메뉴 건너뛰기


Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам 2019 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд БНСУ-ын Канвөн мужийн Чүнчөн хотод ажиллав. Ажлын хүрээнд ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэ, консул Д.Сүх-Очир нар Канвөн мужид оршин суугаа иргэд болон Канвөн, Ханлим их сургуульд суралцаж буй оюутнуудтай уулзав. Мөн уулзалтын дараагаар Чүнчөн Цагдаагийн газрын ажилтан БНСУ-ын хууль дүрмийн талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариу өгөв.

elchin1.jpg


elchin2.jpg


elchin3.jpg


elchin4.jpg


elchin5.jpg



Иргэдтэй хийсэн уулзалтаар БНСУ-д ажиллаж, амьдарч буй манай иргэд гэмт хэрэгт холбогдон амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, ялангуяа монголчуудын дунд хулгай, бичиг баримтгүй мөн согтуугаар жолоо барих, хүнд гэмт хэрэгт холбогдох тохиолдол буурахгүй байгааг анхааруулж, сонор сэрэмжтэй байх, суугаа орны хууль дүрмийг сахих, визийн хугацаандаа оршин суух талаар зөвлөгөө өгөв.

Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 180 хоногоос дээш хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бий болгох, ГХЯ-наас хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” сурталчилгааны аяны үйл ажиллагааны талаар танилцуулав. 
ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэ Канвөн их сургуулийн Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Жү Жин Ү-тэй уулзаж, монгол оюутнуудын сургалтын төлбөр, суралцах нөхцөл байдал зэрэг тулгамдаж буй асуудлуудыг уламжилж, сургуулийн зүгээс анхаарал хандуулахыг хүсэв.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Сөүл хот дах Төрийн банктай хамтран БНСУ-ын Канвөн мужид оршин суугаа иргэддээ үйлчилгээ үзүүлж ажиллав.

Тус өдөр охиныхоо төрсний бүртгэл хийлгэсэн Ханлим их сургуулийн оюутан О.Улсболддоо баяр хүргэж, гэр бүлд нь аз жаргал сайн сайхын бүхнийг хүсэн ерөөе.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2019년 외국인 창업대학 1기 교육생 모집 4.1~4.12 МИX 2019.03.14 373
78 Бид эх орондоо очоод юу хийж file МИX 2014.08.06 4678
77 Азийн наадам тайлан/ file МИX 2014.10.13 3959
76 Хүүхдийн судалгаа.2015оны01сар МИX 2014.11.03 3139
75 Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой. file МИX 2015.03.26 3430
74 Мөрөөдлийн хот зохион бичлэгийн уралдаан file МИX 2015.04.04 7928
73 Мөрөөдлийн хот гар зургийн уралдаан. file МИX 2015.04.04 7294
72 신청서양식( бүртгэл) file file МИX 2015.04.10 3184
71 зохион бичлэгийн уралдааны дүн file МИX 2015.07.31 2967
70 Гар зургийн уралдааны дүн file МИX 2015.07.31 9056
69 Мөрөөдлийн хот гар зураг, зохион бичлэгийн уралдааны шагнал гардуулах ажиллагаа file 1 2015.09.08 3169
68 Дундэмүн Глобал Төв file МИX 2015.10.26 2771
67 "Бизнесээ хэрхэн амжилттай явуулах" семинар file ankh 2015.10.29 3223
66 БНСУ-Д СУРАЛЦАГЧ ОЮУТНЫ file МИX 2015.11.04 2886
65 #ШатрынСургалт # file МИX 2015.11.12 2808
64 ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС МИX 2015.12.18 3518
63 БНСУ-д 31,156 Монгол иргэд байна. 1 сарын байдал МИX 2016.01.18 2950
62 Монголд үйлдвэр байгуулах Cанал асуулга МИX 2016.03.10 2648
61 "ЭХ ХЭЛЭЭРЭЭ ДУУЛЬЯ-2016" ДУУНЫ ТЭМЦЭЭН 2016.04.03 file МИX 2016.03.29 4226
60 Монгол иргэдийн Статистик [1] МИX 2016.05.02 3921
59 Хүүхдийн Наадам 2016 (бүртэх_файл) file МИX 2016.05.16 2452