메뉴 건너뛰기


Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам 2019 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд БНСУ-ын Канвөн мужийн Чүнчөн хотод ажиллав. Ажлын хүрээнд ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэ, консул Д.Сүх-Очир нар Канвөн мужид оршин суугаа иргэд болон Канвөн, Ханлим их сургуульд суралцаж буй оюутнуудтай уулзав. Мөн уулзалтын дараагаар Чүнчөн Цагдаагийн газрын ажилтан БНСУ-ын хууль дүрмийн талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариу өгөв.

elchin1.jpg


elchin2.jpg


elchin3.jpg


elchin4.jpg


elchin5.jpg



Иргэдтэй хийсэн уулзалтаар БНСУ-д ажиллаж, амьдарч буй манай иргэд гэмт хэрэгт холбогдон амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, ялангуяа монголчуудын дунд хулгай, бичиг баримтгүй мөн согтуугаар жолоо барих, хүнд гэмт хэрэгт холбогдох тохиолдол буурахгүй байгааг анхааруулж, сонор сэрэмжтэй байх, суугаа орны хууль дүрмийг сахих, визийн хугацаандаа оршин суух талаар зөвлөгөө өгөв.

Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 180 хоногоос дээш хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бий болгох, ГХЯ-наас хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” сурталчилгааны аяны үйл ажиллагааны талаар танилцуулав. 
ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэ Канвөн их сургуулийн Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Жү Жин Ү-тэй уулзаж, монгол оюутнуудын сургалтын төлбөр, суралцах нөхцөл байдал зэрэг тулгамдаж буй асуудлуудыг уламжилж, сургуулийн зүгээс анхаарал хандуулахыг хүсэв.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Сөүл хот дах Төрийн банктай хамтран БНСУ-ын Канвөн мужид оршин суугаа иргэддээ үйлчилгээ үзүүлж ажиллав.

Тус өдөр охиныхоо төрсний бүртгэл хийлгэсэн Ханлим их сургуулийн оюутан О.Улсболддоо баяр хүргэж, гэр бүлд нь аз жаргал сайн сайхын бүхнийг хүсэн ерөөе.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2019년 외국인 창업대학 1기 교육생 모집 4.1~4.12 МИX 2019.03.14 539
78 무지개디딤돌 멘토링 멘토(대학생)/멘티(초,중,고등학생) 모집 file rainbowyouth 2017.09.22 11760
77 БНСУ-ын Засгийн газар тус улсад сурч буй гадаад оюутнуудыг үйлдвэрт цагаар ажиллахыг бүрмөсөн хориглолоо [1] file МИX 2017.10.24 11032
76 Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болох гэж байна [1] МИX 2018.02.14 10406
75 [Дундэмүн Глобал Төв] түр хугацаанд хагас сайн өдөр ажиллана!^^ file DGC 2018.01.15 9728
74 2018 Гадаад иргэдэд зориулсан [Бизнесийн сургууль] [1] file DongdaemunGlobalCenter 2018.03.07 9504
73 Mонгол улсын төрийн дуулал үг(한국어) file МИX 2016.12.06 9389
72 Гар зургийн уралдааны дүн file МИX 2015.07.31 9064
71 Мөрөөдлийн хот зохион бичлэгийн уралдаан file МИX 2015.04.04 8006
70 요리사 직업훈련 프로그램 '꿈을 Job아라' 5기 대상자 모집(~12/8까지) file rainbowyouth 2017.11.08 7496
69 Мөрөөдлийн хот гар зургийн уралдаан. file МИX 2015.04.04 7297
68 Худалдааны виз(D-9-1) тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримт file DongdaemunGlobalCenter 2017.02.24 6879
67 Дундэмүн Глобал Төвийг танилцуулах VIDEO DongdaemunGlobalCenter 2017.08.08 4900
66 동대문글로벌센터 직원 채용 안내 (ажлын зар) file DongdaemunGlobalCenter 2017.08.11 4719
65 Бид эх орондоо очоод юу хийж file МИX 2014.08.06 4680
64 Татварын гүнзгийрүүлсэн сургалт file DongdaemunGlobalCenter 2017.09.06 4445
63 "ЭХ ХЭЛЭЭРЭЭ ДУУЛЬЯ-2016" ДУУНЫ ТЭМЦЭЭН 2016.04.03 file МИX 2016.03.29 4232
62 Худалдааны виз(D-9-1) мэдүүлэхэд шаардлагтай 10 оноог олгох сургалт бүртгэлээ авч байна. file DongdaemunGlobalCenter 2017.02.23 4025
61 Азийн наадам тайлан/ file МИX 2014.10.13 3962
60 Монгол иргэдийн Статистик [1] МИX 2016.05.02 3924
59 Худалдааны сургалтын бүртгэл явагдаж байна. file DongdaemunGlobalCenter 2017.08.01 3817