메뉴 건너뛰기




БНСУ-ын Сөүл хотын Сунпа дүүргийн Шинчон хороонд "Lotte World Tower" баригдаж байна. Тус улсын хамгийн өндөр барилга болох энэхүү барилга нь 123 давхар, 555 метр өндөр бөгөөд одоогоор 79 давхар хүртлээ баригдаад байна. Барилгын 1-40 давхарт "Лотте" супермаркет, олон нийтийн амралт зугаалгын газар, банк, худалаа үйлчилгээний төв, кино театр байрлах аж. Харин 42-75 давхарт иргэд түрээслэн амьдрах суух оффестел, 76-101 давхарт зургаан одтой "Лотте" зочид буудал, 105-113 давхар нь уран зураг, үзэсгэлэнгийн танхимтай аж. Хамгийн дээд давхрууд болох 117-123-т гарах үед Сөүл хотыг харах танхим, ресторан байрлах аж.  

"Lotte World Tower" барилга нь өндрийнхөө хэмжээгээр дэлхийд зургаад бичигдэх бөгөөд 2016 оны 12 сард бүрэн ашиглалтад орох аж.

Ч.ШАРХҮҮ