Зуны үдэш, Хануг тосгоноос “Чонжү”-тай танилцацгаая
2016.09.02 18:12
Зуны үдэш, Хануг тосгоноос “Чонжү”-тай танилцацгаая
Хойд Чолла аймгийн Чонжү хотноо байрлах Хануг тосгон нь сүүлийн үед голлон анхаарлыг татаж буй соёлын өв бүхий газар гэхэд буруудахгүй. Аль хэдийн олон мянган гадаад, дотоодын жуулчдын зорин ирдэг чиглэл болж, Хануг тосгоны гудамжин дахь хоолны газар, үндэсний хувцастай залуу охид бужигналдах Тэжуру гудамж нь бидэнд амтат хоолны газар, нүд хужирлах газрыг нэгээр нэмж байна.
Тэжуруд үндэсний хувцас өмсч, зургаа татуулж буй охид.
Ийнхүү Чонжү хотын Хануг тосгоны соёлын газар “Соёлын дурсгалт газрын шөнийн маршрут” хот болж сонгогдсоноор Кёнбуггүн, Чангёнгүн, Чандоггүнээс гаднах энгийн иргэд шөнийн цагаар очиж, үзэх боломжтой газрын нэг болж нэмэгдлээ. Энэ жил “Чонжү дахь шөнийн маршрут” нь нийт хоёр удаа зохион байгуулагдаж буй бөгөөд эхнийх нь 8 сарын 12 (Баасан)-с 8 сарын 13 (Бямба) хүртэл, хоёр дахь нь 9 сарын 30 (Баасан) -с 10 сарын 1(Бямба) хүртэл зохиогдоно. Хануг тосгоны соёлын дурсгалын газар ба Чонжүд л харж болох соёлын өв дурсгалыг хамтад нь харах Чолладу аймгийн онцлогийг харуулсан соёлын хөтөлбөр юм.
Зургийн эх сурвалж: “Чонжү дахь шөнийн маршрут” фэйбсүүк.
Сөүл Глобал Төв нь энэ удаагийн “Чонжү дахь шөнийн маршрут” хөтөлбөрийг зохион байгуулагчдын урилгаар энэ жил Хануг хотноо анх удаа зохион байгуулагдаж буй “Чонжү дахь шөнийн маршрут”-г сонирхож, сурвалжлахаар 8 сарын 12-нд Чонжү хотыг зорьсон юм.
Цельсийн 35 градус давах бүгчим халуунд ч Хануг тосгон нь Сөүл хотоос ялгаагүй олны хөлд дарагдаж байсан юм. Ялангуяа үндэсний хувцас өмсөж Хануг тосгоныг чимэх залуу охид олон байсны дээр, луут дээл өмссөн гадаад хүн ч бас олны нүдийг хужирлаж байлаа.
Умугдэ
Эхний очсон газар бол Умугдэ байлаа. Хануг тосгон бүхэлдээ харагдах Умугдэ нь 1380 онд Намвоны уулнаас дээрэмчдийг хөөгөөд буцсан цэргийн удирдагч И Сон Ге /1335-1408/ ялалтын найраа хийсэн газар гэгддэг. И Сон Ге нь энэ газар Чонжүгийн ялалтын баярыг тэмдэглэж, Хятадын Хан улсын хаан Хан Гу Жу-г дуудаж, нэг улс дор нэгтгэх бодлогыг ч илэрхийлж байв.
Чусон гүрнийг байгуулсны дараа энэ газарт ирж, түр байрлах зусланг байгуулж “Умугдэ” гэж нэрийджээ. Мөн энэ газар удун хэмээх мод их байдаг учир “Умугдэ” гэж нэрлэсэн гэсэн тодорхойлолт ч байдаг.
