Гэртээ байгаа Монгол, Орос хэл дээрх номнуудаасаа хандивлаж БНСУ-д оршин суугаа Монгол, Орос, Төв Азийн орнуудын хүүхдүүдэд тусална уу.
“Донгдэмүн Глобал Төв” нь үйлчлүүлэгч олон орны иргэд, хүүхдүүдэд зориулж “Мини номын сан” нээх төлөвлөгөөтэй байгаа учир номны хандив өргөх аянг зохион байгуулж байна.
Та бүхэн уг аянд идэвхитэй оролцож олон орны соёлыг нэг дороос сурах боломжтой “Мини номын сан”-г нээхэд тусална уу.
Номыг өөрийн биеэр эсвэл шуудангаар явуулж өгнө үү.
Аян үргэлжлэх хугацаа: 2017.05.12 хүртэл
Хаяг: 서울 중구 마른내로 146 동대문글로벌센터
Холбоо барих: 02-2271-9522
Жич: Ном хандивласан иргэд, байгууллагын нэрийг номны хойно тэмдэглэн үлдээх болно.