메뉴 건너뛰기


БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албанд айлчиллаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн яамны харьяа Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны урилгаар 2018.07.29-08.01-ний өдрүүдэд Сөүл хотноо албан айлчлал хийв.

Айлчлалаар БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны үйл ажиллагаатай танилцан, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн сайжруулах, хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцөл зэрэг олон талт асуудлыг тусгасан удирдлагын түвшиний албан уулзалтууд хийж, харилцан мэдээлэл солилцсон байна. Уулзалтаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөр эрхэлж буй Монгол ажилчдын гэр бүлийн гишүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох, тэднийг ар гэрийнхэнтэй уулзуулах нөхцөл боломжийг судлах, хэлний бэлтгэл болон их дээд сургуульд суралцаж буй Монгол оюутнуудад барьцаа хөрөнгө байршуулан виз сунгадаг тогтолцоог өөрчлөн барьцаа авах явдлыг зогсоох, 2012 онд байгуулсан хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол иргэдэд олон удаагийн визийг олгох, БНСУ-ын визийг зохих журмын дагуу авсан Монгол иргэдийг хил нэвтрүүлэлгүй нутаг буцаах явдлыг зогсоох зэрэг асуудлыг шийдвэрлүүлэх санал тавьсан байна.

elchin.jpg

elchin2.jpg

Түүнчлэн айлчлалын үеэр БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны Пусан хот дахь “Кимхэ” олон улсын нисэх буудал болон Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гадаадын иргэн, харьяатын газар хооронд хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулав.

Эх сурвалж: http://immigration.gov.mn/

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2019년 외국인 창업대학 1기 교육생 모집 4.1~4.12 МИX 2019.03.14 373
38 Дундэмүн Глобал Төвийг танилцуулах VIDEO DongdaemunGlobalCenter 2017.08.08 4897
37 동대문글로벌센터 직원 채용 안내 (ажлын зар) file DongdaemunGlobalCenter 2017.08.11 4710
36 Татварын гүнзгийрүүлсэн сургалт file DongdaemunGlobalCenter 2017.09.06 4442
35 무지개디딤돌 멘토링 멘토(대학생)/멘티(초,중,고등학생) 모집 file rainbowyouth 2017.09.22 11756
34 БНСУ-ын Засгийн газар тус улсад сурч буй гадаад оюутнуудыг үйлдвэрт цагаар ажиллахыг бүрмөсөн хориглолоо [1] file МИX 2017.10.24 11027
33 요리사 직업훈련 프로그램 '꿈을 Job아라' 5기 대상자 모집(~12/8까지) file rainbowyouth 2017.11.08 7491
32 [Дундэмүн Глобал Төв] түр хугацаанд хагас сайн өдөр ажиллана!^^ file DGC 2018.01.15 9725
31 [Seoul Global Center] Гадаадын иргэдийн бизнесийг дэмждэг Сөүл Глобал Төвийг танилцуулья DongdaemunGlobalCenter 2018.01.16 2244
30 “MONGOLIAN WEEKEND SCHOOL” СҮВОН хотод!Cанал асуулга МИX 2018.01.17 1722
29 16~24세 청소년 직업교육 프로그램(바리스타, 미용) 교육생 모집(~2.28. 까지) file rainbowyouth 2018.02.09 2349
28 Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болох гэж байна [1] МИX 2018.02.14 10387
27 XVII ЖАРНЫ “ТИЙН УНЖЛАГАТ” ХЭМЭЭХ ШОРООН НОХОЙ ЖИЛИЙН ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ЗҮГ, МӨР ГАРГАХ ЗУРХАЙ file МИX 2018.02.14 1476
26 2018 Гадаад иргэдэд зориулсан [Бизнесийн сургууль] [1] file DongdaemunGlobalCenter 2018.03.07 9501
25 [Дундэмүн Глобал Төв] Бизнесийн зөвлөгөө file DongdaemunGlobalCenter 2018.03.09 1441
24 요리사 양성과정 프로그램 '꿈을 Job아라' 6기 참여자 모집(~6/4 까지) file 무지개 2018.05.04 411
23 2018 Гадаад иргэдэд зориулсан [Бизнесийн сургууль] file DongdaemunGlobalCenter 2018.05.17 399
» БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албанд айлчиллаа file МИX 2018.08.07 437
21 БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах холбогдох мэргэжилтнүүдийн хамт file МИX 2018.08.07 292
20 БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийж байна file МИX 2018.09.11 3355
19 ISSF WORLD CHAMPIONSHIP CHANGWON-2018 file МИX 2018.09.11 336