Умугдэгээс уруудахад харагдах Хануг тосгон нь үзэсгэлэнтэй, нам гүм, уламжлалт Солонгосын байгалийн өнгө аясыг харуулсан нь гайхалтай. Энэхүү байгалийг хараад биширсэн томилолтын багийн гишүүд маань үг ч дугарах сөхөөгүй, байгалийн сайхныг зураг болгон буулгасан юм.
Умугдэгээс харагдах Хануг тосгоны үзэмж. ⓒ Seoul Global Center
Чондун сондан
Хануг тосгоны урд хэсэгт байрлах Чондун сондан нь Хунань бүсийн хамгийн эрт үеийн барууны хэв маягийн барилга юм. Романиск хэв маягийн барилга бөгөөд голын дээд хэсэг болон хоёр талын шатанд нь Византын хэв маягийн оройг байрлуулж Сондан доторх чулуун баганад ч византын хэв маягийг цогцлоожээ. “Амлалт” кинонд гардаг зураг авалтын талбайгаараа алдартай бөгөөд Солонгос дахь сүмийн барилга дундаас хэлбэр хийцийн хувьд хамгийн онцлог, шилмэл барилгаар тодордог. Чонжү Хануг тосгон дотроос ч бас хамгийн алдартай, заавал очих ёстой газрын нэг гэж нэрлэгддэг.
Залуу хосууд маш олноороо Сонданы урд хамтдаа зургаа авахуулж, хамт олноороо ирсэн гадаадын жуулчид ч бас Хангун тосгоноос тэс өөр хэв маягийг харуулсан Сонданы урд дурсгалын зургаа татуулж байлаа.
Чондун сондан ⓒ Seoul Global Center
Ариран флашмоб
Гоёмсог үндэсний хувцас өмссөн сайн дурын ажилчдын Хануг тосгоны үүд хэсэгт бүжиглэх флашмоб бол заавал үзэх ёстой зүйлсийн нэг юм. Ардын хэв маягийг илтгэх Солонгос ардын дуу “Ариран” дууг орчин үеийн хөгжмийн урсгалд тохируулан өөрчилснөөр залуучуудын анхаарлыг илүүтэй татаж байв. Сайн дурын ажилчид цугларсан жуулчдын сонирхлыг олон талаар татсан гудамж билээ.
Чонжү Хануг тосгоны үүдэнд жуулчдыг угтах “Ариран” флашмоб. ⓒ Seoul Global Center
Олон нийтийн цай уух соёл
Кёнгижон дотор байх үндэсний хувцастай хүмүүсийн хамтаар уламжлалт цайны соёлтой танилцах боломжтой. Карегийн гол найрлага болох манжингаар хийгдсэн манжингийн цай, цусны төлжилтөнд сайн гэгддэг хүн орхоодойн цай гэх мэт энгийн үед олоход хэцүү төрөл бүрийн цайг олох боломжтой бөгөөд үйлдвэрлэлийн өмнөх хүртэл явцыг өөрийн нүдээр харах боломжтой. Узбекстанаас ирсэн Жапар нь “Узбекстанд ч бас цай уудаг ч тийм ч олон төрлийнх байдаггүй, харин Солонгос нийтийн цай нь олон төрөлтэй, мөн өнгө үзэмжний хувьд ч их содон байлаа” гэв.
Олон нийтийн соёлын төв дотор буй Жапар /Узбекстан/, Алли /Пакистан/, Гарсан /Емэн/.
/Зүүн гар талаас/ ⓒ Seoul Global Center
'Пүн Нам' хаалга
Чонжү Хануг тосгоны бас нэг үзэх газар нь “Пүн Нам' хаалга юм. Энэ нь олон төрлийн хэсгээс бүрдсэн.
“Чонжү дахь шөнийн маршрут” хөтөлбөр нь ирэх 9 сарын 30 (Баасан), 10 сарын 1 (Бямба)- 2 дахь удаагаа зохиогдох гэж байна. Өмнөх удаад ирж чадаагүй аялагчид ирэх 9 сарын хөтөлбөрт заавал оролцохыг зөвлөж байна.