэн болсон ч түүнийг төхөөрөмжүүдэд ашиглахын тулд нүүрний хамгаалалтын шил бүтээх хэрэгтэй байсан юм.

Гэвч дэлгэц шигээ уян боловч бат бэх шил гаргаж чадаагүй байлаа. Тэгвэл Самсунг Дисплэй компани өөрийн уян OLED дэлгэцэнд тунгалаг хуванцар нүүр бүтээснээ саяхан туршиж баталгаажуулжээ.

Уг нүүр нь шилтэй адилхан шинж чанартай боловч уян хатан гэдгээрээ онцлог ажээ.

Ийм нүүртэй дэлгэцийг Самсунг UL (Underwriters Laboratories) гэгддэг бат бэхийн шалгуураар оруулж, сертификат авсан байна.
samsung.jpg

Самсунг өөрөө “хагардаггүй” гэж өргөмжилж байгаа уг дэлгэцийг UL-ийн армийн стандартын сорилоор оруулахад 1.2 метрийн өндрөөс унагах тестийг 26 удаа амжилттай давж, Цельсийн -32-оос +71 хэм хүртэл хүнд хэцүү нөхцлийг тэсвэрлэж чаджээ.

Улмаар 1.8 метрийн өндрөөс унагах тестийг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болсон байна.

Ингэснээр уян дэлгэцтэй гар утас, таблет, тоглоомын консол зэрэг олон төрлийн төхөөрөмж зах зээлд гарах нөхцөл бүрдэж байгаа юм.

 

Эх сурвалж: The Verge