메뉴 건너뛰기


БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албанд айлчиллаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн яамны харьяа Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны урилгаар 2018.07.29-08.01-ний өдрүүдэд Сөүл хотноо албан айлчлал хийв.

Айлчлалаар БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны үйл ажиллагаатай танилцан, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн сайжруулах, хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцөл зэрэг олон талт асуудлыг тусгасан удирдлагын түвшиний албан уулзалтууд хийж, харилцан мэдээлэл солилцсон байна. Уулзалтаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөр эрхэлж буй Монгол ажилчдын гэр бүлийн гишүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох, тэднийг ар гэрийнхэнтэй уулзуулах нөхцөл боломжийг судлах, хэлний бэлтгэл болон их дээд сургуульд суралцаж буй Монгол оюутнуудад барьцаа хөрөнгө байршуулан виз сунгадаг тогтолцоог өөрчлөн барьцаа авах явдлыг зогсоох, 2012 онд байгуулсан хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол иргэдэд олон удаагийн визийг олгох, БНСУ-ын визийг зохих журмын дагуу авсан Монгол иргэдийг хил нэвтрүүлэлгүй нутаг буцаах явдлыг зогсоох зэрэг асуудлыг шийдвэрлүүлэх санал тавьсан байна.

elchin.jpg

elchin2.jpg

Түүнчлэн айлчлалын үеэр БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны Пусан хот дахь “Кимхэ” олон улсын нисэх буудал болон Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гадаадын иргэн, харьяатын газар хооронд хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулав.

Эх сурвалж: http://immigration.gov.mn/

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2019년 외국인 창업대학 1기 교육생 모집 4.1~4.12 МИX 2019.03.14 373
14 БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийж байна file МИX 2018.09.11 3355
13 МИАТ зуны цагийн хуваарь 2019.03.31- 10.26 file МИX 2019.03.11 1527
12 БНСУ-Д ТРАНЗИТААР ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД file МИX 2019.05.31 618
11 Хууль бус Виз мэдүүлбэл нэг сараас нэг жил хорино file МИX 2018.10.11 563
10 МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН X ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ file МИX 2018.12.04 452
9 БНСУ-д зорчихдоо анхаарах зүйлс file МИX 2019.05.30 444
» БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албанд айлчиллаа file МИX 2018.08.07 437
7 БНСУ-ЫН КАНВӨН МУЖИД ОРШИН СУУГАА ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ file МИX 2019.05.27 358
6 БНСУ-дахь Монгол иргэдийн гарааны бизнес(STARTUP) эрхлэх талаарx судалгаа. МИX 2018.12.18 327
5 СЭРЭМЖЛҮҮЛЭГ file МИX 2020.02.24 300
4 БНСУ-Д ЗОРЧИХ БОЛОН ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД file МИX 2019.04.10 271
3 СЭРЭМЖЛҮҮЛЭГ МИX 2019.05.16 239
2 БНСУ-Д ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД: file МИX 2019.02.11 195
1 ЭЛЧИН САЙД Б.ГАНБОЛД НҮБ-ЫН ЗҮҮН, ЗҮҮН ХОЙД АЗИЙН САЛБАР ТӨВИЙН ЗАХИРЛЫН ҮҮРЭГТ АЖИЛД ТОМИЛОГДОВ file МИX 2019.01.08 167