메뉴 건너뛰기


Цагдаагийн ерөнхий газраас БНСУ-ын виз авах зорилгоор хуурамчаар үйлдсэн бичиг баримтад шалгалт хийж байгаа талаар өнөөдөр /2018.10.5/ мэдээлэл хийлээ.
mgl_passs.jpg

Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А.Амарбат “БНСУ-ын Элчин сайдын яамнаас Цагдаагийн ерөнхий газарт Монгол төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолт, дансны хуулга зэргийг хуурамчаар үйлдэж байна. Энэ нь Монгол Улсын хуульд зааснаар гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг наймдугаар сард тавьсан. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн алба ажлын хэсэг байгуулан ажиллаж, мөрдөн шалгалт явуулсан. Энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.2.1-т заасны дагуу бичиг баримт, хуурамчаар үйлдэх, ашиглах гэсэн зүйл заалтаар хэрэг үүсгэсэн. БНСУ-ын Элчин сайдын яамнаас 805 хэргийн материал ирүүлсэн. Одоогоор үүний тал хувийг нь шалгаад байна. Мөрдөн шалгах үйл ажиллагааны үр дүнд долоон аж ахуйн нэгж, 11 иргэн дээрх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон. Дээрх аж ахуйн нэгж, иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг харьяа прокурорын байгууллагад хүргүүлсэн” гэлээ.

БНСУ-ын виз авахын тулд дараах материалыг хуурамчаар үйлдэж байгаа аж.

Банкны дансны хуулганы тодорхойлолт
Банканд таван сая төгрөг байршуулсан бичиг
Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын тодорхойлолт
Их, дээд сургуульд сурч байгаа гэсэн тодорхойлолт
Аж ахуйн нэгжид ажилладаг гэх тодорхойлолт
Сонирхуулахад, Эрүүгийн хуульд зааснаар “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэг сараас нэг жилийн хугацаанд хорих ялаар шийтгэдэг ажээ.

Монгол Улсын иргэн БНСУ-ын визийг мэдүүлэхдээ төлөөлөн гүйцэтгэх арван газарт хандаж, тус газрын өгсөн зөвлөгөөний дагуу бичиг баримтаа бүрдүүлэхийг цагдаагийн газраас сануулж байлаа.

БНСУ-ын визний мэдүүлэг хүлээн авах, төлөөлөн гүйцэтгэх байгууллага

   Passport Express International
– Байршил: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Stadion Orgil, Махатма Гандигийн гудамж, 37-р байр 1-р давхар (ЭСЯ-ны дэргэд Хурд хорооллын ойролцоо)

– Утасны дугаар : (976)7777-0152, (976)9006-0152

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Монгол – Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг
– Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, 12А, Мика зочид буудал

– Утасны дугаар : (976) 7012-4909, (976) 9602-7822

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Hang-Mong Law
– Байршил: Баянзүрх дүүргийн ойролцоо 92А байрны 304 тоот

– Утасны дугаар : (976) 11-46-3005~3007

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Chinggis Global
– Байршил: Баянзүрх дүүрэг, И-Март Чингис салбарын хойно "North Center"-ийн 101 тоот

– Утасны дугаар : (976) 9916-6177, (976)-11-32-1770, (976) 7016-6177, (976) 8606-6177, (976) 9449-3470

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~12:30, 13:30-18:00

Mongol Namshin
– Байршил: EZ-visa&tour 19-р хороолол автобусны буудлын дэргэд 2 давхар барилга

– Утасны дугаар : (976) 7014-3332

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

GH&F
– Байршил: Баянгол дүүрэг, 14-р хороо, VIP төв 510 тоот(Хорооллын Номин их дэлгүүрийн ард)

– Утасны дугаар : (976) 7722-7700, (976) 7722-7744

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Mongol News
– Байршил: Монгол ньюс барилгын 1-р давхар (Урт цагааны урд "Өдрийн сонин"-той байр)

– Утасны дугаар : (976)11-32-8988

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

TECKM
– Байршил: Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Сүнжин Гранд зочид буудал С байр 205-208 тоот

– Утасны дугаар : (976)7015-8288

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Bambai Security Service
– Байршил: Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамж, 32 тоот, өөрийн барилга

– Утасны дугаар : 7000-9696, 7000-4949

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Dido
– Байршил : Сансар, Хоум плазагийн зүүн талд UB SUITES зочид буудлын 1 давхар

– Утасны дугаар : 7763-0000

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2019년 외국인 창업대학 1기 교육생 모집 4.1~4.12 МИX 2019.03.14 373
38 Дундэмүн Глобал Төв file МИX 2015.10.26 2771
37 Cар шинийн мэндчилгээ file МИX 2017.02.23 2773
36 #ШатрынСургалт # file МИX 2015.11.12 2808
35 Бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээ file DongdaemunGlobalCenter 2017.04.03 2813
34 "Солонгос хэлний хичээл"-н 2 дахь ээлжийн бүртгэл эхэлж байна file DongdaemunGlobalCenter 2017.06.12 2848
33 Гадаад иргэдэд зориулсан худалдааны сургалт бүртгэлээ авч байна. file DongdaemunGlobalCenter 2017.04.03 2851
32 БНСУ-Д СУРАЛЦАГЧ ОЮУТНЫ file МИX 2015.11.04 2886
31 БНСУ-д 31,156 Монгол иргэд байна. 1 сарын байдал МИX 2016.01.18 2950
30 зохион бичлэгийн уралдааны дүн file МИX 2015.07.31 2967
29 Хүүхдийн судалгаа.2015оны01сар МИX 2014.11.03 3139
28 Мөрөөдлийн хот гар зураг, зохион бичлэгийн уралдааны шагнал гардуулах ажиллагаа file 1 2015.09.08 3169
27 신청서양식( бүртгэл) file file МИX 2015.04.10 3184
26 "Бизнесээ хэрхэн амжилттай явуулах" семинар file ankh 2015.10.29 3223
25 "Интернетийн худалдаа & маркетинг" семинар сургалт file DongdaemunGlobalCenter 2017.07.13 3226
24 Монгол, Солонгосын визны журам харилцан чангарсаар байна file МИX 2017.03.31 3241
23 БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийж байна file МИX 2018.09.11 3355
22 Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой. file МИX 2015.03.26 3430
21 ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС МИX 2015.12.18 3518
20 Худалдааны сургалтын бүртгэл явагдаж байна. file DongdaemunGlobalCenter 2017.08.01 3814
19 Монгол иргэдийн Статистик [1] МИX 2016.05.02 3921