메뉴 건너뛰기


Эрэгтэй хүний «билгийн» насыг «Гал»-аас нар зөв, эмэгтэй хүнийг «Ус»-наас нар буруу тойруулан тоолж энэ жил ямар хөлөлд суусныг олно. Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргахдаа, тухайн жилд суусан хөлөлийн “ цог хийморийн ” зүгт гарч, “ буян хишгийн ” зүгээс ирдэг уламжлалтай. Хэрвээ мөр гаргах зүгт “ хар нохойн ам ” таарвал “ эмийн “ ба “ амин ” зүгт мөрөө гаргаад “ буян хишгийн ” зүгээс гэртээ ирнэ. “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн “ хар нохойн ам ” аль зүгт буйг үзүүлье. Үүнд: Жилийнх нь баруун хойд, сарынх нь зүүн, өдрийнх нь зүүн зүгт байна. Шороо, огторгуй, уул, хий суудалд суувал «Суудал өнцөгдсөн»; нэг гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр нэг суудалд давхацвал «Суудал салгуулах» засал хийлгэдэг болой.

tsogtbaatar-320x480.jpg

«ГАЛ» суудалд суусан хүн-«Хадуур барьсан» тул маш сайн. Тэр жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
Эмэгтэй: 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014
Мөрөө гаргахдаа – “ Ум базар пад дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урьд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, гал гаргаж зүүн хойт зүгт хаяж, шавар юмуу гурилаар «морины толгой» хийн урьд зүгт газарт булаад, урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Цэнд уншуул.

«ШОРООН» суудалд суусан хүн–«Буян хишиг барьсан» тул сайн. Тэр жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү авагтун. Алт мөнгө, зэс, төмөр авахгүй байх. Улаан хонины мах идэхгүй, чоно барьсан малын мах идэхгүй, бэлэвсэн эмгэний идээнд хүрэхгүй байх хэрэгтэй. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017
Эмэгтэй: 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015
Мөрөө гаргахдаа – “ Ум бадма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо, шавар зүүн зүгт хаяж, шавар эсвэл гурилаар «хонины толгой» хийн баруун урьд зүгт газарт булаад, баруун урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Саейнинбо уншуул, «Сац» 1000 дэлс. Газар усаа тахь.

«ТӨМӨР» суудалд суусан хүн–«Яс барьсан» тул сайн. Тэр жилдээ чоно, нохойд хазуулсан малын мах идэхийг цээрлэнэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Чоно барьсан малын зүүн хавирганы мах идэж болохгүй. Хутга мэсний аюулаас болгоомжлох шаардлагатай. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс ямагт сэрэмжилж анхаарч явах нь чухал. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжтой бай. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй, эмэгтэй: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016
Мөрөө гаргахдаа – “ Ум радна дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун урд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, төмөр эдлэлийн зүйлийг нугалж, хугалан хойд зүгт хаяж, шавар юмуу гурилаар «ямааны толгой» хийн баруун зүгт булаад, баруун (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Жадамба, Дашзэвэг, Дүгэр уншуул. «Мэсний хариулга» хийлгэх сайн.

-«ОГТОРГУЙ» суудалд суусан хүн–«Уут барьсан» тул маш муу. Тэр жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэх, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Өндөр газар явахаас цээрлэ. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015
Эмэгтэй: 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017
Мөрөө гаргахдаа –“ Ум пагма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн хойд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас зүүн зүгт хаяж, гурилаар «нохойн толгой» хийн баруун хойд зүгт газарт булаад, баруун хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Алтангэрэл, Намхайнинбо, 13 сан уншуул.

-«УС» суудалд суусан хүн–«Түлхүүр барьсан» тул маш сайн. Тэр жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014
Эмэгтэй: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
Мөрөө гаргахдаа – “ Ум гарма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, урд (эмийн) зүгт зүгээ гаргаад, баруун зүгт ус асгаж алхлан, гурилаар “гахайн толгой” хийн хойд зүгт газарт булаад, хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал – Лүмбүмгарав, Лүйвангон, Шавдаг дором уншуул, Газар усаа тахь.

