메뉴 건너뛰기


БНСУ-ын МТ-ын компанид монгол ажилтан шалгаруулж авна.

БНСУ-ын МТ(Мэдээлэл Технологи)-ийн компанид монгол ажилтан 1 хүн шалгаруулж авна.

Ажиллах орон: БНСУ-ын Сөүл хот(АНУ дахь салбарт томилогдон ажиллах бүрэн боломжтой).

Тавигдах шаардлага:
- МТ-ын чиглэлээр сургууль төгссөн
- C/C++ хэлний өндөр мэдлэг, програмчилах ур чадвартай(Хамгийн гол шаардах зүйл)
- Нууцлал хамгаалалтын чиглэлээр цаашид өөрийгөө хөгжүүлэн суралцах сонирхолтой
- Англи хэлний болон Солонгос хэлний ярианы чадвар сайтай(гадаад хэлний шалгалтын оноотой бол давуу тал болно)
- Зан харилцааны өндөр соёлтой, багаар хамтран ажиллах чадвар эзэмшисэн(Өөртөө итгэлтэй)
- Гадаад орнуудад гарахад визний ямар нэгэн зөрчилгүй(Төслийн ажлаар гадаад орнууд руу томилолтоор явах боломжтой)

Дээрх нөхцөл шаардлагийг хангасан МТ-ын мэргэжилтнүүд өөрийн CV-гээ дараах мэйл хаягаар явуулна уу!

CV хүлээн авах мэйл : sh.battsooj@gmail.com

Жич: Шалгарсан ажилтны визний асуудлыг(хэрэв монголд байгаа бол Монгол дахь БНСУ-н ЭСЯ болон БНСУ-д ирсэний дараах визний асуудал) компаний хариуцах мэргэжилтэн хөөцөлдөнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг мэйл хаягаар лавлана асууж болно.