БНСУ-ын хилээр оруулахыг хориглосон мал амьтан ургамлын гаралтай бүтээгдэхүүний талаар санамж гаргажээ
2016.12.10 11:56
БНСУ-ын хилээр оруулахыг хориглосон мал амьтан ургамлын гаралтай бүтээгдэхүүний талаар санамж
БНСУ-ын Амьтан Ургамлын Хорио Цээрийн Газраас тус улсын агаарын болон усан хилээр малын гаралтай халдварт өвчин, хортон шавьж зэргийг үл нэвтрүүлэх зорилгоор тус улсыг зорин ирж буй аялагчдад санамж гаргасан байна. Хэрэв доорх төрлийн бүтээгдэхүүнийг ачаа тээшиндээ авч яваа бол хорио цээрийн байцаагчид мэдэгдэх, эсвэл хөдөө аж ахуйн чиглэлээр ажлын шугамаар авч явах бол урьдчилан мэдэгдэх, хэрэв мэдэгдээгүй тохиолдолд 5 сая хүртэлх воноор торгох хариуцлага хүлээлгэнэ.
Иймд тус улсын зорьж буй монгол иргэддээ сэрэмжлүүлэх зорилгоор монгол хэл дээрх санамжийг хориотой бүтээгдэхүүний тухай мэдэгдэх, лавлах утасны дугааруудын хамт хүргүүлж байна.
Үүнд:
Амьтан: Нохой муур, гэрийн тэжээвэр шувуу, гэрийн тэжээвэр амьтаны тэжээл болон, хөнгөн зууш, тэжээллэг эм Хүнсний болон хүнсий зориулалттай хагас боловсруулсан бүтээгдэхүүн: Үхэр, гахай, тахиан мах зайдас, хиам, борцолсон мах, лаазалсан махан бүтээгдэхүүн
Амьтаны гаралтай бүтээгдэхүүн: Цусан эвэр, яс, өд зэрэг
Сүүн бүтээгдэхүүн: сүү бяслаг, масло зэрэг
Өндөг болон өндөгөөр хийсэн бүтээгдэхүүн: Тахиа, шувууны өндөг, өндөгний цагаан, хуурай өндөг
Ургамал, шавьж: Мөчир, үр ногоо, ардын эм, тариа жимс, хушга, эмийн ургамал, эмнэлэгийн амьд шавьж, эмнэлэгийн бактер, шороон суурьтай цэцэг ургамал зэрэг болно.
Ургамал, шавьж: Мөчир, үр ногоо, ардын эм, тариа жимс, хушга, эмсийн ургамал, эмнэлэгийн амьд шавьж, эмнэлэгийн бактер, шороон суурьтай цэцэг ургамал зэрэг болно.
Эх сурвалж: Embassy of Mongolia in Seoul