Самсунг эвхдэг гар утсаа хоёр сарын дараа танилцуулна гэлээ
2018.09.11 14:56
Cүүлийн хэдэн жилийн турш Самсунг компани эвхдэг загвар хийцтэй гар утас гаргах гэж байгаа тухай яриа тасраагүй.
Тэгвэл Самсунг Мобайлын гүйцэтгэх захирал Ко Дон Жин өнгөрсөн долоо хоногт Берлин хотноо нээгдсэн IFA электроникийн шоуны үеэр хэвлэлд ярихдаа эвхдэг гар утас танилцуулах хугацаа ойртсоныг мэдээлжээ.
Шинэ загварын гар утсыг ирэх арваннэгдүгээр сард болох Самсунгийн Хөгжүүлэгчдийн Чуулганы үеэр танилцуулж магадгүй байгаа гэнэ.
Ко шинэ бүтээгдэхүүн нь яг яаж эвхэгддэг байх тухай мэдээлэл огт өгөөгүй бөгөөд зохион бүтээх ажил маш нарийн түвэгтэй байсныг ярьжээ.
“Бүтээгдэхүүн бүр, шинэ боломж бүр, инновац бүр эцсийн хэрэглэгчид утга учиртай байх ёстой. Тиймээс манай хэрэглэгчид ‘Аахаа, Тийм учраас л Самсунг үүнийг хийсэн байх нь’ гэж хэлж байх зүйлийг бид хийх болно” гэж тэр хэлсэн байна.
Өөрөөр хэлбэл эвхэгддэг загвартай гар утасны бодит хэрэгцээ шаардлага яг юу байх тал дээр Самсунг удаан хугацаанд ажилласныг Ко Дон Жин ингэж илэрхийлжээ.
Эх сурвалж: Engadget
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
9 | “IPHONE” ХЭРЭГЛЭДЭГ ХҮМҮҮС ИЛҮҮ УХАМСАРТАЙ БАЙДАГ “iPhone” хэрэглэдэг хүмүүс илүү ухамсартай байдаг | МИX | 2016.12.02 | 2336 |
8 | Galaxy Note 7 шатаж дэлбэрсэн нь батарейтай холбоотой болохыг тогтоожээ | МИX | 2017.01.23 | 2315 |
7 | "Note 7”-гоос үл хамааран "Samsung"-ийн ашиг эрс өсчээ | МИX | 2017.01.06 | 2242 |
6 | "Google Korea" компанийг Өмнөд Солонгос улсын засгийн газраас олгосон 1 сая 200 мянган воны санхүүжилтийн зарцуулалтыг ил болгохыг шаарджээ | МИX | 2017.11.13 | 1770 |
5 | TWITTER АНХ УДАА АШИГТАЙ АЖИЛЛАЛАА | МИX | 2018.02.12 | 1135 |
» | Самсунг эвхдэг гар утсаа хоёр сарын дараа танилцуулна гэлээ | МИX | 2018.09.11 | 445 |
3 | Самсунг “хагардаггүй” OLED дэлгэцэндээ сертификат авлаа | МИX | 2018.08.07 | 344 |
2 | Самсунг компани Galaxy S10 загварынхаа хэд хэдэн хувилбарыг танилцууллаа | МИX | 2019.02.22 | 99 |
1 | Samsung анхны “5G” ухаалаг гар утсаа худалдаанд гаргана | МИX | 2019.04.01 | 82 |