메뉴 건너뛰기


C51448 photo x800

Өмнөд Солонгосын хэсэг дизайнерууд хамтран их хотын бороотой, бараан өдрүүдэд өнгө нэмэх сонирхолтой санаа олжээ. Тэд зөвхөн бороо орохоор л тодорч харагддаг "амьд", өнгөлөг, сонирхолтой зургуудыг гудамжны шаланд зурж байрлуулж өгсөн байна. "Project Monsoon" нэртэй уг төслийг гурван долоо хоног тасралтгүй үргэлжилдэг борооны улиралд зориулан санаачилжээ.

Тусгай технологиор бүтээгдсэн энэхүү зураг газарт чийг өгөх даруйд л тодрон гарч ирдэг ба урсаж буй гол дээгүүр алхаж байгаа мэт мэдрэмж төрүүлэм, Солонгосын соёлын онцлогийг харуулсан сонирхолтой зурагнууд хотын төвийн гудамж бүрийг чимэх ажээ. Уйтгартайгаар үргэлжлэх борооны улиралд хотын иргэд сонирхолтой өнгөлөг зурагнуудыг харан уйдах завгүй алхах боломжтой болжээ.

 
 
 

Эх сурвалж: BoredPanda