Cар шинийн мэндчилгээ
2017.02.23 10:27
Агсаргана тахиа жилдээ эрхэм та бүхний
Аз жаргал нь амсар дүүрэн бялхаж
Ачлал хайранд элэг бүтэн умбаж
Амжилт бүтээл нь уулнаас өндөр байж
Буурал дээдсээс заяатай буян хишиг нь халгиж
Буман үеэс удамтай алдар нэр нь дуурсаж
Ураг удмаараа дүүрэн жаргалтай байх болтухай.
Улс Монголоороо түвшин сайхан амьдрах болтухай.
Бичин жилээ ёстой намбатай отголж, тахиа жилээ таатай сайхан угтаж, сар шинэдээ сайхан шинэлтүгэй хэмээн цаг хугацааг угтан тосох солонгын оронд суух нутаг нэгт иргэд та бүхэндээ цэцэн мэргэдийн ерөөлийг уламжилж мэхийн хүндэтгэвэй.
М.Энхболор