«УУЛ» суудалд суусан хүн–«Гангар (шаазан) барьсан» тул муу. Тэр жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013
Эмэгтэй: 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011
Мөрөө гаргахдаа – “ Ум будда дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун (эмийн) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо өмнө зүгт хаяж, гурилаар «үхрийн толгой» хийн зүүн хойд зүгт газарт булаад, зүүн хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан уншуул. Шүтдэг газар орноо тахь.

«МОД» суудалд суусан хүн–«Хог барьсан» тул муу. Тэр жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаарал болгоомж сайтай байх хэрэгтэй. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй, эмэгтэй: 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012
Мөрөө гаргахдаа – “ Ум базар дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, хойт (цог хийморь) зүгт зүгээ гаргаад,–Модон эдлэл, үртэс, шүдэнз хугалан баруун урд зүгт хаяж, гурилаар «туулайн толгой» хийн зүүн зүгт газарт булаад, зүүн (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Нит, Ариун сан уншуул, Усан балин өргө.

«ХИЙ» суудалд суусан хүн–«Шөргүүл барьсан» тул муу. Тэр жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжилж байх шаардлагатай. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011
Эмэгтэй: 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013
Мөрөө гаргахдаа – “ Ум базар пад дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, урьд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, гурилаар “лууны толгой” хийн зүүн урд зүгт газарт булаад, зүүн урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Цагаан шүхэрт уншуул. Суварга босго. Тахилгатай газар орныг тахь.

Tsogoo lam

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2019년 외국인 창업대학 1기 교육생 모집 4.1~4.12 МИX 2019.03.14 373
38 "Солонгосын татварын систем" сэдэвт семинар сургалт явагдана. file DongdaemunGlobalCenter 2017.04.13 2679
37 2017ОН НУТАГ БУЦАХ АЖИЛЧДАД ЗОРИУЛСАН ДАХИН СУУРШИХ СУРГАЛТ [ТОПИК 3-Р ТҮВШИНГИЙН СУРГАЛТ] file МИX 2017.03.12 2675
36 Монголд үйлдвэр байгуулах Cанал асуулга МИX 2016.03.10 2648
35 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ file МИX 2017.05.03 2637
34 Гадаад иргэдэд зориулсан "Мини номын сан"-д Монгол хэл дээрх ном хандивлана уу. file DongdaemunGlobalCenter 2017.04.25 2634
33 Хүүхэд хөгжүүлэх нэмэлт хөтөлбөрийн судалгаа file МИX 2017.05.24 2547
32 Хүүхдийн Наадам 2016 (бүртэх_файл) file МИX 2016.05.16 2452
31 "Бизнесийн төлөвлөгөөг хэрхэн бичих вэ?" семинар сургалт file DongdaemunGlobalCenter 2017.06.16 2388
30 16~24세 청소년 직업교육 프로그램(바리스타, 미용) 교육생 모집(~2.28. 까지) file rainbowyouth 2018.02.09 2349
29 "Mongolian Weekend School" file МИX 2017.02.23 2278
28 어린이 축제 2016 신청서_양식 file МИX 2016.05.16 2273
27 [Seoul Global Center] Гадаадын иргэдийн бизнесийг дэмждэг Сөүл Глобал Төвийг танилцуулья DongdaemunGlobalCenter 2018.01.16 2244
26 “MONGOLIAN WEEKEND SCHOOL” СҮВОН хотод!Cанал асуулга МИX 2018.01.17 1722
25 МИАТ зуны цагийн хуваарь 2019.03.31- 10.26 file МИX 2019.03.11 1527
» XVII ЖАРНЫ “ТИЙН УНЖЛАГАТ” ХЭМЭЭХ ШОРООН НОХОЙ ЖИЛИЙН ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ЗҮГ, МӨР ГАРГАХ ЗУРХАЙ file МИX 2018.02.14 1476
23 [Дундэмүн Глобал Төв] Бизнесийн зөвлөгөө file DongdaemunGlobalCenter 2018.03.09 1441
22 БНСУ-Д ТРАНЗИТААР ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД file МИX 2019.05.31 618
21 Хууль бус Виз мэдүүлбэл нэг сараас нэг жил хорино file МИX 2018.10.11 563
20 МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН X ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ file МИX 2018.12.04 452
19 БНСУ-д зорчихдоо анхаарах зүйлс file МИX 2019.05.30 444