МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН
2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР
БҮРТГҮҮЛНЭ ҮҮ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00- 22:00 цагийн хооронд Элчин сайдын яамны байранд авна.
Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.
- Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гаригуудыг оролцуулан 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд хийнэ,
- Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай,
- Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-нд ирж саналаа өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг ЭНД ДАРЖ татаж авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-нд өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа:
- 140-885 서울특별시용산구독서당로 95주한몽골대사관
Embassy of Mongolia, 95, Dokseodang-ro, Yongsan-gu, Seoul,
140-885, Republic of Korea гэсэн хаягаар шуудангаар, эсхүл
- 02-794-7605, 02-798-3465 дугаарын факсаар, эсхүл
- seoul14 @mfa.gov.mn гэсэн и-мэйл хаягаар илгээх замаар бүртгүүлнэ үү.
- 010-6869-6979, 010-7939-7191 лавлагаа өгөх утас
Биечлэн ирж бүртгүүлэх тохиолдолд бүртгэлийн маягтыг Элчин сайдын яамнаас авах боломжтой бөгөөд харин гадаад паспортоо авч ирэх хэрэгтэй. Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан он, сар, өдрийг гадаад паспортынхаа тэмдэглэгээнээс харах боломжтой.
Саналаа өгөхөөр бүртгүүлж, бүртгэл нь баталгаажсан иргэд санал авах өдрүүдэд ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу.
Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхитэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.
БНСУ дахь ЭСЯ, Салбар комисс № 29
Лавлах утас: 010-6869-6979, 010-7939-7191
02-798-3464