메뉴 건너뛰기


Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамнаас Визгүй зорчигч иргэдийн анхааралд дараах мэдээллийг гаргасан байна.

visa.jpg

ҮҮНД:

“Солонгосын Засгийн газар дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зорчигчийг урьдчилан шалгах системийг нэвтрүүлэх болсонтой холбоотойгоор гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн визгүй зорчих журмыг хүчингүй болгож, Монгол зэрэг улсуудын визгүй зорчдог гадаадын иргэдэд таван жилийн олон удаагийн виз (оршин суух хугацаа 30 хоног) олгохоор шийдвэрлэсэн билээ.

Үүний дагуу тус Элчин сайдын яам нь гуравдугаар сарын 1-ний өдрөөс визгүй зорчдог иргэдэд таван жилийн олон удаагийн виз (оршин суух хугацаа 30 хоног) олгож байсан болно.

Гэтэл Монголын тал гуравдугаар сарын 1-ний өдрөөс визгүй зорчих журмыг хүчингүй болгож визгүй зорчдог Солонгос иргэдэд виз олгож эхэлсэн боловч тэр нь нэг удаагийн виз тул тус улсын Элчин сайдын яам нь харилцан эрх тэгш байх зарчмын үүднээс визгүй зорчдог Монголын иргэдэд гуравдугаар сарын 6-ны өдрөөс нэг удаагийн виз олгох болсныг ойлгон хүлээн авахыг хүсч байна.

Иймд Монголын Гадаад харилцааны яам болон төрийн байгууллагаас визгүй зорчдог Солонгос иргэдэд олон удаагийн виз олгохоор шийдвэрлэвэл тус Элчин сайдын яамны зүгээс Монголын иргэдэд таван жилийн олон удаагийн виз (оршин суух хугацаа 30 хоног)-ийг нэн даруй олгож эхлэх болохыг мэдэгдэж байна” гэжээ.

Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон, Солонгосын хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй хүнийг хэлнэ.(Сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх)

Б.ГЭРЭЛ


http://www.medee.mn/main.php?eid=90637

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2019년 외국인 창업대학 1기 교육생 모집 4.1~4.12 МИX 2019.03.14 373
58 ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС МИX 2015.12.18 3518
57 Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой. file МИX 2015.03.26 3430
56 БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийж байна file МИX 2018.09.11 3355
» Монгол, Солонгосын визны журам харилцан чангарсаар байна file МИX 2017.03.31 3241
54 "Интернетийн худалдаа & маркетинг" семинар сургалт file DongdaemunGlobalCenter 2017.07.13 3226
53 "Бизнесээ хэрхэн амжилттай явуулах" семинар file ankh 2015.10.29 3223
52 신청서양식( бүртгэл) file file МИX 2015.04.10 3184
51 Мөрөөдлийн хот гар зураг, зохион бичлэгийн уралдааны шагнал гардуулах ажиллагаа file 1 2015.09.08 3169
50 Хүүхдийн судалгаа.2015оны01сар МИX 2014.11.03 3139
49 зохион бичлэгийн уралдааны дүн file МИX 2015.07.31 2967
48 БНСУ-д 31,156 Монгол иргэд байна. 1 сарын байдал МИX 2016.01.18 2950
47 БНСУ-Д СУРАЛЦАГЧ ОЮУТНЫ file МИX 2015.11.04 2886
46 Гадаад иргэдэд зориулсан худалдааны сургалт бүртгэлээ авч байна. file DongdaemunGlobalCenter 2017.04.03 2851
45 "Солонгос хэлний хичээл"-н 2 дахь ээлжийн бүртгэл эхэлж байна file DongdaemunGlobalCenter 2017.06.12 2848
44 Бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээ file DongdaemunGlobalCenter 2017.04.03 2813
43 #ШатрынСургалт # file МИX 2015.11.12 2808
42 Cар шинийн мэндчилгээ file МИX 2017.02.23 2773
41 Дундэмүн Глобал Төв file МИX 2015.10.26 2771
40 Донгдэмүн Глобал төв "Солонгос хэлний сургалт"-н бүртгэл эхэллээ. file DongdaemunGlobalCenter 2017.03.13 2763
39 2017оны Нутаг буцах ажилчдад зориулсан дахин суурьших сургалт file МИX 2017.03.12 2730